АНУ-ын
Нью-Йорк хотноо 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас
харилцан чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Парагвай Улс хоорондын хэлэлцээр” 2024
оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс хүчин төгөлдөр болно.
Уг
хэлэлцээрийн дагуу энэ сарын 17-ны өдрөөс эхлэн хоёр улсын дипломат, албан
болон энгийн паспорт эзэмшигч иргэд 90 хүртэлх хоногийн хугацаанд харилцан
визгүй зорчих боломжтой болж байна.
Иргэний нисэхийн агаарын навигацийн үйлчилгээний байгууллага (CANSO)-аас жил бүр зохион байгуулдаг Ази-Номхон далайн бүсийн орнуудын агаарын навигацийн үйлчилгээний байгууллагуудын чадавхийг нэмэгдүүлэх, нислэгийн хөдөлгөөний менежментийн цогц төлөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлэх, технологийн хөгжил болон ирээдүйн нислэгийн хөдөлгөөний менежментийн хөгжлийн чиг хандлагад суралцах, аюулгүй ажиллагааны соёл, хүний гүйцэтгэлийн менежмент, эрсдэлийн менежмент хэрхэн нэвтрүүлэх сэдэвт семинарт Агаарын навигацийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ё.Эрдэнэбат, Агаарын навигацийн бодлого зохицуулалтыг газрын ахлах мэргэжилтэн Д.Лхагважав нар 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 25-ны өдрийн хооронд амжилттай оролцлоо.Хурлыг нээж Иргэний агаарын навигацийн үйлчилгээний байгууллагын ерөнхий захирал Жеф Пүүл, Японы Улсын агаарын навигацийн үйлчилгээний байгууллагын ерөнхий захирал Ясухиро Лижима, ОУИНБ-ын Ази-Номхон далайн бүсийн дэд захирал Манжит Сай, Сингапурын иргэний нисэхийн ерөнхий газрын ерөнхий захирал, Иргэний агаарын навигацийн үйлчилгээний Ази-Номхон далайн бүсийн гүйцэтгэх захирал Кевин Шам, Япон Улсын Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яамны Тээвэр, аялал жуулчлалын дэд сайд Кожо Фужита нар үг хэлж хурлын арга хэмжээнд амжилт хүссэн.Ази-Номхон далайн бүсэд өсөн нэмэгдэж байгаа нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлт болон техник технологийн дэвшлийг Ази-Номхон далайн бүсэд болон хөрш зэргэлдээ орнуудтай хэрхэн зохицуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлага бий болсон байна.Мөн Агаарын навигацийн үйлчилгээний байгууллагуудын ажилтнуудын мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, нислэгийн хөдөлгөөний менежментийн цогц төлөвлөгөөг аюулгүй, үр ашигтай, үр дүнтэй байдлаар хэрэгжүүлэх, хөгжүүлэх талаар хүний гүйцэтгэлийн менежментийн хэрэгжилтийн өнөөгийн байдал хэтийн чиг хандлагыг танилцуулсан.Түүнчлэн тулгамдаж байгаа асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх, шинэ үеийн нислэгийн хөдөлгөөний менежментэд орчин үеийн дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, аюулгүй ажиллагааны соёл, хүний гүйцэтгэлийн менежмент болон эрсдэлийн менежментийг нислэгийн хөдөлгөөний үйлчилгээнд, мөн нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлт, хамтын шийдвэр гаргалтыг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх, хүнгүй нисэх төхөөрөмжийн үйл ажиллагаанаас холбогдон гарч байгаа асуудлууд болон боломжуудыг хэрхэн зохицуулах, тэдгээрийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг дээшлүүлэх, сансрын ADS-B ажиглалтын системийн өнөөгийн байдал, санал болгож байгаа үйлчилгээ, мөн тэдгээртэй уялдсан агаарын зайн зохион байгуулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлүүдээр семинарт хамрагдсан.