ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН УДИРДЛАГЫН БАГИЙГ ТОМИЛЛОО

2024/01/04

Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/382 дугаар тушаалаар Иргэний нисэхийн үндэсний төвийн бүтэц, орон тоог шинэчлэн баталсан. Уг шинэчилсэн бүтцээр ИНҮТ нь нийт 6 газар, 199 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулна.

Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа 2024 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр тушаал гаргаж, ИНҮТ-ийн газрын дарга нарыг томиллоо. Тодруулбал,  Иргэний нисэхийн үндэсний төвийн Бизнес хөгжил, төлөвлөлтийн газрын даргаар С.Нацагдорж, Захиргаа, хамтын ажиллагааны газрын даргаар Э.Нарантунгалаг, Аюулгүй байдал, чанарын удирдлагын газрын даргаар Н.Идэр, Үйлдвэрлэл, үйлчилгээний газрын даргаар Г.Мөнгөнхуяг, Хүний нөөцийн удирдлагын газрын даргаар Э.Мишээл нарыг тус тус томилсон байна. Мөн тус төвийн Санхүү, эдийн засаг, төлөвлөлтийн газрын даргаар Ч.Сэржмаа үргэлжлүүлэн ажиллах юм.

Холбоотой мэдээ

СИНГАПУР УЛС ДАХЬ ОЛОН УЛСЫН ДОТООД АУДИТЫН ИНСТИТУТЭД “ЗАЛИЛАНГ МӨРДӨН ШАЛГАХ ДОТООД АУДИТОРЫН УР ЧАДВАР” СУРГАЛТАД ХАМРАГДСАН ТУХАЙ ТАЙЛАН
2024/01/10

