ИНЕГ-ЫН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ХЭЛТЭС 2023 ОНД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛАА ТАНИЛЦУУЛЛАА

2023/12/26

Иргэний нисэхийн ерөнхий газрын Захиргаа, удирдлагын хэлтэс 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа. Тус хэлтэс нь өнөөдрийн байдлаар 7 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

2023 онд  Төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллаар хангах чиглэлээр 24 арга хэмжээ, Хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр 12 арга хэмжээ, Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг зохион байгуулах чиглэлээр 6 арга хэмжээ, Өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд барагдуулах чиглэлээр 2 арга хэмжээ, байгууллагын үйл ажиллагааг нийтэд нээлттэй болгох чиглэлээр 2 арга хэмжээ, байгууллагын үйл ажиллагааг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах чиглэлээр 2 арга хэмжээ, агаарын тээврийн эдийн засгийн эрх зүйн орчныг  сайжруулах чиглэлээр 2 арга хэмжээ, нийт 50 арга хэмжээ төлөвлөсөн нь жилийн эцсээр 87.8 хувийн биелэлттэй байгааг Захиргаа, удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Мишээл танилцууллаа.

Захиргаа, удирдлагын хэлтэс нь Төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, байгууллагын үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй, шуурхай байдлыг хангахад  үйл ажиллагаагаа чиглүүлэх, байгууллагын дунд хугацааны стратегийн төлөвлөгөө, тухайн  жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах ажлыг удирдан зохион байгуулах, стратеги төлөвлөгөө, гүйцэтгэлийн төлөвлөгөө, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, тушаалын хэрэгжилтийг хангах, биелэлтийг нэгтгэх Зам, тээврийн хөгжлийн яам, холбогдох байгууллагуудад тайлагнах чиг үүргийг хэрэгжүүлэх, хүний нөөцийн бодлого, төлөвлөлт хийх,  гадаад орнуудын тэтгэлэгт хөтөлбөрт ажилтнуудыг хамруулахад дэмжлэг үзүүлэх, ажилтнуудын чадавхыг дээшлүүлэх арга хэмжээг зохион байгуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, дүрэм журам зааврыг дагаж мөрдүүлэх, ажилтнуудын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, ажлын байрны өрөө тасалгааны хуваарилалт,  тохижилт, цэвэрлэгээ, харуул хамгаалалтад хяналт тавих, байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийг холбогдох хууль, стандарт, журмын дагуу тасралтгүй хөтлөн явуулах чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.




Холбоотой мэдээ

АНУ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧ АГААРЫН ТЭЭВРИЙН КОМПАНИ “UNITED AIRLINES” МОНГОЛ УЛСАД АНХНЫ БУУЛТАА ХИЙЛЭЭ.
2025/05/02

2023 оны наймдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д албан ёсны ажлын айлчлал хийхдээ тухайн үеийн АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харристай албан ёсны хэлэлцээ хийсэн. Энэ үеэр сүүлийн 20 гаруй жил хүлээгдсэн хоёр улсын Засгийн газар хоорондын Агаарын харилцааны хэлэлэцээр болох “Open sky” гэрээг үзэглэсэн. Үүний үр дүн гарч, Америкийн тэргүүлэгч агаарын тээврийн “United Airlines” компани Монгол Улс руу нислэг үйлдэж эхэллээ. Монгол Улсын Засгийн Газраас явуулж буй агаарын тээврийг либералчлах бодлогын үр дүнд дотоодын 5 агаарын тээвэрлэгчээс гадна "Turkish airlines", "Korean Air", "Asiana Airlines", "Air China" тэргүүтэй гадны 16 агаарын тээвэрлэгч нислэг үйлдэж байгаа бөгөөд "United Airlines" компани 17 дахь авиа компани болж нэмэгдэж байна. Монгол Улсын ИНЕГ болон холбогдох байгууллагууд АНУ-ын Холбооны нисэхийн захиргаанаас олгодог САТ-1 гэрчилгээжилтийг авах ажил явагдаж байна. Энэхүү гэрчилгээг Монгол Улс эзэмшсэнээр 2025 ондоо багтаж Үндэсний агаарын тээвэрлэгч "МИАТ" компани АНУ-руу шууд нислэг үйлдэх боломжтой болно. АНУ болон Монгол Улсын хооронд шууд нислэгтэй болох нь хоёр орныг холбоод зогсохгүй тийзний үнэ хямдарч, аялал жуулчлалын салбарт чухал нөлөө үзүүлнэ.

"ЭРҮҮГИЙН ХУУЛЬ, ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ОРСОН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ" СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/01/22

Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Иргэний нисэхийн үндэсний төвийн Хуулийн хэлтэс, Тээврийн цагдаагийн албаны Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтэстэй хамтран 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 09:00 цагт "Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт" сэдэвт сургалтыг танхим болон онлайнаар зохион байгууллаа. Уг сургалтад онлайнаар 70 хүн, танхимаар 15 хүн хамрагдсан байна.