ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ 2024 ОНЫГ БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЖИЛ БОЛГОН ЗАРЛАЛАА

2024/01/29

Зам, тээврийн хөгжлийн яам болон харьяа газруудын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг өнөөдөр /2024.01.25/ баталлаа.
2024 оныг БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЖИЛ болгон зарлаж, 13 зорилтын хүрээнд 162 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 2024 онд бүх төрлийн тээврээр 120 сая.тонн ачаа тээвэрлэнэ.

Тодруулбал, агаарын тээврээр 2.2 сая зорчигч тээвэрлэж, Америкийн Нэгдсэн Улс руу шууд нислэг үйлдэж эхэлнэ.
 
Мөн БНСВУ-ын Хошимин, ОХУ-ын Новосибирск, БНХАУ-ын Эрээн хот чиглэлд шууд нислэгийг эхлүүлэхээр төлөвлөж байна.
 
Түүнчлэн агаарын хөлгийн тоог 4-өөр нэмэгдүүлж, ХЯМД ТИЙЗ-ХҮРТЭЭМЖТЭЙ НИСЛЭГ зорилтыг үргэлжлүүлж, орон нутгийн нисэх буудлуудыг хүчин чадал, үйлчилгээг сайжруулна.


Төмөр замаар 2.5 сая зорчигч, 45.5 сая.тонн ачаа тээвэрлэж, Зүүнбаян-Ханги чиглэлийн 227 км төмөр зам, Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн хил холболтын төмөр замыг байнгын ашиглалтад оруулж, Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнбаян боомтын хил холболтын төмөр зам болон нийт 1826 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлнэ.


Автотээврийн салбарт, 144 сая зорчигч, 75 сая.тонн ачаа тээвэрлэж, шинээр таван улстай автотээврийн хэлэлцээр байгуулна. БНХАУ-аар дамжин өнгөрөх тээвэр болон далайн боомтуудаас ачаа тээвэрлэлтийг эхлүүлэхээр төлөвлөж байна.

Хавирга, Булган боомтын ачаа тээврийн терминалын барилгын ажлын гүйцэтгэлийг 30 хувьд хүргэж, зорчигч тээврийн авто буудлыг ашиглалтад оруулна.
 
Авто замын салбарт, долоон аймаг 40 сум, хоёр хилийн боомтыг хатуу хучилттай авто замаар холбох ажлыг эхлүүлж, нийт 1100 км авто зам, үүнээс 802 км хатуу хучилттай авто зам, 284 у/метр гүүрийг байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөлөө.


Холбоотой мэдээ

ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН БАЙГУУЛЛАГА (ICAO), ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛУУДЫН ЗӨВЛӨЛ (ACI)-ИЙН “AMPAP ELECTIVE – ACI SECURITY DIPLOMA COURSE” ХӨТӨЛБӨРИЙН “НИСЭХ БУУДЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЕНЕЖМЕНТ” СЭДЭВТ ТЭТГЭЛЭГТ СУРГАЛТАД ХАМРАГДСАН СУРГАЛТЫН ТАЙЛАН
2023/11/30

Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO) Олон улсын нисэх буудлуудын зөвлөл (ACI)-ийн хамтарсан “AMPAP ELECTIVE – ACI SECURITY Diploma Course” хөтөлбөрийн “Нисэх буудлын аюулгүй байдлын менежмент” сэдэвт тэтгэлэгт сургалт 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 06 дугаар сарын 02-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Бангладеш Ард Улс /БНБАУ/-ын Иргэний нисэхийн академи дээр зохион байгуулагдсан.Тус сургалтад Бангладеш, Монгол, Нигер зэрэг улсын 14 оролцогч хамрагдсан. ИНЕГ-ын даргын 2022 оны А/127 тушаалын дагуу БУОУНБ-ын Үйлдвэрлэлийн төлөвлөлт, Зохицуулалт, хяналтын хэсгийн мэргэжилтэн Б.Номуун батлагдсан удирдамжийн дагуу тус сургалтад хамрагдсан.Сургалтын хөтөлбөрийн дагуу доорх сэдвүүдийн талаар сургалтууд орсон. Үүнд:-Аюулгүй байдлын мэргэжилтэн, менежерийн үүрэг, ажлын байрны зорилго-Аюулгүй байдал хариуцсан байгууллагын бүтэц-Зардал, төсөвийн тооцоолол-Аюулгүй байдлын хөтөлбөрийг боловсруулах аргачлал-Эрсдэлийн удирдлагын талаарх ойлголт-Онцгой нөхцөлийн төлөвлөгөө, Гамшигийн үеийн төлөвлөгөөний ач холбогдол-Гамшигийн үед Аюулгүй байдал хариуцсан байгууллагын оролцоо-Аюулгүй байдлын соёл-Аюулгүй байдлын ажилтнуудад урам зориг өгөх, урамшуулахын ач холбогдол-Аюулгүй байдлын ажилтныг ажилд сонгон шалгаруулахад анхаарах зүйлс-Үзлэг шалгалт болон аудитСургалт 5 өдрийн турш явагдсан бөгөөд өдөр тутам оролцогч бүрээс явцын шалгалт авч сүүлийн өдөр багт хуваагдан эрсдэлийн үнэлгээ, танилцуулга хийсэн.Явцын шалгалтын дүн:1 өдөр – 5/5 тэнцсэн2 өдөр – 4/6 тэнцсэн3 өдөр – 6/6 тэнцсэн4 өдөр – 4/6 тэнцсэнТөгсөлтийн шалгалт – 30/32 тэнцсэнТанилцсан:Иргэний нисэхийн ерөнхий газрын Агаарын тээврийнбодлого, зохицуулалтын газрын дарга                                                       Г.БатбаярИргэний нисэхийн үндэсний төвийн дарга                                                 Н.Батсайхан“Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын дарга                                       Л.Отгонжаргал Тайлан бичсэн:БУОУНБ-ын Үйлдвэрлэлийн төлөвлөлт,Зохицуулалт, хяналтын хэсгийн мэргэжилтэн                                          Б.Номуун

АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА
2024/01/22

Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагчийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад урьж байна.