ИНЕГ-ын даргын ээлжит өргөтгөсөн шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны үеэр ирэх 7 хоногт болох “Бүсийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь” сэдэвт “Тээврийн долоо хоног 2023” олон улсын форум арга хэмжээнд ИНЕГ, ИНҮТ-ийн удирдлагууд маш сайн анхаарч ажиллахыг ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа үүрэг болголоо. Зам, тээврийн хөгжлийн яамнаас санаачлан Монгол Улсын тээврийн салбарын хөгжил, бүсийн олон улсын тээвэр, логистикийн хөгжилд хувь нэмэр оруулж, түлхэц үзүүлэх зорилгоор “Тээврийн долоо хоног 2023” олон улсын форумыг 2023 оны 11 дүгээр сарын 6-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах юм. Мөн орон нутгийн зарим нисэх буудалд хэрэгжүүлж буй төслийн хэрэгжилтэд анхаарч ажиллах, салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг түргэвчилж, улирал солигдохтой холбоотой нислэгийн саатал гаргахгүй байхад онцгой анхаарах, 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгах саналаа алба нэгжүүд 11 дүгээр сард багтаан боловсруулах зэргийг холбогдох алба, нэгжийн удирдлагуудад үүрэг болголоо.
Гэрэл суулт, цахилгаан хангалтын алба өнөөдрийн байдлаар үндсэн 2 хэсэгтэй 73 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Тус алба 2023 онд 10 зорилтын хүрээнд нийт 37 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь эцсээр 94 хувийн гүйцэтгэлтэй байгааг тус албаны дарга Ж.Батбаяр танилцууллаа. Гэрэл суулт, цахилгаан хангалтын алба 2023 онд хийж хэрэгжүүлсэн онцлох ажлуудаас дурдвал, - ИНЕГ-ын даргын даргын тушаалаар зохион байгуулагдсан “Шинэ санаа, шилдэг төслийн инновацын уралдаан”-д 3 дугаар байр эзэлсэн бүтээлийг ажил хэрэг болгосноор 1992 онд ашиглалтад орсон “Буянт-Ухаа” ОУНБ-ын гэрэл суултын “Д-3” системийн тэмдэгтүүдийг сольж шинэчлэх шаардлагатай болсон байсныг 6 сая LED гэрэлтүүлэгтэй болгож бүрэн шинэчилсэн. - “Чингис хаан” ОУНБ-ын тасралтгүй тэжээлийн хэлхээний өөрчлөлт шинэчлэлтийн ажил хийсэн, - “Чингис хаан” ОУНБ-ын цаг уурын алсын барааны харагдцыг тодорхойлох самбаруудыг гэрэлтүүлэгтэй болгосон, - “Баянхонгор” нисэх буудлын өндөр хүчдэлийн тоног төхөөрөмжүүд суурилуулах ажил хийсэн, - Мөнх-Өлзийт РЛ, Бөмбөгөр РЛ-ын байгууламжийн цахилгаан тэжээлийн алсын хяналт хийсэн, - Арвайхээр, Алтай, Ховд, Өлгий нисэх буудал дахь холимог тэжээлийн системийн бүтэц, загварыг шинэчилж өөрчлөх ажил хийсэн, - “Буянт-Ухаа” ОУНБ-ын тэжээлийн ТП-1Б дэд өртөөний ДГ-ын түлшний нөөцийн саванд орчин үеийн түвшин хэмжигч суурилуулж, алсын хяналтын системд оруулж, Мөнх-Өлзийт РЛ-ын дизель генераторын түлшийг нөөцийн савнаас цахилгаанаар татах системийг суурилуулж ашиглалтад оруулсан байна. Гэрэл суулт, цахилгаан хангалтын албаны хамт олон Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас гаргасан зөвлөмжүүд, ИНД болон Эрчим хүчний дүрмийн шаардлагуудад нийцсэн үйлчилгээг албаны ерөнхий зааврыг баримтлан хэрэгжүүлж, гэрэл суулт, цахилгаан хангалтын байгууллагуудын хэвийн ажиллагааг хувь ханган ажилласан байна. Мөн орчин үеийн дэвшилтэт техник технологийн шинчэлэлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэн, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, агаарын навигацийн үйлчилгээний тоног төхөөрөмжийн цахилгаан хангалтын найдвартай байдлыг дээшлүүлж ажиллажээ.
Иргэний нисэхийн салбарт өнгөрч буй долоо хоногт болж өрнөсөн мэдээ мэдээлэл болон бусад мэдээллээс тоймлон хүргэдэг "Aviation weekly"-ийн шинэ дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. Хүлээн авч үзнэ үү.Өнөөдрийн дугаараас та:- Нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээний байгууллагын гэрчилгээг анх удаа 5 жилээр сунгалаа- Агаарын тээврийн салбарт транзит тээврийг хөгжүүлэх боломжийн талаар нээлттэй хэлэлцлээ- Үлгэр жишээ хос гэр бүлийн үнэ цэнийн талаар сургамж хайрлалаа- Нисэхийн түүхийн музейд “мэргэжил бүхэн сайхан” өдөрлөг боллоо- “Чонжү-Улаанбаатар-Чонжү” чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ- Шинэ нисэх буудлын ногоон байгууламжийг нэмэгдүүллээ- Иргэний нисэхийн салбарынхан “тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөнд нэгдлээ зэрэг мэдээллийн дэлгэрэнгүйг хүлээн авч үзээрэй.