Мөн Монгол Улсын иргэний нисэхийн салбарт цаашид баримтлах урт, дунд хугацааны бодлого, стратеги болон ойрын зорилтуудыг шинээр тодорхойлох, аюулгүй ажиллагааг сайжруулах, агаарын навигацийн үйлчилгээг дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай талаарх мэдлэг, мэдээллийг авч Ази-Номхон далайн бүсийн төвд агаарын навигацийн үйлчилгээний хэрэгжилт, төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа ажлуудын талаарх дутуу болон зөрүүтэй мэдээллүүдийг залрууллаа. Ази-Номхон далайн бүсийн хэмжээнд Монгол Улсын иргэний нисэхийн ерөнхий газраас агаарын навигацийн үйлчилгээг хөгжүүлэхээр авч хэрэгжүүлж байгаа ажлууд болон Агаарын навигацийн бодлого, зохицуулалтын газрын зүгээс боловсруулан гаргасан стратеги төлөвлөгөө нь Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ази-Номхон далайн бүсээс дэвшүүлэн тавьсан хөтөлбөрүүдтэй нийцэж байна.Цаашид Монгол Улсын агаарын навигацийн үйлчилгээг өндөр мэргэшил, ур чадвартай хүний нөөцөөр бүрэн хангах, нислэгийн хөдөлгөөний менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, ирээдүйн нислэгийн хөдөлгөөний менежментийн хэтийн чиг хандлагыг Иргэний нисэхийн агаарын навигацийн бодлого, төлөвлөлттэй уялдуулсан нарийвчилсан төлөвлөгөө гаргах шаардлага байна.
2023 оны 05 дугаар сарын 29 Улаанбаатар хотИНЕГ-ын даргын баталсан гадаад арга хэмжээний сургалтын төлөвлөгөө мөн газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/149 дугаар тушаалын дагуу Сингапур Улсын Иргэний Нисэхийн харьяа Нисэхийн академид зохион байгуулагдах ICAO сургалтын багц хөтөлбөрийн “Нисэхийн сургалтын байгууллагын гэрчилгээжүүлэлт болон удирдлага” сургалт бөгөөд ИНЕГ-ын “Inspector Qualifications Training Procedure Manual”-ын шаардлагуудад нийцсэн хувь хүний үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн чиглэлээр нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч нар энэхүү сургалтад хамрагдаж, төгссөн. /Гэрчилгээг цахимаар 14 хоногт илгээнэ/Сургалтад хамрагдсан ажилтан:Д.Мөнгөнхүү Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны Үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн хэлтсийн Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын ахлах байцаагчБ.Тулга Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны Үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн хэлтсийн Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагчН.Ганчимэг Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны Үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн хэлтсийн Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагчЭнэхүү сургалт 2023 оны 05 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд 4 /дөрөв/ хоногийн хугацаанд үргэлжилсэн.