Нислэгийн
журам боловсруулалт, шалгалтын нислэгийн алба нь нислэгийн журам боловсруулах,
шалгалтын нислэг, газрын фотометрийн хэмжилт хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулж
байна. Тус алба 2023 онд 2 зорилтын хүрээнд нийт 35 ажил төлөвлөсөн нь жилийн
эцсээр 98.8 хувийн биелэлттэй байгааг танилцууллаа.
Нислэгийн журам зохиолтын ажлын хүрээнд:
-
“Чингис
хаан” ОУНБ-ын уламжлалт болон үзүүлэлтэд тулгуурласан навигаци ашигласан
хэрэглэлээр оролт үйлдэх 12 журам, нисэх гарах 11, нисэн ирэх 5 журмуудад дүн
шинжилгээ хийж, засвар өөрчлөлт оруулан, AIRAC AMDT 06\23-аар зарлуулсан.
-
Орон нутгийн
Алтай, Өвөрхангай, Ховд, Отгонтэнгэр, Дэглий цагаан нисэх буудлуудын оролт
үйлдэх нислэгийн журмуудад дүн шинжилгээ хийж, холбогдох арга хэмжээ авсан.
-
Монгол Улсын
нислэгийн журамтай нисэх буудлуудын аэродромын шилжих өндрийн түвшин, шилжих
нислэгийн түвшин, Иргэний нисэхийн дүрэм 91-ийн 239 заалтын дагуу зарлан
мэдээлэх арга хэмжээ зохион байгуулж, 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн AIRAC
AMDT 06\23-аар зарлуулсан байна.
Шалгалтын
нислэг, газрын фотометрийн хэмжилт хийх ажлын хүрээнд:
-
“Чингис
хаан” ОУНБ, “Буянт-Ухаа” ОУНБ -ын ILS/DME системийн хуваарьт шалгалтын нислэгийн бүрэн
гүйцэтгэсэн.
-
“Чингис
хаан” ОУНБ, “Буянт-Ухаа” ОУНБ болон Дорнод, Ховд, Увс, Хөвсгөл, Өмнөговь,
Өвөрхөнгай, Говь-Алтай ОННБ-ын PAPI системийн хаврын улирлын газрын хэмжилтийг хийж гүйцэтгэсэн
байна.
Нислэгийн
журам боловсруулалт, шалгалтын нислэгийн албанаас шийдвэрлүүлэх шаардлагатай
асуудлаа тайлангийн төгсгөлд дараах байдлаар танилцууллаа. Тухайлбал,
-
Шалгалтын
нислэгийн болон Нислэгийн журам зохиогч инженерүүдийн мэргэжлийн ур чадварыг
зөв үнэлэх, цогцолбор тогтолцоо хэрэгжүүлэх,
-
ИНД-173-01
гэрчилгээний хязгаарлалтыг цуцлах,
-
Нисдэг
тэрэгний нислэгийн журам зохиолтын мэргэшүүлсэн сургалтад журам зохиогч
инженерүүдийг хамруулах,
-
Нисэх
буудал орчны саадын үнэлгээ хийх үйлчилгээний үнэлгээг Нислэгийн журам зохиох
үйлчилгээний тарифт оруулах,
-
Шалгалтын
нислэгийн байгууллагыг гэрчилгээжүүлэх ИНД-ийг батлуулах,
-
Нислэгийн
журам зохиох үйл ажиллагаанд шаардлагатай программ хангамж ханган нийлүүлэх,
- Шалгалтын нислэгийн үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжийн хангалт хийх шаардлагатай гэлээ.
УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Сандагийн Бямбацогт өнөөдөр /2024.01.09/ Улаанбаатар Олон Улсын шинэ нисэх буудал ХХК-ийн гүйцэтгэх захирал Китанака Такефумитэй уулзлаа. Уулзалтаар Чингис хаан Олон Улсын нисэх буудлын хүчин чадлыг сайжруулах, нэмэгдүүлэх, орон нутгийн нислэгийг Буянт-Ухаа олон улсын нисэх буудал руу шилжүүлэх талаар тодорхой санал солилцов. Сайд С.Бямбацогт уулзалтын эхэнд Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын агаарын тээврийн либералчлах зорилт үр дүнгээ өгч, нислэгийн тоо, давтамж 2-3 дахин нэмэгдэж 2023 онд 1 сая 750 мянган зорчигч агаарын тээврээр үйлчлүүллээ. Чингис хаан Олон Улсын нисэх буудал бол Монгол, Япон хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг. Иргэдийн зүгээс бүртгэлийн цэг цөөн, зорчигчдын ачаа, тээш удаан хүлээгддэг гэсэн санал, гомдол их ирж байна. 2024 онд бид 2 сая 200 мянган зорчигч хүлээж авах зорилт тавьсан. Тиймээс бүртгэлийн цэгийг нэмэгдүүлж, ачаа тээшийг түргэн хугацаанд нэвтрүүлж, хүндрэл, чирэгдэл багатай байлгах зайлшгүй шаардлага тулгарч байна. Хоёрдугаарт, орон нутагт гурван чиглэлд нислэг үйлддэг байсан бол 2023 оны долдугаар сараас есөн чиглэлд нислэг үйлддэг болсон. Өнгөрсөн онд 400 мянган зорчигч орон нутгийн нислэгээр үйлчлүүлснээс Оюутолгойн захиалгат нислэг 340 мянга, үлдсэн 60 мянган зорчигч нь орон нутаг руу ниссэн байна. Орон нутгийн нислэгээр өндөр настан, нярай, бага насны хүүхэдтэй эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамгийн их үйлчлүүлдэг. Тиймээс Чингис хаан Олон Улсын нисэх буудал одоо 1 сая 600 мянган зорчигч хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэх хүртэл иргэдийнхээ эрх ашиг, ая тухтай байдлыг нэгдүгээрт тавьж, Буянт-Ухаа Олон Улсын нисэх буудал руу орон нутгийн нислэгээ шилжүүлэх саналтай байна.