ИНЕГ “ТӨВ АЗИЙН ОРНУУДЫН ҮЭ-ИЙН ШИЛДЭГ ХАМТЫН ГЭРЭЭ”-НИЙ АЛТАН ЦОМ ХҮРТЛЭЭ

2023/12/25

Төв Азийн улс орнуудын Үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудын дунд зохион байгуулсан шилдэг хамтын гэрээ, хэлэлцээр шалгаруулах уралдаанд ИНЕГ шалгарч, Алтан цомын эзэн болжээ.

Монголын Тээвэр, холбоо, газрын тосны ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр тус уралдааны тэргүүн байрын цом, 2022-2024 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний батламжийг ИНЕГ-ын удирдлагуудад гардуулан өглөө.

Казакстан улсын Чимкент хотноо 10 дугаар сарын 18-нд хуралдсан Төв Азийн үйлдвэрчний эвлэлүүдийн зөвлөлийн VI хурлаар Азийн орнуудад хөдөлмөрийн шилжилт хөдөлгөөнийг зохицуулах асуудал, Төв Азийн үйлдвэрчний эдлэлүүдийн зөвлөлийн Залуучуудын зөвлөлийг байгуулах тухай журам батлах, Олон улсын болон дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх үзэл баримтлал зэрэг асуудлыг хэлэлцсэний зэрэгцээ “Төв Азийн орнуудын үйлдвэрчний эвлэлийн шилдэг хамтын гэрээ” бүс нутгийн үнэлгээний уралдааны шагналын үйл ажиллагааны үзэл баримтлал, үр дүнг нэгтгэсэн байна.

Төв Азийн үйлдвэрчний эвлэлүүдийн зөвлөлд МҮЭ-ийн холбоо, Казакстан, Узбекистан, Тажикистан, Киргизстан орнууд байдаг ба тус хуралд Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага /ILOACTRAV/-ын мэргэжилтнүүд, таван улсын үйлдвэрчний эвлэлийн удирдлагууд оролцжээ.




Холбоотой мэдээ

Нийтлэгдсэн 2021-11-01 НСҮАХХ-ИЙН БАЙЦААГЧ Б.ХАТАНБҮҮВЭЙБААТАР, ҮГХ-ИЙН БАЙЦААГЧ Ө.ОЮУНТУЯА НАРЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА (ICAO) БОЛОН “CИНГАПУРЫН НИСЭХИЙН АКАДЕМИ”-ААС ЗОХИОН БАЙГУУЛСАН НИСЭХИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН БАЙЦААГЧИЙН ЦАХИМ ТЭТГЭЛЭГТ СУРГАЛТАД ХАМРАГДСАН ТАЙЛАН
2023/11/30

1.ЕрөнхийИНЕГ-ын даргын 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/115 тоот тушаал, баталсан удирдамжийн дагуу “2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулагдсан нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагчийн цахим тэтгэлэгт сургалтад хамрагдлаа.Сургалтад нийт 6 орны 12 хүн хамрагдсан бөгөөд сургалтыг зохион байгуулагч болон багшийн зүгээс шаардлагатай  баримт бичиг, гарын авлага, дасгал ажлын материалаар бүрэн хангасан.2.Сургалтын агуулга, сэдэв.Энэхүү сургалтаар үнэмлэх гэрчилгээжүүлэлт хариуцсан нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагчийн үүрэг, хариуцлага, хувь хүний үнэмлэх гэрчилгээжүүлэлтийг хэрхэн олгох болон аюулгүй ажиллагааны стандарт шаардлагын биелэлтэнд хэрхэн хяналт тавих талаар туршлага, мэдлэгийг олгосон болно.Сургалт нь  дараах сэдвүүдийг хамарсан болноИргэний нисэхийн байгууллагын хувь хүний үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн систем (Establish and maintain a CAA PEL system).Мэдлэгийн шалгалтын үйлчилгээг гадна нийлүүлэгчээс авах (Obtain knowledge testing services from an outside provider).Мэдлэгийн шалгалтын систем (Manage a knowledge testing system).Өргөдлийн материалуудыг бүрэн, зөв үнэлэх (Evaluate a license application for completeness and accuracy).Өргөдөл гаргагчийг үнэлэх, тодорхойлох (Determine if an applicant is eligible for the license sought).Эрүүл мэндийн гэрчилгээ олгох үйл явц (Medical certification process)Мэдлэгийн шалгалт авах, үнэлэх (Administer, grade and document the results of knowledge tests).Нисэх багийн ур чадварын шалгалтыг удирдан явуулах (Conduct flight crew license skill tests).Техник үйлчилгээний ажилчдын ур чадварын шалгалтыг удирдан явуулах (Conduct maintenance technician skill tests).Ур чадварын шалгалтын үр дүнг үнэлэх (Determine the appropriate document to be issued based on the skill test results).Гадаад улсын үнэмлэхийг баталгаажуулах хөрвүүлэх (Validate and convert foreign licenses).Үнэмлэхийг түдгэлзүүлэх, хураах (Suspend or revoke a license).3.Үр дүнСургалтын үр дүнд үнэмлэх гэрчилгээжүүлэлт хариуцсан нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагчийн үүрэг, хариуцлага, хувь хүний үнэмлэх гэрчилгээжүүлэлтийг хэрхэн олгох, аюулгүй ажиллагааны стандарт шаардлагын биелэлтэнд хэрхэн хяналт тавих мэдлэг, ур чадвар, дадлага эзэмшиж авлаа. ТАНИЛЦСАН:ҮНЭМЛЭХ, ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТИЙН ХЭЛТСИЙН ДАРГA БӨГӨӨД НИСЭХИЙН АЮУЛГҮЙАЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ                                                         А.АМАРБОЛД ТАЙЛАН БИЧСЭН:НИСЛЭГИЙН СТАНДАРТ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН НИСЭХИЙН АЮУЛГҮЙАЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ                                        Б.ХАТАНБҮҮВЭЙБААТАР ҮНЭМЛЭХ, ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТИЙН ХЭЛТСИЙН НИСЭХИЙН АЮУЛГҮЙАЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ                                                        Ө.ОЮУНТУЯА