НИСЭХИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХАМГААЛАЛТЫН АЛБА 2023 ОНЫ АЖЛАА ТАЙЛАГНАЛАА

2023/12/19

Иргэний нисэхийн үндэсний төвийн Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын алба өнөөдөр /2023.12.19/ ИНЕГ, ИНҮТ-ийн удирдлагуудад 2023 оны жилийн эцсийн тайлангаа тавилаа. 

НАБХА нь 2023 онд нийт 7 зорилт, 33 арга хэмжээ төлөвлөж жилийн эцсийн байдлаар хэрэгжилт нь 95,3%-тай байна. Түүнчлэн тус албанаас 2023 онд “Чингис Хаан” Олон улсын нисэх буудлын сэл цэгийг тодорхойлох судалгааг нисэх буудлын хашаа хамгаалалт, нэвтрэх цэг постуудад ИАТЦХ, “НУБИЭ” ХХК-тай хамтран хийж, 5 эрсдэлтэй цэгийг тодорхойлж, 3 эрсдэлтэй цэгийг засаж залруулсан байна. Мөн “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын сул цэгийг тодорхойлох судалгааг нисэх буудлын хашаа хамгаалалт, нэвтрэх цэг постуудад ИАТЦХ, БУОУНБ-тай хамтран хийж 7 эрсдэлтэй цэгийг тодорхойлон засаж залруулах арга хэмжээг авч ажиллажээ. 
Тус албанаас 2023 онд “Чингис Хаан” Олон улсын нисэх буудлын аюулгүйн хамгаалалттай бүсэд онцгой үүргийн 48, тусгай үүргийн 95, түргэний 261 нислэг, “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын аюулгүйн хамгаалалттай бүсэд онцгой үүргийн 29, тусгай үүргийн 260, түргэний 76 нислэгт хамгаалалтын үйлчилгээ үзүүлжээ. Аюулгүй байдлын үзлэг шалгалтаар 64,547хориглосон эд зүйлсийг илрүүлэн хураан авч, зохих журмын дагуу шийдвэрлэн, холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгсөн байна. Тус алба нь Нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээний нэр томьёо, цар хүрээг оновчтой тодорхойлж, хууль эрх зүйн бодлогын баримт бичигт тусгуулах зорилгоор Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал хүргүүлснээр Нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээ нь анх удаа хуульчлагджээ. Мөн Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын нисэхийн аюулгүй байдлын аудитын хөтөлбөрийн байнгын хяналтын аргачлалын хүрээнд Монгол Улсад хийх аудит шалгалтад 2023.10.10-ны өдрөөс 2023.10.20-ны өдрийн хооронд амжилттай хамрагдсан байна. Тус албаны тайлангийн төгсгөлд ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа үндсэн үйл ажиллагаагаа байнга хянаж ажиллах мөн цаашид аюулгүй байдлын хамгаалалтын чиглэлээр үр ашигаа нэмэгдүүлэх, бизнес чиглэлээр үйл ажиллагаа явуулж, орлогоо нэмэгдүүлэх боломжийг судлан, хэрэгжүүлэх чиглэл өглөө.  

Холбоотой мэдээ

ФРАНЦ УЛСЫН “AERO GROUND TRAINING” СУРГАЛТЫН ТӨВД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН “EMBRAER ERJ-190 SERIES (GE CF34) T1+T2 COMBINED / INITIAL” СЭДЭВТ СУРГАЛТАД ХАМРАГДСАН ТАЙЛАН
2023/11/30

Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн байцаагч Э.Амарсайхан 2021 оны 9 дүгээр сарын 06-аас 2021 оны 10 дугаар сарын 08-ны хооронд Франц Улсын “AERO GROUND TRAINING” сургалтын төвөөс зохион байгуулсан “Embraer ERJ-190 series (GE CF34) T1+T2 Combined / Initial” сэдэвт сургалтад дараах чиглэлээр хамрагдсан болно. Үүнд:– Е190 агаарын хөлгийн ерөнхий мэдээлэл– Их биений бүтэц, зохион байгуулалт– Цахилгааны тоног төхөөрөмжүүд, тэдгээрийн үйл ажиллагаа– Навигацын тоног төхөөрөмжүүд, тэдгээрийн үйл ажиллагаа– Холбооны системүүд, тэдгээрийн үйл ажиллагаа– CF34 маягийн хөдөлгүүрийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааЭ.Амарсайхан нь дээрх сэдвүүдээр зохион байгуулагдсан сургалтад амжилттай хамрагдаж гэрчилгээжсэн болно. Сургалтын гэрчилгээг хавсаргав.ТАЙЛАН БИЧСЭН:ИНЕГ-ЫН НААХЗА-НЫНТЧХ-ИЙН БАЙЦААГЧ                                                  /Э.АМАРСАЙХАН/

“ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ ROUTES ASIA-2024 АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦЛОО
2024/03/05

Ази Номхон далайн бүс нутгийн агаарын тээврийн шинэ чиглэл, урсгалыг хөгжүүлэх зорилготой ROUTES ASIA-2024 арга хэмжээ энэ оны 02 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд Малайз улсын Лангкави хотод зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд Ази Номхон далайн бүс нутгийн 600 гаруй агаарын тээвэрлэгчид, нисэх буудлууд, аялал жуулчлалын компаниуд оролцсон бөгөөд “Чингис хаан” Олон улсын нисэх буудал 2 дахь удаагаа амжилттай оролцлоо. Агаарын тээврийн салбар дахь эрэлт хэрэгцээ, түүнийг хангахад тулгамдаж буй асуудлууд, цар тахлын дараах бүс нутгийн хөгжлийн хандлага болон зорчигчийн урсгал, нислэгийн шинэ чиглэлүүдийн талаарх хэлэлцүүлэг яриа өрнүүлж, агаарын тээвэрлэгчид, нисэх буудлууд болон олон улсын агаарын тээврийн холбогдох байгууллагууд харилцан мэдээллээ солилцсон өндөр ач холбогдолтой уулзалт арга хэмжээ болж өндөрлөлөө. Өнгөрсөн жилийн хувьд “Чингис хаан” Олон улсын нисэх буудал нь 5 сая хүртэлх зорчигч хүлээн авах хүчин чадалтай шилдэг 5 нисэх буудлын нэгээр шалгарч байсан юм.