Сургалтын хугацаанд дараах сэдвүүдийг судлаж дуусгасан. /Модел-1, Модел-2, Модел-3 дагуу модел тус бүрээр Мастер тесч өгч шалгуулан амжилттай оноо авсан/Нисэхийн сургалтын байгууллагыг байгуулахад тавигдах шаардлагыг тодорхойлох (Identify requirements for the establishment of an Aviation Training Organization)Нисэхийн сургалтын байгууллагыг ICAO-ийн заалттай нийцэж байгаа эсэхийг үнэлэх (Evaluate the level of compliance of a training centre with ICAO provisions)Дутагдлыг шийдвэрлэхдээ засч залруулах арга хэмжээг хүлээн зөвшөөрөхийг тодорхойлох (Determine acceptance of corrective actions in addressing findings)Нисэхийн сургалтын байгууллагын дутагдлын шалтгаануудыг үнэлэх (Assess the root cause (s) of a finding)Нисэхийн сургалтын байгууллагад аудит шалгалт хийх харилцааны ур чадварыг хөгжүүлэх (Develop communication skills for auditing on Aviation Training Organization)Гарсан үр дүн:ICAO-гийн Doc-9841 (Үзлэг шалгалт, гэрчилгээжүүлэлт, үргэлжилсэн хяналтыг хэрэгжүүлэх горимууд)-ын 1 дүгээр бүлгийн 5.3 дугаар хэсэг (Боловсон хүчин) болон 6.2 дугаар хэсэг (Байцаагчийн мэргэжил, сургалт)-т заасан аюулгүй ажиллагааны хяналтын нэгжийн боловсон хүчин нь ажил үүргээ зохих төвшинд биелүүлэхийн тулд шаардлагатай мэргэжил эзэмшсэн, нисэхийн үйл ажиллагааны болон техникийн ажлын туршлагатай, шалгах эсвэл гэрчилгээжүүлэх үйл ажиллагаатайгаа нийцсэн сургалтад хамрагдсан байх шаардлага хангагдсан. Мөн гүйцэтгэх үзлэг, шалгалтын үеэр хариуцан шалгах стандартыг хангаж байна.ИНЕГ-ын Inspector Qualifications Training Procedure Manual -д заасан хувь хүний үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн байцаагчийн шаардлагыг хангаж байна.Сургалтад хамрагдах олон улсын Иргэний нисэхийн газруудын байцаагч нараас туршлага судлан хэрэгжүүлнэ.Танилцсан : ҮНЭМЛЭХ, ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТИЙН ХЭЛТСИЙН ДАРГА БӨГӨӨД АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ Н.ЗАЯАБоловсруулсан:ҮНЭМЛЭХ, ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТИЙН ХЭЛТСИЙН НИСЭХИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ АХЛАХ БАЙЦААГЧ Б.МӨНГӨНХҮҮҮНЭМЛЭХ, ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТИЙН ХЭЛТСИЙН НИСЭХИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ Н.ГАНЧИМЭГҮНЭМЛЭХ, ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТИЙН ХЭЛТСИЙН НИСЭХИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ Б.ТУЛГА
ТШ код Тухайн жилд худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний нэр Батлагдсан төсөвт өртөг Гэрээний дүн Тендер шалгаруулалтыг явуулсан журам Тендерт оролцохыг сонирхогчид тавьсан шалгуур үзүүлэлт Тендерт шалгарсан оролцогчийн товч мэдээлэл Тендерт шалгараагүй оролцогчийн товч мэдээлэл Шалгараагүй талаарх үндэслэл, шалтгаан 1 Агаарын навигацийн нислэгийн удирдагч, Нислэгийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын албаны байцаагчдын эрүүл мэндийн даатгал /220 ажилтан/ 210,000,000.00 187,000,000.00 НТШ 1. Хуулийн 14-16 зүйл2. Техникийн тодорхойлолтын шаардлага, тоо хэмжээ “АМАР ДААТГАЛ” ХХК Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Блю скай, 20 давхар 9990-7328 1. “Амар даатгал” ХХК2. “Хаан даатгал” ХХК Бага үнийн саналаар Амар даатгал ХХК шалгарсан 2 Өлгий нисэх буудлын өргөтгөлийн барилга /Баян-Өлгий, Өлгий сум/ 4,495,300,000.00 НТШ 1. Хуулийн 14-16 зүйл2. Техникийн тодорхойлолтын шаардлага, тоо хэмжээ 1.