МАРС ГАРАГ ДЭЭР ХЭРХЭН АМЬДРАХ ТУРШИЛТЫН СУДАЛГААГ ХИЙЖЭЭ

2024/01/22

Монгол Улсаас анх удаа 6 хүнтэй баг Марс гараг дээр хэрхэн амьдрах туршилтын судалгааг хийгээд иржээ. АНУ-д 20 жилийн өмнө байгуулагдсан аналог төв дээр манай улсын баг 287 дахь баг болж зочлон, Марс руу илгээгдэх хүмүүс ямар нөхцөлд, юу хийх ёстой вэ гэдэг даалгаварыг биелүүлсэн байна.

Энэ талаар “МARS V” төслийн багийнхан өнөөдөр /2024.01.19/ иргэний нисэхийн салбарынханд өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнах үеэрээ танилцууллаа.

Тус туршилтын судалгаа нь Монгол Улсын анхны сансрын нисэгч Ж.Гуррагчаагаас хойш анх удаа сансарт илгээх хүмүүсийг бэлтгэх сургалтанд суугаад ирсэн тохиолдол болж байгаа юм.

МARS V төсөл нь Монгол Улсын говь хээрийн бүсэд сансрын нисэгчдийг бэлтгэх бааз, олон улсын сансрын технологийн хүрээлэн бүхий аялал жуулчлалын загвар хотыг байгуулах зорилготой.

Монгол Улсын Засгийн газраас Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан МARS V төслийг хэрэгжүүлэх ажилд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг байгуулсан бөгөөд  ИНЕГ-ын дарга тус ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж буй. ИНЕГ-ын харьяа ИНҮТ-ийн шинэчилсэн бүтцээр байгуулагдсан Бизнес, хөгжил төлөвлөлтийн газар нь тус төслийн багтай хамтран ажиллах нэгжээр томилогдож, энэхүү MARS V төслийн хэрэгжүүлж буй ажлын талаар салбарынхандаа мэдээлэл өгүүллээ.




Холбоотой мэдээ

ИНЕГ АНУ-ЫН ХОЛБООНЫ НИСЭХИЙН ЗАХИРГААНЫ IASA АУДИТ ШАЛГАЛТАД БЭЛТГЭХ, ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ КОМПАНИТАЙ ХОЁР ДАХЬ ЦАХИМ УУЛЗАЛТАА ХИЙЛЭЭ
2024/04/25

АНУ-руу шууд нислэг үйлдэх төлөвлөгөөний хүрээнд ИНЕГ-аас АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны IASA аудит шалгалтад бэлтгэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх АНУ-ын “The Wicks Group Consulting” компанитай  хоёр дахь цахим уулзалтаа 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгууллаа. “The Wicks Group Consulting” компани нь IASA аудитын тодорхой үе шатууд болон шаардлагуудын зааврыг танилцуулан, IASA зөвлөх үйлчилгээний төслийн нийт хэрэгжих хугацаа, эхний ээлжийн шаардлагатай баримт бичгийн жагсаалт, ажлын хэсэг, цахимаар явагдах хугацаа болон биечлэн үзлэг шалгалтын хуваарийг хэлэлцэн тохирлоо. “The Wicks Group Consulting” компани нь цахим болон биечлэн үзлэг шалгалт хийх бөгөөд энэ сарын 25-ны өдөр төслийн нарийвчилсан ажлын төлөвлөгөө, шаардлагатай баримт бичгүүдийн жагсаалт, цагийн хуваарь зэргийг бэлтгэн ИНЕГ-т хүргүүлэхээр боллоо. Мөн ИНЕГ-аас ирсэн үндсэн баримт бичгүүдийн нарийвчилсан дүгнэлтийг хийж, үл нийцлүүдийг арилгах төлөвлөгөөг боловсруулан бэлтгэнэ. Цаашид IASA зөвлөх үйлчилгээний төслийн цахим уулзалтууд хэлэлцсэн хуваарийн дагуу долоо хоног бүр зохион байгуулагдах бөгөөд биечлэн үзлэг шалгалтын үеэр “The Wicks Group Consulting” компани нь ИНЕГ-ын байцаагчдын IASA аудитад хамрагдах бэлтгэлийг ханган ажиллах юм. Уулзалтад ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны дарга П.Ганболд, Гадаад хамтын ажиллагааны хэтсийн дарга Г.Батбаяр, Aюулгүй ажиллагааны дотоод хяналт, дүрмийн боловсруулалтын албаны дарга С.Ерханат, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Хатанбаатар, Захиргаа удирдлага, хууль, эрх зүйн хэлтсийн дарга З.Туяа, Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга Э. Төрбаяр, Нислэгийн стандарт, үйл ажиллагааны хяналтын хэлтсийн дарга Б.Билгүүдэй, Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн дарга Б.Хүдэрчулуун, Ахлах байцаагч Ч.Дарьсүрэн, Aхлах байцаагч Г.Ганхуяг, Үнэмлэх гэрчилгээжүүлэлтийн хэлтсийн ахлах байцаагч Д.Мөнгөнхүү, Байцаагч Б.Тулга, АНУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-ны консул Г.Алтанхундага мөн “The Wicks Group Consulting” группийн Гүйцэтгэх захирал Глен Викс, Дэд ерөнхийлөгч Катя Граймс, Дэд захирал Лори Викс болон зөвлөхүүд оролцов.     

ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДАВ
2024/02/23

ИНЕГ-ын даргын 2024 оны 01 сарын 25-ны өдрийн А/36 дугаар тушаалаар агаарын навигацийн үйлчилгээний хураамжийн орлогын бүрдэл, орлогын тодорхой хувийг дэд бүтэц, тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалтад зарцуулах боломжийг судалж, танилцуулах үүрэг бүхий ИНЕГ, Цаг уур, орчны шинжилгээний газрын хамтарсан ажлын хэсгийг байгуулсан. ИНЕГ-ын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ч.Одгэрэл, Цаг уур, орчны шинжилгээний газрын Санхүү, төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Н.Галцог нараар ахлуулсан хамтарсан ажлын хэсгийн хурал ИНЕГ-т боллоо. ОУИНБ-ын Док 9082 “Нисэх буудал, Агаарын навигацийн үйлчилгээний төлбөрийн бодлогын баримт бичиг”-т Агаарын навигацийн хураамж нь үйл ажиллагааны зардлаа нөхөх хэмжээний бодитой тогтоогдож, агаарын навигацийн үйлчилгээ үзүүлэх дэд бүтэц, тоног төхөөрөмж, цалин хангамж, удирдлагын зардалд зарцуулагдана гэж заасан байдаг. Энэхүү заалтын хүрээнд агаарын навигацийн үйлчилгээний хураамжийн орлого бүрдүүлж буй үйлчилгээний төрлийг тогтоож, хураамжийн орлогын тодорхой хувийг дэд бүтэц, тоног төхөөрөмжийн шинэчлэл, хөрөнгө оруулалт, хүний нөөцийг чадавхижуулахад зарцуулах боломжтой эсэхийг судалж, танилцуулахыг хамтарсан ажлын хэсэгт даалгасан юм.   Өнөөдрийн хурлаар хамтарсан ажлын хэсгийн гишүүдийн нэгдсэн цахим групп үүсгэж, хийгдэх ажлын төлөвлөгөөгөө гарган 2 талын санал дүгнэлтүүдээ нэгтгэхээр боллоо.

“КОРЕАН ЭЙР” КОМПАНИЙН “CABIN CREW TRAINING CENTER” СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД АЖЛЫН ХЭСГИЙН УДИРДАМЖИЙН ДАГУУ ҮЗЛЭГ ШАЛГАЛТ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН
2023/11/30

