Арабын Нэгдсэн Эмират Улс руу визгүй зорчих асуудлаар Абу Даби хотноо 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Дипломат, албан/тусгай, сервис болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т хоёр тал гарын үсэг зурсан. Энэхүү харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн Монгол Улсын бүх төрлийн гадаад паспорт эзэмшигч иргэд Арабын Нэгдсэн Эмират Улс руу 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой болсон.
Мөн “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас
харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Мальдив
улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг 2023 оны наймдугаар сарын 17-ны
өдөр Дели хотноо байгуулсан. Энэхүү
хэлэлцээрийн дагуу Монгол, Мальдив хоёр улсын бүх
төрлийн гадаад паспорт эзэмшигчид 2024 оны
нэгдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 30 хүртэлх хоногийн хугацаанд
харилцан визгүй зорчихоор боллоо.
ИНЕГ-аас ""Мандалговь" нисэх буудлын шатахууны сав ил болгох /Дундговь/" тендер зарлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Иргэний нисэхийн залуучуудын холбоо, AUA Language center хамтран Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулж буй нисэхийн салбарын залуучуудад зориулсан англи хэлний анхан шат болон сэргээх сургалтын хоёрдугаар ээлжийн бүртгэл явагдаж байна. Жич: ИНЕГ, ИНҮТ-ийн ажилтнууд сургалтанд хамрагдах тохиолдолд 100% цалинтай чөлөө, үр дүнгийн 40%-ийн урамшуулал олгогдоно. Хугацаа: 2023.12.02-2023.12.28 Анги: -Beginners group (анхан суралцагчдад зориулсан анги) - Refresh training group (дунд буюу түүнээс дээш түвшний мэдлэгтэй суралцагчдад зориулсан анги) Дэлгэрэнгүй мэдээллийг 88025092, 80031614 дугааруудаас авна уу.