Зөөлөнтэмүүлэл констракшн ХХК 2. ЛАУЛАУ ХХК 1. Зөөлөн тэмүүлэл констракшн ХХК ТШЗ-17.6.4, 17.6.2 заалтуудыг хангаагүй. 2. ЛАУЛАУ ХХК Тендер нээсэн өдрийн байдлаар татварын өртэй 3 Радиолокатор болон орон нутгийн нисэх буудлуудын газардуулгын байгууламжийг сайжруулах материалыг нийлүүлэх 37,430,000.00 ХА 1. Хуулийн 14-16 зүйл2. Техникийн тодорхойлолтын шаардлага, тоо хэмжээ Оролцогчгүй 4 Иргэний нисэхийн үндэсний төвийн хэрэгцээнд шаардлагатай бичгийн цаас /бүх алба, салбар/ 54,000,000.00 61,077,775.00 ХА 1. Хуулийн 14-16 зүйл2. Техникийн тодорхойлолтын шаардлага, тоо хэмжээ Грийтпийк ХХК 1. Төгсдардас ХХК 2. Улаанбаатар принт ХХК 3. Си Эй Жи Энд Эс ХХК Бага үнийн саналаар Грийтпийк ХХК шалгарсан 5 Диспенсер,сумлагч автомашины шүүх элемент 40,000,000.00 39,600,000.00 ХА 1. Хуулийн 14-16 зүйл2. Техникийн тодорхойлолтын шаардлага, тоо хэмжээ АЧХОЛДИНГ ХХК Монфилтер индастри ХХК Техникийн тодорхойлолтын ерөнхий нөхцөл EI-1588 стандарт байх шаардлагыг хангаагүй. 6 Халуун асфальтбетон 37,500,000.00 ХА 1. Хуулийн 14-16 зүйл2. Техникийн тодорхойлолтын шаардлага, тоо хэмжээ Оролцогчгүй 7 Картын үйлчилгээгээр авах шатахуун /бүх алба салбар/ 1,618,900,000.00 1,570,333,000.00 НТШ 1. Хуулийн 14-16 зүйл2. Техникийн тодорхойлолтын шаардлага, тоо хэмжээ “Петростар” ХХКУБ хот, СБД, 8-р хороо, Ерөнхий сайд А.Амарын гудамж, бага тойруу 51.70110808, 89117237sukhbaatar.p@petrovis.net 1. “Шунхлай Трейдинг” ХХК2. Содмонгол Групп” ХХК 1. “Шунхлай Трейдинг” ХХКТШЗ-18.2.5 заалтыг хангахгүй.2. Содмонгол Групп” ХХКТехникийн тодорхойлолтын 3.1 заалтыг хангахгүй. 8 Төв болон орон нутгийн нисэх буудлуудын гэрэл суултын системийн ламп, мастик лент нийлүүлэх 46,376,000.00 46,354,000.00 ХА 1. Хуулийн 14-16 зүйл2. Техникийн тодорхойлолтын шаардлага, тоо хэмжээ “Ач СВС” ХХКУБ хот, ЧД, 3 хороо, Энхтайваны өргөн чөлөө 36, УЖМ төв, 201 тоот.321958 1 оролцогчтой. 9 Бөмбөгөр, Мөнх-Өлзийт РЛС-ын баталгаат тэжээлийн ШГП самбарыг бүрэн шинэчлэх 33,742,800.00 ХА 1. Хуулийн 14-16 зүйл2. Техникийн тодорхойлолтын шаардлага, тоо хэмжээ 1 оролцогчтой. “МСЭЛ” ХХКУБ хот, Хан-Уул дүүрэг, 4 хороо, Наадамчдын зам, Ханбогд хотхон, 202-1 тоот. 99088685 ТШЗ-16.2.4, 16.6.6 заалтуудыг хангахгүй. 10 Нисэхийн эрүүл мэнд, сэргээн засах албаны хоол үйлдвэрлэлд шаардлагатай хүнсний ногоо 61,143,200.00 61,077,775.00 ХА 1. Хуулийн 14-16 зүйл2. Техникийн тодорхойлолтын шаардлага, тоо хэмжээ 1 оролцогчтой. “Куку Агро” ХХК 11 “Чингис хаан” ОУНБ дахь Шатахуун хангалтын алба, Галын хөөс /AFFF 6%/ 41,569,000.00 ХА 1. Хуулийн 14-16 зүйл2. Техникийн тодорхойлолтын шаардлага, тоо хэмжээ 1. “Минжит ТБ Трейд” ХХКУБ хот, БГД, 24 хороо, 53а байр 175 тоот.880880292. “Оргихын Булаг” ХХКУБ хот, ХУД, 15 хороо.99091391 1. “Минжит ТБ Трейд” ХХКТШЗ-16.2.4 заалт, техникийн тодорхойлолт хангахгүй.2. “Оргихын Булаг” ХХКТехникийн тодорхойлолтын үзүүлэлт, стандартуудыг хангахгүй. 