Иргэний нисэхийн салбарт өнгөрч буй долоо хоногт болж өрнөсөн мэдээ мэдээлэл болон бусад мэдээллээс тоймлон хүргэдэг "Aviation weekly"-ийн шинэ дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. Хүлээн авч үзнэ үү.
Өнөөдрийн дугаараас та:
- Монгол Улс, Бүгд Найрамдах Парагвай Улсын иргэд 90 хүртэлх хоног харилцан визгүй зорчино
- Марс гараг дээр хэрхэн амьдрах туршилтын судалгааг хийжээ
- Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын алба шинэчилсэн бүтэц, орон тоогоо танилцууллаа
- Цэвэр ус нийлүүлэгч байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа
- “Эрүүл биед саруул ухаан оршино” өдөрлөгийн баг бүрэлдэхүүн өргөжлөө
- Japan Airlines компанийг нисэх онгоцны үйлчлэгч асан эмэгтэй удирдахаар боллоо зэрэг мэдээллийн дэлгэрэнгүйг хүлээн авч үзээрэй.
АНУ-ын ЭСЯ, АНУ-ын Ази, номхон далайн бүсийн улсуудын цэргийн командлал, Монгол Улсын Зэвсэгт хүчний агаарын цэргийн командлал болон Иргэний нисэхийн үндэсний төв хамтран “Хүмүүнлэгийн болон гамшгийн үед агаарын тээвэрлэлтийн чадавхыг дээшлүүлэх сургалт”-ыг 2025 оны 5 дугаар сард Монгол Улсад зохион байгуулахаар төлөвлөж байна. Тус сургалтын төлөвлөлтийн талаар нэгдүгээр сарын 24-ний өдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Ази, номхон далайн бүсийн улсуудын агаарын цэргийн командлал, Монгол Улсын Зэвсэгт хүчний агаарын цэргийн командлалын төлөөлөл болон Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга, холбогдох албаны төлөөллүүд уулзаж, ярилцлаа. Учирч болох гамшиг, ослын үед агаарын зохион байгуулалтыг хэрхэн зөв хийх вэ гэдэг маш чухал. Тиймээс тус сургалтаар улс орнуудын агаарын тээвэрлэлт болон хамтын ажиллагааны чадавхыг сайжруулах гол зорилготойг уулзалтын үеэр онцоллоо. Номхон далайн агаарын цэргийн командлалын А373 дивизийн номхон далайн элч сургуулийн төлөвлөгч Грэг Форнер “Бид сургалтыг 2025 оны 5 дугаар сарын 25-наас 6 дугаар сарын 10-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөж байна. Сургалт хээрийн сургалт, команд штабын сургалт гэсэн хэсэгтэй явагдана. 2025 оны 3 дугаар сард 6-7 улсын төлөөлөл Монгол Улсад ирж, анхны төлөвлөлтийн хурлыг хийхээр төлөвлөж байна” гэв. ИНҮТ-ийн дарга Э.Төрбаяр “Сургалтын үеэр Ази, номхон далайн 20 улсын 6 том агаарын хөлгөөр гамшиг тохиолдсон үед агаарын зохион байгуулалт, үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар явагдана. Маш үр дүнтэй, ач холбогдолтой сургалт болно гэж бид харж байна” гэсэн юм.
Сингапур улсын нисэхийн академиас 2019 оны 3 дугаар сарын 18-наас 3 дугаар сарын 22-ны өдрүүдэд зохион байгуулсан Нисэхийн мэдээллийн үйлчилгээ-Нисэхийн мэдээллийн менежмент сэдэвт сургалтад Агаарын навигацийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Х.Одхүү амжилттай хамрагдаад ирлээ. Тус сургалтын төлбөр, байр, хоолны зардлыг Сингапур улсын засгийн газраас санхүүжүүлсэн. Тус сургалтын зорилго нь олон улсын агаарын навигацийн төлөвлөгөө(GANP), Нисэхийн системийг үе шаттайгаар хөгжүүлэх төлөвлөгөө(ASBU)-ний хүрээнд хийгдэх Нисэхийн мэдээллийн үйлчилгээнээс нисэхийн мэдээллийн менежментэд шилжих ажлын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаанууд болон зохион байгуулалтын талаар суралцах, нисэхийн мэдээллийн менежментийг эх орондоо хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэгтэй болоход оршиж байсан.Сургалт нь дараах сэдвийн хүрээнд явагдсан.Нисэхийн мэдээллийн үйлчилгээний байгууллагын үүрэг, хариуцлага.Нисэхийн мэдээллийн менежментийн түлхүүр ойлголтууд.ICAO-ын Нисэхийн хөдөлгөөний менежмент (ATM) концепц, Нисэхийн системийг үе шаттай хөгжүүлэх төлөвлөгөө (ASBU)-нд нисэхийн мэдээллийн менежментийн үүрэг, оролцоо.Нисэхийн мэдээллийн үйлчилгээний зохицуулалт, зохицуулалтын хөндлөнгийн хяналт.Нисэхийн мэдээллийн үйлчилгээнээс нисэхийн мэдээллийн менежментэд шилжихэд шаардлагатай нөхцөлүүд.Систем даяарх мэдээллийн менежмент (SWIM)-тэй хэрхэн холбогдох тухай.Энэхүү сургалтад хамрагдсанаар Монгол улсын агаарын навигацийн үйлчилгээний бодлогод нисэхийн мэдээллийн үйлчилгээнээс нисэхийн мэдээллийн менежментэд шилжихэд шаардлагатай үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар мэдлэг мэдээлэлтэй болсон.
Иргэний нисэхийн салбарт өнгөрч буй долоо хоногт болж өрнөсөн мэдээ мэдээлэл болон бусад мэдээллээс тоймлон хүргэдэг "Aviation weekly"-ийн шинэ дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. Хүлээн авч үзнэ үү.Өнөөдрийн дугаараас та:- ГТҮШХА-НЫ ДАРГЫН НЭРЭМЖИТ ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА- "УБТЗ" ХНН-ИЙН УДИРДЛАГЫН НЭГДСЭН ТӨВ БОЛОН ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА- “AIRSPACE WORLD 2024” ДЭЭД ТҮВШНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА- "КОРЕАН ЭЙР" КОМПАНИ МОНГОЛ УЛСАД 20 ЖИЛ МОД ТАРЬЖ БАЙНА- НУТГИЙН ЗАРИМ ХЭСГЭЭР ХҮЙТЭРЧ, ЦАС ОРЖ, ШОРООН ШУУРГА ШУУРНА- ШАР УСНЫ ҮЕРИЙН АЮУЛААС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ? зэрэг мэдээллийн дэлгэрэнгүйг хүлээн авч үзээрэй.