ИНЕГ-ЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ, ДҮРМИЙН БОЛОВСРУУЛАЛТЫН ХЭЛТЭС 2023 ОНД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛАА ТАНИЛЦУУЛЛАА

2023/12/27

Иргэний нисэхийн ерөнхий газрын Хууль, эрх зүй, дүрмийн боловсруулалтын хэлтэс 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа. Тус хэлтэс нь өнөөдрийн байдлаар 7 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. 2023 онд  хууль эрх зүйн чиглэлээр 15, дүрэм боловсруулалтын чиглэлээр 10, нийт 25  ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь жилийн эцсээр 84.8 хувийн биелэлттэй байгааг Хууль, эрх зүй, дүрмийн боловсруулалтын хэлтсийн дарга П.Ариунболд танилцууллаа.

Тус хэлтэс нь Иргэний нисэхийн салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал, төслийг боловсруулах, батлагдсан хууль тогтоомжийг сурталчлах ажлыг зохион байгуулах; Салбарын хэмжээнд мөрдөж буй хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан дүрэм, журам, шийдвэрийн давхардал, хийдэл зөрчлийг арилгах, кодификаци хийх; Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын эрхлэх хүрээний асуудлаар гарсан эрх зүйн маргааныг шүүх, хууль хяналтын байгууллагаар хянан шийдвэрлэх ажиллагаанд байгууллагын удирдлагыг итгэмжлэлээр төлөөлөн оролцох, үр дүнг тайлагнах; Иргэний нисэхийн дүрмийн төсөл боловсруулах, батлуулах, батлагдсан дүрмийг сурталчлах ажлыг зохион байгуулах; Хууль заасан хариуцах чиг үүргийн хүрээний бус, байнгын ажиллагаатай орон тооны бус ажил үүргийг хэрэгжүүлэх; Хариуцах чиг үүргийн хүрээнд Иргэний нисэхийн даргаас батлан гаргах шийдвэр /тушаал, гэрээ, дүрэм, журам, бусад/-ийн эрх зүйн үндэслэлийг хянах чиг үүрэгтэй үйл ажиллагаагаа явуулж байна. 




Холбоотой мэдээ

ГТҮШХА-НЫ АЖИЛДАА АМЖИЛТ ГАРГАСАН АЖИЛТНУУДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА
2024/12/30

Улиран одож буй 2024 онд Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны хамт олны хувьд ажлын амжилтаар дүүрэн байж өмнө тавьсан зорилтоо амжилттай биелүүлсэн байна.Шинэ оны босгон дээр тус албаны нэр бүхий ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг Монголын төр өндрөөр үнэлж төрийн дээд одон медаль болон салбарын шагналаар шагнажээ. Тухайлбал эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны Техник үйлчилгээ, засварын хэсгийн дарга Г.Сосорбарам, Захиргаа, хүний нөөцийн хэсгийн дарга Ц.Цэрмаа, Тээвэр удирдлагын хэсгийн нийтийн тээврийн жолооч Ш.Энхбат нарыг Төрийн дээд шагнал “Алтан гадас одон”-оор, Ерөнхий инженер Б.Гантулга, Технологи, газрын үйлчилгээний хэсгийн дарга С.Буяндэлгэрэх, Шатахуун хангалтын хэсгийн дарга Б.Цэрэнбат нарыг “Хөдөлмөрийн хүндэт медалиар, Тээвэр удирдлагын хэсгийн нийтийн тээврийн жолооч Б.Алтангэрэлийг Зам, тээврийн яамны “Онц тээвэрчин” хүндэт тэмдгээр, Техник үйлчилгээ, засварын хэсгийн техникийн тоо бүртгэлийн мэргэжилтэн Х.Саяхатыг ИНЕГ-ын Жуух бичгээр, Тээвэр удирдлагын хэсгийн нийтийн тээврийн жолооч Н.Энхсайханыг ИНЕГ-ын Баярын бичгээр тус тус шагнагдлаа. Шагнал хүртсэн тус албаны нийт ажилтнуудад халуун баяр хүргэж, ажлын улам их амжилт хүсэн ерөөе.

МОНГОЛ-СОЛОНГОСЫН АГААРЫН ХАРИЛЦААГ ӨРГӨЖҮҮЛЛЭЭ
2024/02/26

Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/-ын Агаарын тээврийн  удирдах байгууллагуудын төлөөлөгчид хоёр улс хоорондын Агаарын харилцааны тухай уулзалт хэлэлцээ БНСУ-ын Сөүл хотноо 2024 оны 02 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд боллоо.   Хугацаа Чиглэл Өмнөх Өөрчлөлт БНСУ-ын газар нутаг дээрх орон нутгийн нисэх буудал (жилээр) Улаанбаатар – Бусан 1 нислэгт 200 суудал / 7 хоногт 6 нислэг 7 хоногт 9 нислэг Суудлын хязгаарлалтгүй Улаанбаатар – Дэгү Улаанбаатар – Чонжү Улаанбаатар – Муан 3 цэг, 1 нислэгт 200 суудлаас бага / 7 хоногт 3 нислэг 5 цэг 7 хоногийн 15 нислэг Суудлын хязгаарлалтгүй Монгол Улсын газар нутаг дээрх орон нутгийн нисэх буудал (жилээр) - - 5 цэг 7 хоногийн 15 нислэг Суудлын хязгаарлалтгүй Өвлийн улирал (10 – 5 сар) Улаанбаатар – Инчеон 7 хоногийн 3,350 суудал / 7 хоногт 12 нислэг Өмнөхтэй адил Зуны улирал (6 – 9 сар) 7 хоногийн 6,000 суудал / 7 хоногт 22 нислэг Өмнөхтэй адил   Уулзалт хэлэлцээний үр дүнд Монгол Улсаас томилогдсон агаарын тээвэрлэгчид Улаанбаатар–Бусан чиглэлд дурын агаарын хөлгөөр долоо хоногийн 9 удаагийн давтамжтай нислэг үйлдэх мөн Инчеон, Гимпо, Бусан зэрэг хотуудаас бусад БНСУ-ын газар нутаг дээрх орон нутгийн 5 чиглэлд суудлын хязгаарлалтгүй, долоо хоногийн нийт 15 удаагийн давтамжтай нислэг үйлдэх боломжтой боллоо. Мөн хоёр улсын агаарын тээврийн удирдах байгууллагуудын хооронд өмнө хийгдсэн уулзалтуудаар Монгол–Солонгос хоорондын нислэгийн давтамж, суудлын багтаамжтай уяж тооцдог байсныг халж, Улаанбаатар–Сөүлээс бусад чиглэлд дан давтамжаар тооцох нөхцөлийг бүрдүүлснээр Монгол–Солонгосын хоорондох агаарын хэлэлцээр илүү нээлттэй болж, хоёр улсын хоорондын эдийн засаг, аялал жуулчлалын түншлэлд өндөр ач холбогдол үзүүлэхээр байна. Монгол Улсын төлөөлөгчдийг Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа, Бүгд Найрамдах Солонгос Улсын төлөөлөгчдийг Газар, дэд бүтэц, тээврийн яамны Олон улсын агаарын тээврийн хэлтсийн дарга Шим Жиёон ахлан ажиллалаа.   Монгол Улсын Засгийн газар 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласны хүрээнд энэхүү Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулснаар бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд томоохон дэмжлэг болно гэж үзэж байна.