12 “Иргэний нисэхийн үндэсний төвийн хэрэгцээнд шаардлагатай принтерийн хор /бүх алба, салбар/” 59.560.000.00 59.350.500.00 Харьцуулалтын арга 1. Хуулийн 14-16 зүйл2. Техникийн тодорхойлолт3. Тоо хэмжээ “Микросити” ХХКУБ хот, СБД, 9 дүгээр хороо, Компьютер молл төвийн 1 давхар, 1005 тоотУтас: 70274444, 13 “ATIS-ын сэлбэг” 23.650.000.00 23.650.000.00 Харьцуулалтын арга 1. Хуулийн 14-16 зүйл2. Техникийн тодорхойлолт3. Тоо хэмжээ “АЧСВС” ХХК УБ хот, Чингэлтэй дүүрэг, 3-р хороо Энхтайвны өргөн чөлөө 36, УЖМ төв 201 тоот 14 “Нисэхийн эрүүл мэнд, сэргээн засах албаны хоол үйлдвэрлэлд шаардлагатай мах” 152.000.000.00 Нээлттэй сонгон шалгаруулалт 1. Хуулийн 14-16 зүйл2. Техникийн тодорхойлолт3. Тоо хэмжээ “Монмийт трейд” ХХК УБ хот, 1.”Мийт партнер” ХХК, “Эрдэнэтмах маркет” ХХК 1. “Мийт партнер” ХХК-ны ирүүлсэн тендер нь Багц 1-д ирүүлсэн тендер нь ТШЗ-ны 18.6.8 дахь – Барааны үнийн задаргааг маягт 2-ын дагуу ирүүлэх, заалтын – Тахианы гуя, Тахианы цээж мах, Тахианы мөч зэргийн тоо хэмжээг дутуу ирүүлсэн, Багц 2-д ирүүлсэн тендер нь ТШЗ-ны 18.6.8 дахь – Барааны үнийн задаргааг маягт 2-ын дагуу ирүүлэх, заалтын – Үхрийн гуяны цул мах /ясгүй/, Хонины мах /ястай/, Хонины цул мах зэргийн тоо хэмжээг дутуу ирүүлсэн тул шаардлага хангаагүй. 2. “Эрдэнэтмах маркет” ХХК-ны ирүүлсэн тендер нь Багц 2-д ирүүлсэн тендер нь шаардлагад нийцсэн боловч “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3 дахь хэсэгт заасныг үндэслэн “Монмийт трейд” ХХК шалгарсан болохыг үүгээр мэдэгдье. Шалгарсан компанийн захирал өвдсөний улмаас тендерийн хугацаа дууссан. Хугацаа сунгуулахаар Сангийн яаманд хандсан. 15 “Техник үйлчилгээний цэвэрлэгээний материал” 47.070.000.00 Харьцуулалтын арга 1. Хуулийн 14-16 зүйл2. Техникийн тодорхойлолт3. Тоо хэмжээ Оролцогчгүй 16 “Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны хэрэгцээнд шаардлагатай автомашины аккумулятор” 50.000.000.00 Харьцуулалтын арга 1. Хуулийн 14-16 зүйл2. Техникийн тодорхойлолт3. Тоо хэмжээ Оролцогчгүй 17 “Аюулгүй байдал, хамгаалалтын албаны тусгай зориулалтын нохойн хоол” 40.000.000.00 Харьцуулалтын арга 1. Хуулийн 14-16 зүйл2. Техникийн тодорхойлолт3. Тоо хэмжээ оролцогчгүй 18 дотоод хэрэгцээнд шаардлагатай шатахуун 1,618,900,000 1,359,543,400.00 Нээлттэй сонгон шалгаруулалт 1. Хуулийн 14-16 зүйл2. Техникийн тодорхойлолт3. Тоо хэмжээ Шунхлай Трейдинг” ХХК 19 автоматжуулалтын систем AIRCON 2100 22,484,000 Харьцуулалтын арга 1. Хуулийн 14-16 зүйл2. Техникийн тодорхойлолт3. Тоо хэмжээ оролцогчгүй 20 Өндөр хурдны интернэтийн үйлчилгээ 112,530,000 Нээлттэй сонгон шалгаруулалт 1. Хуулийн 14-16 зүйл2. Техникийн тодорхойлолт3. Тоо хэмжээ 1 Оролцогчтой мобиком нэтворкс ХХК Тендер нээсэн өдрийн байдлаар татварын өртэй байсан. 21 Төв болон радиолокаторын бэлтгэл тэжээлийн цахилгаан үүсгүүр Дизель генераторуудын сэлбэг 25,290,000 24,539,988 Харьцуулалтын арга 1. Хуулийн 14-16 зүйл2. Техникийн тодорхойлолт3. Тоо хэмжээ “Монхорус-Интернэшнл” ХХК