Мөн орон нутгийн нислэгийг шилжүүлснээр та бүхэнд эдийн засгийн хохирол учруулахгүй байх бүхий л арга хэмжээг авна гэдгийг онцлон хэллээ. Улаанбаатар Олон Улсын шинэ нисэх буудал ХХК-ийн гүйцэтгэх захирал Китанака Такефуми Манай зүгээс ачаа тээвэр хүлээн авах туузан дамжуургыг өргөтгөж, зай талбайг нэмэгдүүлэх тодорхой ажлууд хийсэн. Цаашид ч төлөвлөгөөний дагуу ажлууд хийнэ. Бүртгэлийн цэг 16 байсныг хоёроор нэмэгдүүлсэн. 2024 оны тавдугаар сар гэхэд нийт 20 бүртгэлийн цэгтэй болно. Мөн орон нутгийн нисэх буудлын бүртгэлийн цэгийг олон улсын нислэгт ашиглах боломжийг судалж, холбогдох албаныхантай уулзаж байгаа. Үйлчилгээний чанараа сайжруулж, төрийн болон хувийн хэвшлийн авиа компанийн бүх хүнийг ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, хариуцлагатай, соёлтой байлгахад анхаарч байна хэмээн байр сууриа илэрхийллээ. Уулзалтын төгсгөлд хоёр тал цаашид нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх, орон нутгийн нислэгийг шилжүүлэхэд шаардлагатай арга хэмжээг ойрын хугацаанд авна гэдгийг тохиролцлоо.
Нислэгийн урсгал төлөвлөлтийн алба 2023 оны ажлаа ИНЕГ-ын дарга, удирдлагад тайлагналаа. Тус алба 2023 онд 9 зорилтын хүрээнд нийт 30 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь жилийн эцсээр 99.6 хувийн биелэлттэй байгааг танилцууллаа. Нислэгийн урсгал төлөвлөлтийн алба 2023 оны зуны улиралд Олон улсын хөөрөлт буултын 16 агаарын тээвэрлэгчийн 8807 нислэг, орон нутгийн хөөрөлт буултын 3 агаарын тээвэрлэгчийн 9220 нислэг, өнгөрөлтийн 36 агаарын тээвэрлэгчийн 160.030 нислэг, 2023-2024 оны өвлийн улиралд Олон улсын хөөрөлт буултын 14 агаарын тээвэрлэгчийн 4871 нислэг, орон нутгийн хөөрөлт буултын 2 агаарын тээвэрлэгчийн 1873 нислэг, өнгөрөлтийн 35 агаарын тээвэрлэгчийн 113.169 нислэг төлөвлөн ажилласан байна. Энэ оны онцлох ажлуудаас дурдвал: - Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлэх “Easy flow” хөтөлбөрийг шинэчлэн батлуулсан; - “Нислэгийн хөдөлгөөний төлөвлөх, зөвшөөрөл олгох журам”-д нэмэлт өөрчлөлт оруулсан; - Нисэхийн мэдээллийн эмхэтгэл ENR1.9 “НУТМ болон агаарын зайн менежмент”-ийн мэдээллийг шинэчилсэн; - Агаарын навигацийн үйлчилгээний гэрээг 5 агаарын тээвэрлэгчтэй шинэчлэн байгуулсан байна. Мөн тус алба 2023 онд Хүнгүй нисэх төхөөрөмж буюу дроны судалгаа, НУТМ-ийн үйлчилгээний сэтгэл ханамжийн судалгаа, Олон улсын нэгжийн системийн бус өндрийн фүүтийн нэгжийг НХУ-ын үйлчилгээнд ашиглахтай холбогдуулан агаарын тээвэрлэгчдээс судалгаа авах зэрэг судалгааны ажлууд болон Нислэгийн судалгааны ажлуудад үйл ажиллагааны дүн шинжилгээ хийсэн байна.
“Чингис хаан” олон улсын нисэх буудлаар үйлчлүүлж буй иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх зорилгоор маргааш буюу 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс нийтийн тээврийн Х:19 “Чингис хаан нисэх буудал-Сүхбаатарын талбай”Х:20 “Чингис хаан нисэх буудал-Буянт-Ухаа спорт цогцолбор” чиглэлүүдэд 06:20 цагаас 22:30 цагийн хооронд автобус явж эхэлнэ. Х:19 “Чингис хаан нисэх буудал-Сүхбаатарын талбай” чиглэлд том хүн 15000 төгрөгөөр, хүүхэд 7000 төгрөгөөр, Х:20 “Чингис хаан нисэх буудал-Буянт-Ухаа спорт цогцолбор” чиглэлд том хүн 10000 төгрөгөөр, хүүхэд 5000 төгрөгөөр мөн картаар үйлчлүүлэх боломжтой.НИЙТИЙН ТЭЭВРИЙН БОДЛОГЫН ГАЗАР