AVIATION WEEKLY LVI

2024/01/16

Иргэний нисэхийн салбарт өнгөрч буй долоо хоногт болж өрнөсөн мэдээ мэдээлэл болон бусад мэдээллээс тоймлон хүргэдэг "Aviation weekly"-ийн шинэ дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. Хүлээн авч үзнэ үү.

Өнөөдрийн дугаараас та:

- Орон нутгийн нислэгийг Буянт-Ухаа Олон улсын нисэх буудал руу шилжүүлнэ

- ХАСХОМ гаргах үүрэг бүхий албан тушаалтнуудад зориулсан сургалт боллоо

- ИНҮТ-ийн менежер, хэлтсийн дарга нар томилогдлоо

- ИНҮТ-ийн харьяа салбар нэгжийн бүтцийг шинэчлэн баталлаа

- ГСЦХА-аас сайн үйлсийн аян зохион байгууллаа

- БУОУНБ-д байрлах нэгжүүд зам талбайгаа цэвэрлэлээ

- МИАТ ТӨХК Корэйн Эйрлайнс компанийн агаарын хөлөгт c хэлбэрийн техник үйлчилгээ үзүүлнэ зэрэг мэдээллийн дэлгэрэнгүйг хүлээн авч үзээрэй.

Холбоотой мэдээ

БҮГД НАЙРАМДАХ СИНГАПУР УЛС ДАХЬ ОЛОН УЛСЫН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО /IATA/-НЫ СУРГАЛТЫН ТӨВД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН “АГААРЫН ТЭЭВРИЙН СТАТИСТИК” СУРГАЛТАД ХАМРАГДСАН СУРГАЛТЫН ТАЙЛАН
2023/11/30

Зорилго:Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцын 54, 55, 67 дугаар зүйлийн дагуу Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/ болон Олон улсын нисэх буудлуудын холбоо /ACI/-д сар, улирал, жилээр тогтмол хүргүүлдэг статистик мэдээ боловсруулах аргачлалыг судлах, салбарын эдийн засгийн бодлого, зохицуулалтын үр нөлөөг үнэлэх, салбарын өрсөлдөх чадварыг бий болгоход хөшүүрэг болохуйц мэдээллийг бэлдэх зорилготой.Сургалтад хамрагдсан ажилтны албан тушаал, нэр:Тус сургалтад Агаарын тээврийн бодлого, төлөвлөлтийн газрын Эдийн засгийн зохицуулалтын тасгийн ахлах мэргэжилтэн Б. Болор-Эрдэнэ, судалгааны мэргэжилтэн-статистикч Ц. Солонго нар хамрагдав.Аль улсад, ямар хугацаагаар сургалтад хамрагдсан:Тус сургалт нь Бүгд Найрамдах Сингапур улсад 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 06 дугаар сарын 14-ний өдрүүдэд зохион байгуулагдсан.Суралцсан зүйлс:-Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцын 54, 55, 67 дугаар зүйлийн дагуу Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/ болон Олон улсын нисэх буудлуудын холбоо /ACI/-д сар, улирал, жилээр тогтмол хүргүүлдэг статистик мэдээг боловсруулах аргачлалд суралцсан;-Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/, Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо /IATA/-ны статистикийн программтай танилцсан;Агаарын тээвэрлэгч, нисэх буудлын тээвэрлэлтийн мэдээг нэгтгэн боловсруулах, ICAO-гийн стандарт болон аргачлалыг суралцсан /гүйцэтгэсэн зорчигч эргэлт, гүйцэтгэсэн ачаа эргэлт, боломжит суудал километр тооцох аргачлал/;-Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/, Олон улсын нисэх буудлуудын холбоо /ACI/, Олон улсын агаарын тээвэрлэгчийн холбоо /IATA/ зэрэг байгууллагуудаас гаргадаг тээвэрлэлтийн мэдээний зөрүүтэй байдлын талаарх тайлбар;-Агаарын тээврийн салбарын статистик тоон мэдээг ашиглан салбарын ирээдүйн хөгжлийн чиг хандлага, сул тал болон өрсөлдөх чадварыг тодорхойлох чадварт суралцсан;-Чанарын удирдлагын тогтолцоо /QMS/-г тээвэрлэлтийн статистикт нэвтрүүлэх аргачлалд суралцсан;-Статистик тоон мэдээнд тулгуурлан нислэгийн чиглэлийн стратеги болон нарийвчилсан шинжилгээ хийх аргачлалд суралцсан;-Агаарын тээврийн статистик мэдээнд стратегийн болон үйл ажиллагааны дүн шинжилгээ хийх аргачлалд суралцсан;Тус сургалтад хамрагдсанаар дараах үр дүн бий болох бөгөөд ажилдаа хэрэгжүүлэн ажиллана:Сургалтаас олж авсан онолын болон практик мэдлэгээ ашиглан Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцоор хүлээсэн үүргийн дагуу Монгол Улсын агаарын тээврийн салбарын статистик мэдээг боловсруулан ICAO болон ACI-д тайлан мэдээг үнэн бодит, тогтмол хүргүүлнэ.  Агаарын тээвэрлэгчийн үйл ажиллагааг оновчтой төлөвлөх аргачлалыг нэвтрүүлэх, агаарын тээврийн зах зээлийн нөхцөл байдлыг гадаадын судалгаа шинжилгээний аргачлалын дагуу боловсронгуй болгох, бодлогын санал боловсруулахад ихээхэн ач холбогдолтой.