МИАТ ТӨК-ийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн  02/882 дугаартай албан хүсэлт болон “Кореан Эйр” компанийн “Cabin Crew Training Center” сургалтын байгууллагын САА 24141/01 өргөдлийн маягт, сургалтын байгууллагын гэрчилгээ болон хавсралт “Үйл ажиллагааны тодорхойлолт”-ын хүчинтэй хугацааг сунгах хүсэлтэй ирүүлсэнтэй холбогдуулан тус сургалтын байгууллагад ИНД-141.11-ийн дагуу дахин гэрчилгээжүүлэх үзлэг шалгалтыг 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 08 дугаар сарын 19-ний өдрүүдэд гүйцэтгэлээ.Үзлэг шалгалт гүйцэтгэсэн бүрэлдэхүүн:Н.Заяа /Үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн хэлтсийн дарга бөгөөд нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч/Н.Ганчимэг /Үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн хэлтсийн нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч/Үзлэг шалгалт гүйцэтгэсэн чиглэл:-“Cabin Crew Training Center” сургалтын байгууллагын удирдлагуудтай уулзаж, үзлэг шалгалтын зорилго, чиглэлийг танилцуулах;-Ажилтан, албан тушаалтанд тавигдах шаардлага;-Бүртгэл, тэмдэглэлд тавигдах шаардлага;-Харьяа улсын Иргэний нисэхийн эрх бүхий байгууллагаас олгогдсон хүчин төгөлдөр /АТО/ гэрчилгээ, Үйл ажиллагааны тодорхойлолт, заавар,-“Сabin Crew Training Center” cургалтын байгууллагын багшлах бүрэлдэхүүний гэрчилгээжилт, анги танхим, тоног төхөөрөмжтэй танилцах;-Б767-300 маягийн агаарын хөлгийн “Door Operation Training” сургалтын техник тоног төхөөрөмжтэй танилцах, тэдгээрийн хүчин төгөлдөр гэрчилгээ,-Нисэх бүрэлдэхүүн болон агаарын хөлгийн үйлчлэгч нарын онцгой тохиолдлын үед хамтран ажиллах үйл ажиллагааны журам,-Эмнэлгийн анхан шатны сургалт, дадлага-Авран хамгаалах тоног төхөөрөмж, сургалт дадлага-Үнэмлэх гэрчилгээжүүлэлтийн хэлтсийн “Approved Training Organization(ATO) Procedure Manual Appendix 7/Management Personnel Qualifications ---------Checklist/Job-Aid” хяналтын хуудсыг ашиглан хяналт шалгалт гүйцэтгэх;-Үнэмлэх гэрчилгээжүүлэлтийн хэлтсийн “Approved Training Organization (ATO) Procedure Manual Appendix 10 /MCAA Inspector Checklist / Job-Aid ---------Inspection of Training Facilities/” хяналтын хуудсыг ашиглан хяналт шалгалт гүйцэтгэх;“Cabin Crew Training Center” сургалтын байгууллагын удирдах албан тушаалтнуудтай үзлэг шалгалтын нээлтийн уулзалтыг 2022.08.16-ны өдрийн 09:30 цагт зохион байгуулсан.Тус уулзалтаар Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газраас тухайн  байгууллагын үйл ажиллагаанд гүйцэтгэх үзлэг шалгалтын зорилго, ажлын хэсгийн бүрэлдэхүүн, чиглэлийг танилцуулж үзлэг шалгалтыг эхлүүлсэн.Тус үзлэг шалгалтын нээлтийн уулзалтад “Cabin Crew Training Center” сургалтын байгууллагын дараах удирдах албан тушаалтнууд оролцсон болно. Үүнд:Do In Jeong             General Manager, Cabin Crew Training TeamHwi Kon Park            General Manager, Cabin Crew Training TeamJinho Yang                Manager, Cabin Crew Training TeamHwang Ji Hoon         Manager, Cabin Crew Training TeamИНД-141.51  /Ажилтанд тавих шаардлага/-ын хүрээнд:Тус байгууллагын удирдах албан тушаалтнуудын ажлын дадлага туршлага, хувийн хэрэг, холбогдох баримт бичгүүдтэй танилцсан. /Баримт бичгүүдийг байцаагчийн дүгнэлтэд хавсаргав./ИНД-141.53. /Хангалт, хэрэгсэлд тавигдах шаардлага/– B737/800, В767/300 Door Operation Training– Emergency Procedure Training Mock-Up– Emergency Evacuation Training Mock-Up– Emergency Equipment Training Room– First-Aid Training Room– Aviation Security Training Room– Fire Fighting Training Room– Class rooms“Сabin Crew Training Center” cургалтын байгууллагын багшлах боловсон хүчин, анги танхим, ашиглаж буй барилга байгууламж, Б767-300 маягийн агаарын хөлгийн “Door Operation Training”, Эмнэлгийн анхан шатны сургалт, Авран  хамгаалах сургалт, Онцгой тохиолдолын үеийн усан дээрх авран хамгаалах сургалтын техник тоног, төхөөрөмж, аврах хэрэгсэлтэй нэг бүрчлэн танилцсан. /Баримтуудыг байцаагчийн дүгнэлтэд хавсаргав./ИНД-141.55  /Баримт бичиг/-ын хүрээнд:БНСУ-ын эрх бүхий байгууллагаас олгогдсон хүчин төгөлдөр гэрчилгээ, Үйл ажиллагааны тодорхойлолт, зөвшөөрөгдсөн сургалтууд, сургалтын заавар, журмуудтай танилцсан. Мөн B767 агаарын хөлгийн “Авран хамгаалах сургалтын хөтөлбөр”, агаарын хөлгийн үйлчлэгч, багш агаарын хөлгийн үйлчлэгч нарын сургалт болон дадлагын хөтөлбөрийг шалгасан болно. /Баримтуудыг байцаагчийн дүгнэлтэд хавсаргав./ИНД-141.57  /Сургалт зохион байгуулах болон үнэлгээ хийх/, ИНД-141.59 /Бүртгэл хөтлөх/ хүрээнд:ҮГХ-ийн “Approved Training Organization (ATO) Procedure Manual Appendix 7 /Management Personnel Qualifications Checklist/Job-aid”,  Appendix 10 /MCAA Inspector Checklist/Job-aid Inspection of Training Facilities/” зэрэг хяналтын хуудсыг ашиглан ашиглан үзлэг шалгалтыг гүйцэтгэсэн. /Хяналтын хуудас байцаагчийн дүгнэлтэд хавсаргав./Дахин гэрчилгээжүүлэх үзлэг шалгалтаар “Кореан Эйр” компанийн “Cabin Crew Training Center” сургалтын байгууллагын сургалтын үйл ажиллагаа нь ИНД-141 дүрмийн шаардлагуудын хүрээнд явагдаж байна гэж ажлын хэсэг үзлээ. Тайлан бичсэн:ҮНЭМЛЭХ , ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТИЙН ХЭЛТСИЙН ДАРГА БӨГӨӨД АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ                                          Н.ЗАЯАҮНЭМЛЭХ, ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТИЙН ХЭЛТСИЙН НИСЭХИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ                                      Н.ГАНЧИМЭГ