Улаанбаатар хот 2023.05.22Сургалтынзорилго:ИНЕГ-ын даргын 2023 оны А/146 дугаар тушаал болон 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр батлагдсан “Гадаадад сургалтад хамрагдах удирдамж”-ийн дагуу Дотоод аудитын албаны дарга Б.Мөнх-Очир, аудитор А.Мөнх-Эрдэнэ нар 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 05 дугаар сарын 18-ны өдрүүдэд Сингапур улсын Олон улсын дотоод аудитын институтээс зохион байгуулсан “Залиланг мөрдөн шалгах дотоод аудиторын ур чадвар” сургалтад хамрагдлаа.Тус сургалтад хамрагдсанаар дотоод аудитын албанаас хийгдэх аудит шалгалтыг “Дотоод Аудитын Мэргэжлийн Практикийн Олон Улсын Стандарт”-ын дагуу хийх, үр дүнг нэмэгдүүлэх, олон улсын байгууллагаас гаргасан арга туршлагыг өөрийн байгууллагадаа нэвтрүүлэх, дотоод аудиторуудын ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн шинэ арга барил, туршлага судлах зэрэг ач холбогдолтой юм.Арга хэмжээний тухай:Сургалт нь Сингапур улс дахь Олон Улсын дотоод аудиторуудын институт (IIA)-д явагдсан ба лекц, дасгал ажил (кейс), хэлэлцүүлэг гэсэн хэлбэрээр 2 өдөр явагдсан ба дараах үндсэн асуудлын хүрээнд зохион байгуулагдав. Үүнд:Аудит ба мөрдөн шалгах ажлын ялгаа,Худалдан авалтад аудит хийх арга, худалдан авах ажиллагаанд гарсан залиланд кейс дээр ажиллах,Мөрдөн байцаалтын хүрээг тодорхойлох, нөөцийг хуваарилах,Эх сурвалжтай (мэдээлэгч) ярилцлага хийх,Нотлох баримт цуглуулах, дүн шинжилгээ хийх талаар,5W1H (What, Who, Where, When, Why, How) асуултын аргын дагуу үүссэн нөхцөл байдалд иж бүрэн шинжилгээ хийх, боломжит шийдлийг гаргах,Аудитын ярилцлагын үндсэн ур чадвар (80-20 rule for interviewing),Залилангийн онол ба тайлан бичих талаар,Удирдлагын тайлан бичих ба илтгэл тавих гэх мэт.Сургалтыг Дойче банкны Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч ноён Рой Леонг удирдан явуулсан ба залиланг илрүүлэх, аудит хийх арга техник, байгууллагын дотоод аудиторт тулгардаг хүндрэл бэрхшээлийн талаар өөрийн ажлын туршлага жишээн дээр тайлбарлан явуулсан нь сургалтыг илүү үр дүнтэй болгосон ба мөн тус сургалтаар гадаадын олон улсын дотоод аудиторууд баг болон кейс, ярилцлага хийж туршлага, мэдлэг солилцлоо.Манай Улсын дотоод аудиторуудад Олон Улсын дотоод аудиторын гарын авлага, дүрмийг ашиглахад хүндрэлтэй (гишүүнчлэл, төлбөр, хурал семинарт оролцох гэх мэт.) байдаг ба тус албан ёсны сургалтаар аудитын нэгэн чухал төрөл болох залилангийн аудитын талаарх гарын авлага (цахим болон цаасан) сургалтын явцад ашигласан нь давуу буюу цаашид өөрийн байгууллага үйл ажиллагаандаа ашиглах нэвтрүүлэх бололцоо олгосон сургалт боллоо.Дүгнэлт, Үр дүн:Монгол Улсын Засгийн газраас сайн засаглалыг бэхжүүлэх, Засгийн газрыг илүү үр дүнтэй, үр ашигтай ажиллахад нь дэмжлэг болох зорилгоор улсын секторын дотоод аудитын тогтолцоог бий болгох, хөгжүүлэх чиглэлд ихээхэн анхаарч ажиллаж байгаа билээ.Энэ хүрээнд ИНЕГ-ын дотоод аудиторууд нь олон улсын байгууллагаас гаргасан стандарт, дүрэм, зөвлөмжийг мөрдөж ажиллах, тасралтгүй сургалт, дадлагаар хангагдаж байх зайлшгүй шаардлагатай юм.Энэхүү сургалтын хугацаанд аудиторууд нь байгууллагыг эрсдэл, зөрчил дутагдлаас хамгаалах, илрүүлэхэд нэн шаардлагатай арга техникийн нэг болох аудитын ярилцах чадварыг дээшлүүлэх, залиланг илрүүлэх, аудитыг үр дүнтэй төлөвлөж тайлагнах, аудит хийх арга техникээ сайжруулах болон Олон улсын дотоод аудитын байгууллагаас гаргасан стандарт, сайн туршлагатай танилцах, суралцах боломж олгосон цаашид өөрийн байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломж олгосон сургалт болов.Мөн тус сургалт нь зөвхөн лекц хэлбэртэй бус дадлага ажил холимог байдлаар явагдсан нь удирдан явуулсан багш ноён Рой Леонг (Дойче банкны Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч), бусад олон улсаас оролцсон дотоод аудиторуудын дадлага, туршлагаас суралцах, санал солилцох боломж олголоо.(Сургалтад хамрагдсан сертификатыг хавсаргав.)ТАНИЛЦСАН:АГААРЫН ТЭЭВРИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА Г.БАТБАЯРТАЙЛАН БИЧСЭН:ДОТООД АУДИТЫН АЛБАНЫ ДАРГА Б.МӨНХ-ОЧИРДОТООД АУДИТЫН АЛБАНЫ АУДИТОР А.МӨНХ-ЭРДЭНЭ

ИНЕГ, ТРАНКСОН ХХК ХООРОНД ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2025/04/02

Харилцан ойлголцлын санамж бичигт Иргэний нисэхийн ерөнхий газрыг төлөөлж дарга Э.Төрбаяр, “Транскон электрон систем” ХХК-ийг төлөөлж ерөнхий захирал Владимир Драбек нар 2025 оны 03 дугаар сарын 11-ны өдөр Прага хотноо гарын үсэг зурлаа.Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Иргэний нисэхийн ерөнхий газар болон “Транскон электрон систем” ХХК хооронд байгуулагдах харилцан солилцох санамж бичиг нь иргэний нисэх, иргэний нисэхийн дэд бүтцийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой. Мөн тус газартай иргэний нисэхийн салбарт, тэр дундаа орон нутгийн нисэх буудлуудын шинэчлэлт, нисэхийн тоног төхөөрөмж, технологи нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх болно.