AVIATION WEEKLY LIV

2023/12/26

Иргэний нисэхийн салбарт өнгөрч буй долоо хоногт болж өрнөсөн мэдээ мэдээлэл болон бусад мэдээллээс тоймлон хүргэдэг "Aviation weekly"-ийн 2023 оны отгон дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. Хүлээн авч үзнэ үү.

Өнөөдрийн дугаараас та:

- АНУ руу шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлын хүрээнд тус улсад 16 мэргэжилтэн бэлтгэнэ

- Зам, Тээврийн Хөгжлийн Сайдын нэрэмжит тэтгэлгийг 97 оюутанд гардууллаа

- ИНЕГ “Төв Азийн орнуудын ҮЭ-ийн шилдэг хамтын гэрээ”-ний алтан цом хүртлээ

- ИНЕГ-ын дэргэдэх Эцэг Эхийн Зөвлөл Хан-Уул Дүүргийн шилдэг эцэг эхийн зөвлөлөөр шалгарчээ

- Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга ажилтнууддаа шинэчилсэн бүтэц, орон тоогоо танилцууллаа

- “Нислэгийн Яриа-2023” хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

- ИНҮТ-ийн алба нэгжүүд 2023 оны ажлаа тайлагнаж байна

- Ээлжит мэдээллийн цаг “Ажил амьдралын тэнцвэр” сэдвээр зохион байгуулагдлаа зэрэг мэдээллийн дэлгэрэнгүйг хүлээн авч үзээрэй.

Холбоотой мэдээ

ИРГЭНИЙ НИСЭХИЙН АХМАДУУД "МАЛЧДАДАА ТУСЛАХ САЙН ДУРЫН ХАНДИВЫН АЯН"-Д НЭГДЛЭЭ
2024/03/07

Улс орны хэмжээнд нүүрлэсэн зудын эрсдэлийг бууруулахад хувь нэмэр оруулж, хүнд хэцүү цаг үеийг даван туулж буй малчин түмэндээ сэтгэлийн дэм өгөх зорилгоор Иргэний нисэхийн ерөнхий газраас "Малчдадаа туслах сайн дурын хандивын аян"-ыг эхлүүлсэн. Иргэний нисэхийн ахмадууд энэхүү аянд нэгдэж байна. Тодруулбал, Иргэний нисэхийн Ахмадын хорооны дэргэдэх Газрын тусгай үйлчилгээний албаны ахмадын зөвлөлөөс 1 сая 520 мянган төгрөгийн хандив өргөснийг Ахмадын хэсгийн дарга Б.Бадам, Гавьяат тээвэрчин С.Лоосов, ахмад настан Д.Баярхүү нар ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяад  гардуулан өглөө. Халуун сэтгэлт ахмадуудаас ирүүлсэн хандивыг зудын хүнд нөхцөлийг даван туулж байгаа малчдад  дамжуулан хүргэх болно. Хандивын аянд нэгдэж, сэтгэлийн дэм өгсөн ахмадууддаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй нүүр тулж буй малчин түмэндээ сэтгэлийн дэм өгч, хандивын аянд нэгдэхийг Иргэний нисэхийн ерөнхий газар, Иргэний нисэхийн үндэсний төвийн нийт хамт олон та бүхэндээ уриалж байна.