ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ХЭЛТЭС ТАЙЛАНГАА ТАВИЛАА

2023/12/19

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс нь 2020 онд анх байгуулагдаж өдгөө 5 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Тус хэлтэсийн 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө 96,8% биелэлттэй, Зам, тээврийн хөгжлийн сайдын “Хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” 2019 оны 253 дугаар тушаалаар өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт 100%, ИНҮТ-ийн ХАБЭА-н орон тооны бус зөвлөлийн даргаар “ХАБЭА-н сарын аян – 2023” арга хэмжээний хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөөний биелэлт нь 100% болжээ. 


ХАБЭАХ-ээс зохион байгуулдаг нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдсан ажилтны тоо 2022 онд 848 байсан бол энэ онд 1327 болж өссөн байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад давхардсан тоогоор нийт 3389 ажилтанг хамруулжээ. Мөн 2023 онд Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод орсон нийт 26 мэдээлэл бүртгэгдсэн байна. 

Тус хэлтэсээс Иргэний нисэхийн үндэсний төвийн хэмжээнд хүнд нөхцөлд ажилладаг 30 ажлын байрны 161 ажилтан, хортой нөхцөлд ажилладаг 32 ажлын байрны 566 ажилтан байдаг талаар тайландаа тусгажээ. Монгол улсын Шадар сайдын 2023 оны 05 сарын 19-ний өдрийн 35 дугаар тушаалын хэрэгжилтийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын  ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулсан “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт Стратегийн команд штабын сургуулилтад ИНҮТ-ийн гамшгаас хамгаалах штабын 5 бүрэлдэхүүн, ИНЕГ-ын 1 ажилтан оролцож гэрчилгээжсэн байна. 

ХАБЭАХ-ийн тайлангийн төгсгөлд удирдлагуудын зүгээс 2024 оны төсвийн саналаа тодорхой гаргаж өгөх мөн гамшигаас хамгаалах төлөвлөгөөгөө шинэчилж, батлуулах шаардлагатай. Ажлын төлөвлөгөөгөө батлуулах үедээ холбогдох ажилтнуудад мэдээллээ бүрэн өгч байхад анхаарах, хуулийн дагуу авч хэрэгжүүлэх ёстой арга хэмжээнүүдийн талаар мэдээллийг бэлтгэн ирүүлэх шаардлагатай гэлээ. Түүнчлэн хэвийн бус нөхцөлд ажилтнуудын орон тоог оруулах бус хэвийн бус нөхцөлөөс гаргах арга хэмжээ авах нь тус хэлтэсийн зорилго гэдгийг санууллаа.



Холбоотой мэдээ

“ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ХАРИЛЦАА ХАНДЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
2024/10/17

Иргэний нисэхийн ерөнхий газрын 2024 оны “Төлбөртэй дотоод сургалтын төлөвлөгөө”-ний дагуу “Төрийн албан хаагчийн харилцаа хандлага, ёс зүй” сэдэвт сургалтыг Удирдлагын академийн багш доктор, профессор Н.Цолмонтуяа 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын хурлын зааланд амжилттай удирдан явууллаа. Тус сургалтад ИНЕГ, түүний харьяа салбар, нэгжийн нийт 192 ажилтан цахим болон танхимаар хамрагдаж, төрийн албан хаагчийн харилцаа, хандлага, ёс зүйн зарчим, нийтлэг хэм хэмжээг тогтоох, сахиулах, ёс зүйн зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдлэг авсан байна.Мөн түүнчлэн мэндлэх, хүндлэх, зочин угтах, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулах,  гэрээ хэлэлцээр хийх, иргэд үйлчлүүлэгч, түншүүдтэй хэрхэн зөв харилцах, удирдлага, ажилтнуудын хоорондын харилцааны арга хэрэгслийн талаар сонирхолтой лекц сонслоо.