Өнөөдөр Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Сандагийн Бямбацогт Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайт нар “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Их Британи, Умард ирландын нэгдсэн хаант улсын засгийн газар хоорондын хэлэлцээр” байгууллаа.
“Агаарын
харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс
/ИБУИНХУ/-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг 2000 оны 3 дугаар сарын
01-ний өдөр байгуулж байсан бөгөөд ИБУИНХУ Европын Холбооноос гарсантай
холбогдуулан Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, ИБУИНХУ-ын
Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг шинэчлэн байгуулж байна.
Шинэчлэн
байгуулж буй Агаарын харилцааны тухай хэлэлцээр нь “Хууль, дүрэм дагаж мөрдөх”,
“шударга өрсөлдөөн”, “нислэгийн аюулгүй ажиллагаа”, “аяллын дугаар хамтран
ашиглах”, “түрээс”, “хөөрөлт, буултын слот”, “газрын үйлчилгээ”, “олон төрөлт
агаарын тээвэр”, “хүрээлэн буй орчны хамгаалал”, “олон улсын иргэний нисэхийн
байгууллагад бүртгүүлэх” зэрэг шинэ зүйлүүд нэмсэн бөгөөд нисэхийн аюулгүй
байдлын зүйлд нисэхийн аюулгүй байдлын ажилтнуудыг /In-Flight Security Officer/
зорчихыг зөвшөөрөх, хэлэлцэн тохирогч талууд
тухай заалтуудыг тусгасан.
ИБУИНХУ-ын талтай өмнө байгуулсан баримт бичгүүдийн хүрээнд хоёр талаас томилогдсон агаарын тээвэрлэгчид долоо хоногт 2 хүртэлх давтамжтай нислэг үйлдэх, Улаанбаатар-Москва/Берлин-Лондон чиглэлд агаарын тээврийн 5 дугаар эрх эдлэн нислэг үйлдэх эрхтэй байсныг дурын агаарын хөлгийн маягаар долоо хоногийн 7 удаагийн давтамжаар зорчигч тээврийн нислэг үйлдэх, дан ачаа тээврийн нислэгийг дурын агаарын хөлгөөр давтамжийн хязгаарлалтгүйгээр нислэг үйлдэхээр тохирсон. Хоёр талын томилогдсон агаарын тээвэрлэгчид Европ болон Төв Азийн доорх цэгүүдэд агаарын тээврийн 5 дугаар эрх эдлэн зорчигч тээврийн нислэг үйлдэхээр тохирсон.
Европ дахь цэгүүд: Албани, Армени, Австри, Азербайжан, Бельги, Босни Герцеговина, Болгар, Хорват, Кипр, Чех, Дани, Эстони, Финлянд, Франц, Гүрж, Герман, Грек, Унгар, Исланд, Ирланд , Итали, Латви, Литва, Люксембург, Мальта, Молдав, Монтенегро, Нидерланд, Хойд Македон, Норвеги, Польш, Португал, Румын, Серби, Словак, Словени, Испани, Швед, Швейцарь, Турк, Украин.
Төв Ази дахь цэгүүд: Казахстан, Киргизстан, Тажикистан, Туркменистан, Узбекистан.
Одоогийн байдлаар ИХБУИНХУ-ын Лондон хотын чиглэлд Монголын талаас зорчигч тээврийн нислэг үйлдэхээр “МИАТ” ТӨХК, дан ачаа тээврийн нислэг үйлдэхээр “Изинис Эйрвэйз” ХХК-иуд томилогдоод байна.
Монгол Улсын Засгийн газар, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын
Засгийн газар хооронд “Агаарын харилцааны тухай хэлэлцээр” шинэчлэн
байгуулснаар хоёр орны хооронд шууд нислэг гүйцэтгэхээс гадна Европ болон Төв
Азийн орнуудаар дамжин нисэх боломж бүрдэж байна.
