Иргэний нисэхийн ерөнхий газрын Санхүү, хөрөнгө
оруулалтын хэлтэс 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа. Тус хэлтэс нь
өнөөдрийн байдлаар 7 орон
тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. 2023 онд 2 зорилтын хүрээнд нийт 19 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь
жилийн эцсээр 87.9 хувийн биелэлттэй байгааг СХОХ-ийн дарга Д.Хатанбаатар
танилцууллаа.
Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс нь ИНЕГ-ын нэгдсэн
төсвийн бүрдүүлэлт, хуваарилалт, гүйцэтгэлд хяналт тавих; ИНҮТ түүний харьяа салбар, нэгжүүдийн батлагдсан төсвийн
хүрээнд санхүүжилтийг сар бүр гүйцэтгэлийг үндэслэн олгох; Төсвийн тухай хуулийн дагуу улсын төсөвт төвлөрүүлэх
навигацийн орлогыг батлагдсан хуваарийн дагуу бүрэн төвлөрүүлэх; ИНҮТ түүний харьяа салбар, нэгжүүдийн батлагдсан төсвийг
зориулалтын дагуу үр ашигтай зарцуулахад хяналт тавих; Батлагдсан норм, тарифыг мөрдүүлэх түүнд хяналт тавих; Удирдлагыг санхүүгийн үнэн зөв, бодит мэдээллээр хангаж, шийдвэр гаргах үйл явцад
дэмжлэг үзүүлэн ажиллах; Санхүүгийн
өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж нягтлан бодох бүртгэлээр хангах, хяналт
тавих;
ИНЕГ-ын нэгтгэсэн санхүүгийн тайланг хуулийн хугацаанд
гарган, Сангийн яам, ЗТХЯ, Татварын ерөнхий газарт хүргүүлэх; Гадаадын болон дотоодын агаарын тээвэрлэгчдэд үзүүлсэн
навигацийн үйлчилгээний орлогыг зөв тооцоолон бүртгэж, орлогыг бүрэн
төвлөрүүлэх; Мөнгөн хөрөнгийн
бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт тавих; ИНЕГ түүний харьяа ИНҮТ, түүний харъяа салбар нэгжүүдийн
үндсэн хөрөнгийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн, бүртгэлээс хасах асуудлуудыг
шийдвэрлүүлж, хяналт тавих чиг үүрэгтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
Иргэний нисэхийн үндэсний төвийн 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээг тус төвийн дарга Э.Төрбаяр ИНЕГ-ын дарга, удирдлагуудад танилцууллаа. Тус төв нь өнөөдрийн байдлаар нийт 1998 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. 2023 онд нийт 95 ажил, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь жилийн эцсээр 89 хувийн биелэлттэй байгааг Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга Э.Төрбаяр танилцууллаа. Иргэний нисэхийн үндэсний төвийн 2023 оны онцлох томоохон ажлуудаас дурдвал:1. 2023 онд 2022 онтой харицуулахад нийт нислэгийн тоо 19,8%-ийн өсөлттэй, өнгөрөлтийн нислэг 11,6%, олон улсын хөөрөлт, буулт 86,3%, орон нутгийн хөөрөлт буултын тоо 16,1%-ийн өссөн үзүүлэлттэй байна.2. Агаарын навигацийн үйлчилгээний чиглэлээр техник технологийн шинэчлэлүүд хийгдсэн. Үүнд: Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний мэдээ зохицуулах үйлчилгээ (ATSMHS)-г нэвтрүүлснээр Олон улсын иргэний нисэхийн байгууллагын зөвлөмж, шаардлагуудад нийцсэн, орчин үеийн IP технологид тулгуурласан тоног төхөөрөмжөөр нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний мэдээлэл солилцох, AFTN системээс илүү их багтаамжтай мэдээллийг дамжуулах бололцоог бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвүүдэд олгож байгаа юм.3. Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвүүд хоорондын мэдээллийг автоматжуулах үйл ажиллагаа /OLDI, AIDC/-г нэвтрүүллээ. БНХАУ-ын Бээжин, Ланжау бүсийн нислэгийн хөдөлгөөн удирдах төвүүд хооронд ашиглаж эхэлсэн байна.4. ICAO-ын Universal Security Audit Programme-Continuous Monitoring Approach хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын нисэхийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд хийсэн аудит шалгалтад амжилттай хамрагдлаа.5. “Хаан шонхор 2023” Код-6, 7, 8-ын дасгал сургуулилтыг төрийн тусгай чиг үүргийн 9 байгууллага, ИНЕГ, ИНҮТ-ийн болон орон нутгийн 15 нисэх буудлын холбогдох албан тушаалтнуудыг оролцуулан зохион байгуулсан.6. Орон нутгийн нисэх буудлуудад томоохон ажлууд хийгдлээ. Үүнд: Гурвансайхан нисэх буудлын нийт 10942.5 м2 засварын ажлыг хүлээн авсан. Мөн тус нисэх буудалд орон нутгийн зүгээс Гал унтраах, авран хамгаалах зориулалттай автомашин хүлээлгэн өглөө. Баянхонгор аймгийн Засаг даргын захирамжаар нисэх буудлын хамгаалагдсан бүсийг шинэчлэн тогтоолоо.7. Зам, тээврийн хөгжлийн яамнаас зохион байгуулсан “Тээврийн долоо хоног 2023” арга хэмжээний хүрээнд “Чөлөөт агаарын зай” олон улсын форумыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. Чөлөөт агаарын зайг хэрхэн хэрэгжүүлэх, хэрэгжилтийн явцад юун дээр анхаарах, гарах үр нөлөө болон чөлөөт агаарын зайг хэрэгжүүлэх техник технологийн шийдлийн талаар Олон Улсын байгууллагуудаас туршлага авсан.8. Хэлний ур чадварын ТЕАС шалгалтыг эхлүүлэн нисгэгч, нислэгийн удирдагчид эх орондоо нисэхийн мэргэжлийн хэлний ур чадварын шалгалт өгөх боломж бүрдлээ. 9. ICAO болон Катар улсын хамтарсан тэтгэлэгт сургалтын сонгон шалгаруулалт зарлаж, явууллаа10. ИНЕГ Инчеоны нисэх буудлын академийн хамтарсан сургалтыг зохион байгуулав.11. Нислэгийн удирдагч бэлтгэх сургалтыг Тайландын хаант улсын Иргэний нисэхийн сургалтын төвтэй хамтран зохион байгуулж байна зэрэг томоохон ажлуудыг 2023 онд хийж гүйцэтгэжээ.
АНУ-руу шууд нислэг үйлдэх төлөвлөгөөний хүрээнд ИНЕГ-аас зохион байгуулсан АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны IASA аудит шалгалтад бэлтгэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх АНУ-ын “The Wicks Group Consulting” компанитай анхны цахим уулзалт 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулагдлаа. Уулзалтаар, ИНЕГ-ын ерөнхий мэдээлэл, холбогдох дүрэм журам, байцаагч нарын гарын авлага, зөвлөх үйлчилгээний нарийвчилсан хуваарийг ИНЕГ-т танилцуулж, “IASA” аудит үнэлгээний хяналтын хуудасны асуулга, аудит шалгалтын талаар харилцан мэдээлэл солилцлоо. Хурлаар зөвлөх үйлчилгээний хүрээнд хийгдэх цахим хурлуудын хуваарийг нийт гэрээний хугацаатай уялдуулан шахуу хэлбэрээр боловсруулж, хэрэгжүүлэх шууд нислэгийн төлөвлөлтийн хугацааг наашлуулах зорилгоор ажлыг түргэтгэх, АНУ-ын Холбооны нисэхийн захиргаанаас хийх IASA аудит шалгалтын товыг тогтоох үүднээс ИНЕГ-ын аудитын бэлэн байдлын суурь үнэлгээг богино хугацаанд гаргах талаар санал солилцлоо. Уулзалтад ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны дарга П.Ганболд, Гадаад хамтын ажиллагааны хэтсийн дарга Г.Батбаяр, Aюулгүй ажиллагааны дотоод хяналт, дүрмийн боловсруулалтын албаны дарга С.Ерханат, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Хатанбаатар, Захиргаа удирдлага, хууль, эрх зүйн хэлтсийн дарга З.Туяа, Нислэгийн стандарт, үйл ажиллагааны хяналтын хэлтсийн дарга Б.Билгүүдэй, Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн дарга Б.Хүдэрчулуун, Ахлах байцаагч Ч.Дарьсүрэн, Aхлах байцаагч Г.Ганхуяг, Үнэмлэх гэрчилгээжүүлэлтийн хэлтсийн ахлах байцаагч Д.Мөнгөнхүү, Байцаагч Б.Тулга, АНУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-ны консул Г.Алтанхундага мөн “The Wicks Group Consulting” группийн Гүйцэтгэх захирал Глен Викс, Дэд ерөнхийлөгч Катя Граймс, Дэд захирал Лори Викс болон зөвлөхүүд оролцов.