Мэдээллийн
аюулгүй байдал, технологийн алба нь ИНЕГ-ын даргын 2023 оны 4 дүгээр сарын
18-ны өдрийн тушаалаар ИНЕГ-ын “Кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны
дотоод журам”-ыг баталж, үйл ажиллагаандаа дагаж мөрдөн ажиллаж байна. Тус алба
2023 онд нийт 15 ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь жилийн эцсээр 91.3
хувийн гүйцэтгэлтэй байгааг албаны дарга Г.Цэвээнгэрэл танилцууллаа. Мэдээллийн
аюулгүй байдал, технологийн албанаас 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлуудаас
дурдвал:
-
“Буянт-Ухаа”
ОУНБ болон Мэдээллийн аюулгүй байдал, технологийн алба хоорондын харилцан
ажиллагааны зохицуулалтын журмыг 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр шинэчлэн
баталсан.
-
НУТА
болон Мэдээллийн аюулгүй байдал, технологийн алба хоорондын харилцан
ажиллагааны зохицуулалтын журмыг 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр шинэчлэн
баталсан.
-
ИНҮТ-ийн
даргын 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн гэрээгээр “Ионжуулагч цацраг хэмжих
хэрэгсэлд шалгалт тохируулга, баталгаажуулалт хийх гэрээ” баталгаажсан.
-
ИНҮТ-ийн
даргын 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээгээр “нью Улаанбаатар
интернэйшнл айрпорт” ХХК-д рентген цацрагийн 2 ширхэг тоног төхөөрөмж шилжүүлэх
гэрээ хийсэн.
-
ИНҮТ
болон харьяа салбар, нэгжүүдийн үйл ажиллагаанд ашиглагдаж буй мэдээллийн
систем, программ хангамжуудын нарийвчилсан судалгааг хийж, холбогдох санал, дүгнэлтийг боловсруулах
зорилгоор судалгаа ба эдийн засгийн үр ашгийн тооцооллын жишиг маягтуудыг
боловсруулсан.
-
Нийтийн үйлчилгээний
сүлжээний орчинд байршиж буй сүлжээний болон сервер тоног төхөөрөмж, “Буянт-Ухаа”
ОУНБ-ын барилга байгууламж, хамгаалагдсан болон хориотой бүсүүдэд
суурилуулагдсан камерын хяналтын систем, тэдгээрийн дагалдах тоног
төхөөрөмжүүдэд батлагдсан хуваарийн дагуу 1, 2, 3, 4 дүгээр улирлын техник
үйлчилгээг хийж гүйцэтгэсэн.
-
ИНЕГ,
ИНҮТ болон түүний харьяа алба салбарын ажилтнуудад мэдээллийн аюулгүй байдлын
мэдлэгийг сайжруулах зорилгоор Мэдээллийн аюулгүй байдлын сургалтууд зохион
байгуулсан байна.
ИНЕГ-ын
даргын зүгээс ИНЕГ-ын вэбсайт, дотоод мэдээллийн IMCAA систем болон Цахим НААХЗА системийн хөгжүүлэлтэд анхаарах
зэрэг үүрэг чиглэл өглөө.
Иргэний нисэхийн ерөнхий газар, Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа Нисэхийн сургалтын төв нь Олон улсын иргэний нисэхийн байгууллагын сургалтуудыг стандарт, шаардлагын дагуу танхимаар болон сургалтын бусад хэлбэрээр хамгийн бага зардал, өргөн хүртээмжтэй зохион байгуулах, НСТ-ийн үндсэн болон гэрээт багш нарын ур чадварыг олон улсын түвшинд хүргэх зорилгуудыг тавин ажилладаг. Энэхүү зорилгын хүрээнд НСТ нь 2024 онд анх удаа ICAO-ын сургалтыг заах багш нарыг бэлтгэдэг ICAO-аас гэрчилгээжсэн, багшлах эрхтэй (ICAO-Qualified Instructor) заах аргазүйн багштай боллоо. Ингэснээр иргэний нисэхийн салбарын хэмжээнд ICAO-ийн сургалтыг заах эрхтэй багш нарыг бэлтгэхээс гадна гадаад улс орнуудын багш нарыг бэлтгэх чадамжтай болж байгаагаараа өндөр ач холбогдолтой юм. Цаашид НСТ-ийн үндсэн болон гэрээт багш нарт ICAO-аас багшид тавигддаг шаардлагыг бүрэн хангуулах үйл ажиллагааг дотооддоо хариуцан зохион байгуулах, олон улсын болон ICAO-ын сургалтуудыг Монгол улсад чанарын өндөр түвшинд зохион байгуулах боломжийг бүрдүүлэн ажиллана.