Тайландын Вант Улсын Бангкок хотноо зохион байгуулагдсан Ази, номхон далайн бүсийн агаарын навигацийн төлөвлөлт, хэрэгжилтийн цаг уурын ажлын дэд хэсгийн 23-р хурал /APANPIRG 23/-д ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуултын албаны Аэродром, агаарын навигацийн хяналтын хэлтсийн байцаагч Д. Маасүрэн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 20-ны өдрүүдэд амжилттай оролцлоо.Энэ удаагийн хуралд Австрали, Бутан, Хятад, Хонг Конг Хятад, Макао Хятад, Индонез, Япон, Лаос, Малайз, Бүгд Найрамдах Фижи Улс, Соломоны арлууд, Монгол, Шинэ Зеланд, Филиппин, Өмнөд Солонгос, Сингапур, Тайланд, АНУ, Вьетнам зэрэг 19 улс, Олон улсын байгууллага (IFALPA) нийт 48 төлөөлөгч оролцлоо. Хурлыг Ази Номхон далайн бүсийн захирал Арун Мишрагийн нэрийн өмнөөс хурлын дарга Mr. Jun Ryuzaki болон Mr. Peter C. Dunda нар нээж үг хэллээ. Тус хурлыг Mr. Jun Ryuzaki даргалж Mr. Peter C. Dunda нарийн бичгийн даргаар тус тус удирдан явуулсан.Энэхүү хурлаар нийт 19 улс нисэхийн цаг уурын үйлчилгээний 8 чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэхээр ажиллаж буй төсөл, үүссэн хүндрэл бэрхшээл, харилцан мэдээлэл солилцоо, хэлэлцүүлэг зэрэг 50 гаруй асуудал ( 29 WP, 23 IP) хэлэлцсэн бөгөөд Монгол улсын төлөөлөгчид нисэхийн цаг уурын чиглэлээр хийгдсэн ажлын талаарх 2 мэдээлэх хуудсыг (IP) хуралд танилцуулж харилцан туршлага солилцож мэдээлэл авсан цаашдын хэтийн төлөвлөлтөд чухал нөлөөтэй хурал болсон.Хурлын үеэр агаарын навигацийн үйлчилгээг үзүүлж буй цаг уурын чиглэлээр хийгдэж байгаа ажлуудтай уялдаа, холбоотой үйл ажиллагаандаа нэн түрүүнд тусгавал зохих дараах асуудлууд яригдлаа. Үүнд:-Ази-Номхон далайн бүсэд нислэгийн замын дагуу ажиглагдах цаг агаарын аюултай үзэгдэлийн мэдээ мэдээлэл, зөвлөмжөөр хэрхэн хангах, цаашид техник технологийн дэвшлийг Ази-Номхон далайн бүсэд болон хөрш зэргэлдээ орнуудтай хэрхэн зохицуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, түүнчлэн тулгамдаж байгаа асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх, хамтын шийдвэр гаргалтыг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх талаар;-ИКАО-гоос нисэхийн цаг уурын чиглэлээр дэлхийн болон бүсийн хэмжээнд баримталж буй бодлого, төлөвлөгөө нэн тэргүүний зорилго, зорилтуудыг эргэн нягтлаж, Аннех-3 т оруулж буй стандарт, зөвлөмжийн нэмэлт өөрчлөлтийн хэрэгжилтийн талаар;-Агаарын навигацийн үйлчилгээнд цаг уурын үйлчилгээтэй холбоотой гарч буй дутагдлууд, өмнөх хурлаас гарсан дутагдлуудыг хэрхэн арилгасан талаарх тайлан;-Нисэхийн цаг уурын үйлчилгээг сайжруулахад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, цаашид хэрхэн хөгжүүлэх талаарх судалгаа шинжилгээний ажил болон бусад саналуудыг хэлэлцсэн. Үүнд:-Цаг уурын бодит болон урьдчилсан мэдээний хангалт, сэрэмжлүүлэг мэдээ, уур амьсгалын мэдээллийн талаар;-Цаг уурын мэдээ солилцооны талаар;-Цаг уур, нислэг хөдөлгөөний үйлчилгээний байгууллага, агаарын тээврийн байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааны талаар;-Цаг уурын байгууллагын үйлчилгээ, чанарын удирдлагын тогтолцооны хэрэгжилт, нисэхийн цаг уурын үйлчилгээ үзүүлж буй байгууллагын ажилтнуудын мэргэжлийн ур чадвар;Бүсийн хэмжээнд нисэхийн цаг уурын үйлчилгээнд мөрдөгдөж буй баримт бичгүүд гарын авлага зөвлөмжийн талаар;ICAO-ын зүгээс 2019 оны 11 дүгээр сараас эхлэн нислэгийг сансрын цаг уурын мэдээ мэдээлэл зөвлөмжөөр хангаж ажиллах, Нисэхийн цаг уурын үйлчилгээ, мэдээлэл солилцоонд IWXXM (ICAO Meteorological Information Exchange Model) загварыг 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс Аннех-3-ийн стандарт шаардлагын дагуу METAR/SPECI, TAF, SIGMET, AIRMET, галт уулын үнс, тропикийн циклон зэрэг мэдээг IWXXM GML форматаар дамжуулах талаар албан захидлыг улс орнуудад хүргүүлэхийг мэдэгдсэн. Мөн цаг уурын мэдээ солилцоонд IWXXM (ICAO Meteorological Information Exchange Model) загварыг туршиж эхэлсэн улс орнуудын туршлага болон цаашид үүнтэй холбоотой бэлтгэл ажлыг хэрхэн хангуулах талаар Workshop-ыг Тайландын Аэротай байгууллага амжилттай зохион байгуулсан талаар танилцуулсан.2018 онд ИКАО-гоос зохион байгуулж буй бүсийн SIGMET мэдээний тестэнд улс орнуудын оролцож буй оролцоог болон зарим улс өмнөх онуудаасаа идэвхтэй оролцож сайжирсан үзүүлэлттэй байгаа талаарх мэдээллийг хариуцан ажиллаж буй улс орнуудаас өгсөнд хурал даргалагчийн зүгээс талархсанаа илэрхийлсэн болно.Ази Номхон далайн бүсийн Агаарын навигацийн төлөвлөлт, хэрэгжилтийн цаг уурын ажлын дэд хэсгийн 24-р хурал (MET SG/24) –ыг 2020 оны 7 сард Тайландын Бангкок хотноо зохион байгуулахаар төлөөлөгчид санал нэгтэй шийдвэрлэлээ.Ажлын дэд хэсгийн хуралдааны үеэр БНХАУ-ын төлөөлөгчидтэй уулзаж хоёр улсын хооронд тулгамдаж байгаа асуудлууд хамтран ажиллах гэрээ байгуулах асуудлаар санал солилцлоо. БНХАУ-ын тал нь Монгол улсын цаг уурын талаар тулгамдаж буй хүндрэлтэй буй асуудлыг шийдэх зорилгоор тусламж дэмжлэг үзүүлэх, сургалт зохион байгуулах, хоёр талт гэрээнд цаг уурын байгууллагын төлөөлөгчдийг урьж оролцуулж цаашид хамтран ажиллах талаар санал тависан болно. ОУИНБ-аас цаг агаарын мэдээ солилцох IWXXM форматыг 2020 оноос эхлэн хэрэглэх шаардлага тавигдаж байгаа ба өнөөгийн байдлаар Улаанбаатарын TAF, METAR мэдээнүүдийг Бээжингийн ROC-т OPMET-Flight Information System буюу нислэгийн мэдээлэл үйлчилгээний ажлын цогц программ хангамжаар хүлээн авч байгаа ба ОУИНБ-аас стандарт шаардлагын хүрээнд IWXXM форматыг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлсэн бөгөөд Монгол улсын цаг уурын байгууллага энэ ажлыг хэрэгжүүлэх ямар төлөвлөгөөтэй ажиллаж байгаа талаар тодорхой мэдээлэл өгөхийг хүссэн. Манай талаас IWXXM-ийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах, Монголын мэргэжилтнүүдийг Бээжингийн Нислэгийн цаг уурын төвтэй танилцуулж туршлага солилцох боломж олгохыг хүссэн болно. Уулзалтын үеэр ярилцсан асуудлуудыг цаашид хэрэгжүүлэх, ажлын төлөвлөгөөнд тусгах, ИНЕГ, ЦУОШГ-тай хэлэлцэж, цаашид тохирсон асуудлуудыг ажил хэрэг болгон ажиллахаар тогтов.Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл /аадар бороо, шороон шуурга гэх мэт/ ажиглагдах үед цаг агаарын мэдээлэл харилцан солилцоход хамтран ажиллах, Азийн агаарын навигацийн цаг агаарын аюултай үзэгдлийн зөвлөх платформыг байгуулах талаар ярилцлаа.Эцэст нь дүгнэхэд, Ази номхон далайн бүсийн улс орнуудын агаарын навигацийн үйлчилгээ үзүүлж буй цаг уурын чиглэлээр хийгдэж байгаа ажлууд, төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаатай танилцаж Монгол улсын хувьд дээрх төсөл хөтөлбөрүүдэд оролцох, тухайн бүс нутгийн улс орнуудтай харьцуулах, туршлага судлах боломжийг бүрдүүлсэн, цаашдын бодлого, төлөвлөгөөг сайжруулахад маш том түлхэц өгсөн ач холбогдолтой хурал боллоо.
Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, Зам, Тээврийн хөгжлийн сайдын санаачилсан “Хямд тийз, хүртээмжтэй нислэг” зорилгын хүрээнд 2023 оноос орон нутгийн нислэгийг 8 аймаг руу эхлүүлсэн. Тус орон нутгийн нислэгийг үйлдэхээр МИАТ ТӨХК 2023 онд нойтон түрээсээр CRJ200 маягийн агаарын хөлөг оруулж ирсэн бол 2024 онд хуурай түрээсээр буюу өөрсдийн нисэх багийн бүрэлдэхүүнтэй нислэг үйлдэх боломжтой CRJ700 маягийн агаарын хөлөг оруулж ирэн нислэгээ эхлүүлээд байна. Тус найман аймаг руу тогтмол нислэг үйлдэж эхэлсэнээр орон нутгийн нислэгийн тасалбарын үнэ буурч, зорчигчдын тоо нэмэгдсээр байна. Баянхонгор аймгийн “Баянхонгор” нисэх буудал руу тогтмол нислэг эхлэх гэж байгаа. Тэгвэл тус тогтмол нислэгийн бэлэн байдлыг хангах, 3С ангилалын аэродромын хөөрч, буух хучилттай зурвасын 21800м2 талбайд 3 тэрбум төгрөгийн төсөв бүхий засварын ажил хийхээр Иргэний нисэхийн ерөнхий газар “Их богд зам” ХХК-тай 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гэрээ байгуулан 2024 оны 05 дугаар сард засварын ажлыг эхлүүлсэн.Өнөөдрийн байдлаар нийт засварын ажил 55%-ийн гүйцэтгэлтэй байгаа юм. “Баянхонгор" нисэх буудлын аэродромын хөөрч, буух хучилттай зурвасын засварын ажлын талаар ИНҮТ-ийн дарга Э.Төрбаяр нь гүйцэтгэгч компанийн удирдлагатай газар дээр нь уулзалт хийн засварын ажлын төлөвлөлт дээр ажиллаж, засварын явцыг эрчилжүүлж, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Тус засварын ажил хийгдэн “Баянхонгор” нисэх буудал 3С ангилал бүхий аэродромын хөөрч, буух зурвастай болсоноор нислэгийн давтамж нэмэгдэх, үүнийгээ дагаад тасалбарын үнэ буурах боломжтой юм. Цаашид “Баянхонгор” нисэх буудлыг тухайн орон нутгийн онцлогтой нь холбон аялал жуулчлал, уул уурхай болон тээвэр ложистикийн чиглэлээр хөгжүүлэх төлөвлөгөөг Иргэний нисэхийн үндэсний төвөөс гарган, шаардлагатай судалгааг хийж байгаа юм.
Иргэний нисэхийн салбарын үе үеийн нийт ажилтан, албан хаагчиддаа Олон улсын иргэний нисэхийн өдрийн баярын мэнд дэвшүүлье!