ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ЗАХИАЛАГЧИЙН АЛБА 2023 ОНЫ АЖЛАА ТАЙЛАГНАЛАА

2023/12/25

Хөрөнгө оруулалт, захиалагчийн алба өнөөдрийн байдлаар 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа салбар нэгжийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тогтмол хэвийн явуулах зорилгоор “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн хүрээнд худалдан авах ажиллагааг Чанартай, үр ашигтай, хэмнэлттэй зохион байгуулах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих зорилтыг дэвшүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус алба 2023 онд худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний дагуу шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний 81 тушаалын төслийг боловсруулж, Үнэлгээний хороо байгуулсан байна.

“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу Худалдан авах ажиллагааг tender.gov.mn цахим системээр дамжуулан давхардсан тоогоор 133 удаа зохион байгуулж, мөн тус хуулийн дагуу тендерт шалгарсан гүйцэтгэгчтэй нийт 51 гэрээ байгуулсан байна. Он дамжин хэрэгжиж байгаа 30 төсөл арга хэмжээг хүлээн авч, хэрэгжилтийг бүрэн хангуулжээ.

Хөрөнгө оруулалт, захиалагчийн албаны 2023 оны онцлох томоохон ажлуудаас дурдвал:

1.     1. “Арабын эдийн засгийн кувейтийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжих “Хэнтий аймгийн Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төсөл” Багц-2 аэродром ажил гүйцэтгэх 293 дугаартай гэрээ”-т ажлуудын техник технологийн хяналт хэрэгжүүлэх“Захиалагчийн зөвлөх үйлчилгээний техник технологийн хяналт хэрэгжүүлэх ажлын хэсэг”-ийг хангуулан хяналт тавин төсөл арга хэмжээг 2023 11 сарын 23-24-нд комисс ажиллаж 100% хүлээн авсан.

2.    2. Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтаар баталсан “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2023 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ын XII.3.1.3-т заасан  Баян-Өлгий аймгийн Өлгий суман дахь “Өлгий” нисэх буудлын өргөтгөлийн барилгын ажлын тендерийг нээлттэй зарлаж 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн  ЗТХЯ/202301008 гэрээ байгуулан 2024 оны 12 сарын 30-нд дуусахаар гэрээг амжилттай байгуулсан.

3.     3. "Гурвансайхан" нисэх буудлын хөөрч буух хучилттай зурвас, явгалах замын ээлжит засвар /Өмнөговь, Даланзадгад төв сум/ гүйцэтгэх гэрээ байгуулан 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч амжилттай хэрэгжүүлж дуусгасан.

Тус албанаас дараах саналуудыг гаргалаа. Тухайлбал,

1.     Үнэлгээний хороонд орж ажиллаж байгаа хөндлөнгийн гишүүдийн цалин урамшууллыг Сангийн сайдын 2023 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн тушаалаар баталсан цалингийн сүлжлээр олгож байгаа. Тиймээс хөндлөнгийн гишүүдийн цалин урамшууллыг Сангийн сайдын тушаалтай уялдуулж, журам боловсруулж, батлуулах.

2.     Төлөвлөлт, төсөл арга хэмжээний техникийн тодорхойлолт,  ажлын даалгавар, ажлын тоо хэмжээг нарийн тодорхой гаргаж, сургалт, суурилуулалт, хүлээн авах цаг хугацааны уялдаа холбоог тодорхой болгох нэн шаардлагатайг хэллээ. 




Холбоотой мэдээ

ИНЕГ-ЫН ДАРГЫН ЭЭЛЖИТ ӨРГӨТГӨСӨН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО
2023/11/16

ИНЕГ-ын даргын ээлжит өргөтгөсөн шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны үеэр ирэх 7 хоногт болох “Бүсийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь” сэдэвт “Тээврийн долоо хоног 2023” олон улсын форум арга хэмжээнд ИНЕГ, ИНҮТ-ийн удирдлагууд маш сайн анхаарч ажиллахыг ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа үүрэг болголоо. Зам, тээврийн хөгжлийн яамнаас санаачлан Монгол Улсын тээврийн салбарын хөгжил, бүсийн олон улсын тээвэр, логистикийн хөгжилд хувь нэмэр оруулж, түлхэц үзүүлэх зорилгоор “Тээврийн долоо хоног 2023” олон улсын форумыг 2023  оны 11 дүгээр сарын 6-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах юм. Мөн орон нутгийн зарим нисэх буудалд хэрэгжүүлж буй төслийн хэрэгжилтэд анхаарч ажиллах, салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг түргэвчилж, улирал солигдохтой холбоотой нислэгийн саатал гаргахгүй байхад онцгой анхаарах, 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгах саналаа алба нэгжүүд 11 дүгээр сард багтаан боловсруулах зэргийг холбогдох алба, нэгжийн удирдлагуудад үүрэг болголоо.  

ОЛОН УЛСЫН АХМАДЫН ӨДРИЙН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ
2024/10/01

ОЛОН УЛСЫН АХМАДЫН ӨДРИЙН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