Иргэний нисэхийн ерөнхий газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтэс 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа. Тус хэлтэс нь өнөөдрийн байдлаар 8 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. 2023 онд 3 зорилтын хүрээнд нийт 47 ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь жилийн эцсээр 97 хувийн биелэлттэй байгааг БХХ-ийн дарга Ч.Одгэрэл танилцууллаа. Дэлхийн агаарын навигацийн нэгдсэн төлөвлөгөөтэй уялдуулан техник, технологийн дэвшилд суурилсан агаарын навигацийн үйлчилгээг хөгжүүлэх, Нисэх буудлуудын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах болон Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцын Хавсралтууд, стандарт, зөвлөмжийн шаардлагад нийцүүлэхтэй холбогдуулан 2023 онд Бодлогын хэрэгжилтийн хэлтэс нийт 47 ажлын хүрээнд 14 судалгааг боловсруулж олон улсын 8 байгууллагатай 27 удаагийн уулзалт, дотоодын 12 байгууллагатай 109 удаагийн уулзалт хийсэн байна. Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн 2023 оны онцлох томоохон ажлуудаас дурдвал: 1. Бүсийн нислэгийн хөдөлгөөний хоёр дахь төв байгуулах судалгааг боловсруулж, 2023 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн хурлаар “Бүсийн нислэгийн хөдөлгөөний нөөц төв”-ийг Дорноговь аймгийн Сайншанд суманд байгуулахаар тогтсон. 2. Агаарын навигацийн хураамжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд судалгааг боловсруулан 2024 оны 7 дугаар сараас эхлүүлэх ажлыг төлөвлөн ажиллаж байна. 3. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 253 дугаар тогтоолоор орон нутгийн “Ховд”, “Мөрөн”, “Гурвансайхан”, “Чойбалсан” нисэх буудлуудын ашиглалтыг сайжруулж, хүчин чадлын нэмэгдүүлэх төслийг "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-д нэмэлтээр тусгаж концесс олгох урьдчилсан болон уралдаант сонгон шалгаруулалтыг зарлан ажиллаж байна. 4. Иргэний нисэхийн аюулгүй байдлын журам, Агаарын тээврийг хялбаршуулах журмын нэмэлт өөрчлөлтийг Засгийн газрын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, мөн өдрийн 339, 340 дүгээр тогтоолоор тус тус батлуулсан. 5. Чөлөөт агаарын зам (Free route) олон улсын хурлыг 2023.11.09-10-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан. 6. “Чингис хаан” Олон улсын нисэх буудал болон “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын газар ашиглалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулж батлуулах ажлыг зохион байгуулж байна. 7. Агаарын хөлгийн шатахууныг олон эх үүсвэрээс нийлүүлэх боломжийн талаар судалж, шийдвэрлүүлэхээр холбогдох яамдуудтай хамтран ажиллаж байна.
“Чингис хаан” олон улсын нисэх буудлаар үйлчлүүлж буй иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх зорилгоор маргааш буюу 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс нийтийн тээврийн Х:19 “Чингис хаан нисэх буудал-Сүхбаатарын талбай”Х:20 “Чингис хаан нисэх буудал-Буянт-Ухаа спорт цогцолбор” чиглэлүүдэд 06:20 цагаас 22:30 цагийн хооронд автобус явж эхэлнэ. Х:19 “Чингис хаан нисэх буудал-Сүхбаатарын талбай” чиглэлд том хүн 15000 төгрөгөөр, хүүхэд 7000 төгрөгөөр, Х:20 “Чингис хаан нисэх буудал-Буянт-Ухаа спорт цогцолбор” чиглэлд том хүн 10000 төгрөгөөр, хүүхэд 5000 төгрөгөөр мөн картаар үйлчлүүлэх боломжтой.НИЙТИЙН ТЭЭВРИЙН БОДЛОГЫН ГАЗАР