AVIATION WEEKLY LXIII
2024/03/12

Иргэний нисэхийн салбарт өнгөрч буй долоо хоногт болж өрнөсөн мэдээ мэдээлэл болон бусад мэдээллээс тоймлон хүргэдэг "Aviation weekly"-ийн шинэ дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. Хүлээн авч үзнэ үү.Өнөөдрийн дугаараас та:-“Бүсчилсэн хөгжил - төвийн бүсийн нисэх буудлуудын форум” боллоо- 2024 онд орон нутгийн гурван нисэх буудлыг жишиг нисэх буудал болгон хөгжүүлнэ- Орон нутгийн нисэх буудлууд тулгамдаж буй асуудлуудаа илэрхийллээ- Ажилдаа амжилт гаргасан ажилтнуудыг шагнаж урамшууллаа- Иргэний нисэхийн ахмадууд "малчдадаа туслах сайн дурын хандивын аян"-д нэгдлээ- "Хүннү Эйр" ХХК Хөвсгөл аймгаас олон улсын 4 чиглэлд нислэг үйлддэг болно- Сан Францискогоос хөөрсөн "United Airlines" компанийн онгоцны нэг дугуй салж унажээ зэрэг мэдээллийн дэлгэрэнгүйг хүлээн авч үзээрэй.

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ 2023 ОНЫ АЖЛАА ТАЙЛАГНАЛАА
2023/12/27

Иргэний нисэхийн үндэсний төвийн 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээг тус төвийн дарга Э.Төрбаяр ИНЕГ-ын дарга, удирдлагуудад танилцууллаа. Тус төв нь өнөөдрийн байдлаар нийт 1998 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. 2023 онд нийт 95 ажил, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь жилийн эцсээр 89 хувийн биелэлттэй байгааг Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга Э.Төрбаяр танилцууллаа. Иргэний нисэхийн үндэсний төвийн 2023 оны онцлох томоохон ажлуудаас дурдвал:1. 2023 онд 2022 онтой харицуулахад нийт нислэгийн тоо 19,8%-ийн өсөлттэй, өнгөрөлтийн нислэг 11,6%, олон улсын хөөрөлт, буулт 86,3%, орон нутгийн хөөрөлт буултын тоо 16,1%-ийн өссөн үзүүлэлттэй байна.2. Агаарын навигацийн үйлчилгээний чиглэлээр техник технологийн шинэчлэлүүд хийгдсэн. Үүнд: Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний мэдээ зохицуулах үйлчилгээ (ATSMHS)-г нэвтрүүлснээр Олон улсын иргэний нисэхийн байгууллагын зөвлөмж, шаардлагуудад нийцсэн, орчин үеийн IP технологид тулгуурласан тоног төхөөрөмжөөр нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний мэдээлэл солилцох, AFTN системээс илүү их багтаамжтай мэдээллийг дамжуулах бололцоог бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвүүдэд олгож байгаа юм.3. Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвүүд хоорондын мэдээллийг автоматжуулах үйл ажиллагаа /OLDI, AIDC/-г нэвтрүүллээ. БНХАУ-ын Бээжин, Ланжау бүсийн нислэгийн хөдөлгөөн удирдах төвүүд хооронд ашиглаж эхэлсэн байна.4. ICAO-ын Universal Security Audit Programme-Continuous Monitoring Approach хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын нисэхийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд хийсэн аудит шалгалтад амжилттай хамрагдлаа.5. “Хаан шонхор 2023” Код-6, 7, 8-ын дасгал сургуулилтыг төрийн тусгай чиг үүргийн 9 байгууллага, ИНЕГ, ИНҮТ-ийн болон орон нутгийн 15 нисэх буудлын холбогдох албан тушаалтнуудыг  оролцуулан зохион байгуулсан.6. Орон нутгийн нисэх буудлуудад томоохон ажлууд хийгдлээ. Үүнд: Гурвансайхан нисэх буудлын нийт 10942.5 м2 засварын ажлыг хүлээн авсан. Мөн тус нисэх буудалд орон нутгийн зүгээс Гал унтраах, авран хамгаалах зориулалттай автомашин хүлээлгэн өглөө. Баянхонгор аймгийн Засаг даргын захирамжаар нисэх буудлын хамгаалагдсан бүсийг шинэчлэн тогтоолоо.7. Зам, тээврийн хөгжлийн яамнаас зохион байгуулсан “Тээврийн долоо хоног 2023” арга хэмжээний хүрээнд “Чөлөөт агаарын зай” олон улсын форумыг  Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. Чөлөөт агаарын зайг хэрхэн хэрэгжүүлэх, хэрэгжилтийн явцад юун дээр анхаарах, гарах үр нөлөө болон чөлөөт агаарын зайг хэрэгжүүлэх техник технологийн шийдлийн талаар Олон Улсын байгууллагуудаас туршлага авсан.8. Хэлний ур чадварын ТЕАС шалгалтыг эхлүүлэн нисгэгч, нислэгийн удирдагчид эх орондоо нисэхийн мэргэжлийн хэлний ур чадварын шалгалт өгөх боломж бүрдлээ. 9. ICAO болон Катар улсын хамтарсан тэтгэлэгт сургалтын сонгон шалгаруулалт зарлаж, явууллаа10. ИНЕГ Инчеоны нисэх буудлын академийн хамтарсан сургалтыг зохион байгуулав.11. Нислэгийн удирдагч бэлтгэх сургалтыг Тайландын хаант улсын Иргэний нисэхийн сургалтын төвтэй хамтран зохион байгуулж байна зэрэг томоохон ажлуудыг 2023 онд хийж гүйцэтгэжээ.