ИНЕГ-ЫН ДЭРГЭДЭХ ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛ ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ШИЛДЭГ ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛӨӨР ШАЛГАРЧЭЭ

2023/12/18

Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс Иргэний нисэхийн ерөнхий газрын дэргэдэх Эцэг эхийн зөвлөлийг Хан-Уул дүүргийн “Тэргүүний эцэг эхийн зөвлөл”-өөр шалгаруулсан байна. Өнөөдөр “Батламж”-ийг ИНЕГ ын дарга Ч.Мөнхтуяа, зөвлөлийн дарга Р.Амарбаясгалан, зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.Замбуулин нарт Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга М.Ганболд гардуулан өглөө.  Иргэний нисэхийн ерөнхий газрын дэргэдэх Эцэг эхийн зөвлөл нь 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр шинэчлэгдэн байгуулагдаж, олон талт ажил арга хэмжээг зохион байгуулсаар иржээ.

Тухайлбал, 2023 онд ИНЕГ-ын дэргэдэх Эцэг эхийн зөвлөлөөс гаргасан санаачилгын дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын тушаалаар 0-16 хүртэл насны хүүхдийн төрсөн өдрөөр 1 өдрийн, тухайн насны хүүхэд өвчилсөн тохиолдолд 5 хүртэлх өдрийн цалинтай чөлөө олгохоор шийдвэрлүүлсэн, ажилтнуудын хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний авьяас чадварыг нээн илрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулсан уралдаан тэмцээн болон ОУ-ын олимпиадад оролцсон хүүхдүүдэд үзүүлсэн санхүүгийн дэмжлэг, ИНЕГ-ын дэргэдэх Эцэг эхийн зөвлөлийн санаачилгаар ИНҮТ Байгалийн түүхийн музейтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж,  2023 оныг дуустал тус музейг гэр бүлээрээ үнэ төлбөргүй үзэх боломжийг салбарын ажилтнууддаа олгосон, ИНЕГ БНСУ-ын ХАНСЕО их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харьяа  салбар  нэгжийн    ажилтнуудын  ахлах ангийн 8 сурагчийг тус  улсад  зохион байгуулагдсан “МОНГОЛ-СОЛОНГОС  СОЁЛЫН  СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР”-т хамруулсан гэх мэт оновчтой томоохон ажил арга хэмжээнүүд нь гол шалгуур үзүүлэлт болсныг Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга М.Ганболд онцоллоо.

Иргэний нисэхийн ерөнхий газар дэргэдээ Нийслэлийн 250 дугаар цэцэрлэгийн “Буянт-Ухаа” салбар цэцэрлэгийг байгуулан ажиллуулж, ажилтнуудын хүүхдүүд болон ойр орчмын төрийн байгууллага, оршин суугчдын хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулж байгааг ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа хэллээ.




Холбоотой мэдээ

ИНЕГ-ЫН УДИРДЛАГУУД "ROC AVIATION" КОМПАНИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2024/09/10

Нисэх буудлын чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг БНХАУ-ын “ROC Aviation” компанийн мэргэжилтнүүдийг ИНЕГ-ын дарга, удирдлагууд хүлээн авч уулзлаа. “ROC Aviation” компанийн төлөөлөл 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл манай улсад ажиллах юм.

ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН БАЙГУУЛЛАГА (ICAO), ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛУУДЫН ЗӨВЛӨЛ (ACI)-ИЙН “AMPAP ELECTIVE – ACI SECURITY DIPLOMA COURSE” ХӨТӨЛБӨРИЙН “НИСЭХ БУУДЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЕНЕЖМЕНТ” СЭДЭВТ ТЭТГЭЛЭГТ СУРГАЛТАД ХАМРАГДСАН СУРГАЛТЫН ТАЙЛАН
2023/11/30

Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO) Олон улсын нисэх буудлуудын зөвлөл (ACI)-ийн хамтарсан “AMPAP ELECTIVE – ACI SECURITY Diploma Course” хөтөлбөрийн “Нисэх буудлын аюулгүй байдлын менежмент” сэдэвт тэтгэлэгт сургалт 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 06 дугаар сарын 02-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Бангладеш Ард Улс /БНБАУ/-ын Иргэний нисэхийн академи дээр зохион байгуулагдсан.Тус сургалтад Бангладеш, Монгол, Нигер зэрэг улсын 14 оролцогч хамрагдсан. ИНЕГ-ын даргын 2022 оны А/127 тушаалын дагуу БУОУНБ-ын Үйлдвэрлэлийн төлөвлөлт, Зохицуулалт, хяналтын хэсгийн мэргэжилтэн Б.Номуун батлагдсан удирдамжийн дагуу тус сургалтад хамрагдсан.Сургалтын хөтөлбөрийн дагуу доорх сэдвүүдийн талаар сургалтууд орсон. Үүнд:-Аюулгүй байдлын мэргэжилтэн, менежерийн үүрэг, ажлын байрны зорилго-Аюулгүй байдал хариуцсан байгууллагын бүтэц-Зардал, төсөвийн тооцоолол-Аюулгүй байдлын хөтөлбөрийг боловсруулах аргачлал-Эрсдэлийн удирдлагын талаарх ойлголт-Онцгой нөхцөлийн төлөвлөгөө, Гамшигийн үеийн төлөвлөгөөний ач холбогдол-Гамшигийн үед Аюулгүй байдал хариуцсан байгууллагын оролцоо-Аюулгүй байдлын соёл-Аюулгүй байдлын ажилтнуудад урам зориг өгөх, урамшуулахын ач холбогдол-Аюулгүй байдлын ажилтныг ажилд сонгон шалгаруулахад анхаарах зүйлс-Үзлэг шалгалт болон аудитСургалт 5 өдрийн турш явагдсан бөгөөд өдөр тутам оролцогч бүрээс явцын шалгалт авч сүүлийн өдөр багт хуваагдан эрсдэлийн үнэлгээ, танилцуулга хийсэн.Явцын шалгалтын дүн:1 өдөр – 5/5 тэнцсэн2 өдөр – 4/6 тэнцсэн3 өдөр – 6/6 тэнцсэн4 өдөр – 4/6 тэнцсэнТөгсөлтийн шалгалт – 30/32 тэнцсэнТанилцсан:Иргэний нисэхийн ерөнхий газрын Агаарын тээврийнбодлого, зохицуулалтын газрын дарга                                                       Г.БатбаярИргэний нисэхийн үндэсний төвийн дарга                                                 Н.Батсайхан“Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын дарга                                       Л.Отгонжаргал Тайлан бичсэн:БУОУНБ-ын Үйлдвэрлэлийн төлөвлөлт,Зохицуулалт, хяналтын хэсгийн мэргэжилтэн                                          Б.Номуун