Иргэний нисэхийн салбарт өнгөрч буй долоо хоногт болж өрнөсөн үйл явдал, мэдээ мэдээллээс тоймлон хүргэдэг "Aviation weekly"-ийн шинэ дугаарыг хүргэж байна.
Энэ удаагийн дугаараас та бүхэн:
- Жил бүрийн 12 дугаар сарын 7-ны өдөр Олон улсын Иргэний нисэхийн өдөр тохиодог. Энэ жил өнгөрөгч пүрэв гарагт тохиолоо.
- Иргэний нисэхийн ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа.
- ЗТХ-ийн сайд Бямбацогт: “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг одоо ч, цаашид ч зөвхөн нисэх буудлын зориулалтаар нь ашиглана.
- ОХУ-тай нислэгийн тоог нэмэгдүүлэх талаар ярилцлаа.
- ИНЕГ-ын Нислэгийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын албаны дарга П.Ганболд ИНҮТ-ийн гэрчилгээжүүлэлтийн талаар мэдээлэл өглөө.
- Шатар сонирхогчдын ХУД-ийн аварга шалгаруулах тэмцээнийг 2023 оны 12 дугаар сарын 02,03-ны өдрүүдэд Ажлын албаны Хууль эрх зүй, олон нийттэй харилцах хэлтэс Нийслэлийн шатрын холбоотой хамтран амжилттай зохион байгууллаа.
- “Аюулгүй байдалд удирдлагын манлайлал-ажилтны эрүүл мэнд” сэдэвт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян явагдаж эхэллээ зэрэг мэдээллийн дэлгэрэнгүйг хүлээн авч үзээрэй.
Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO) Олон улсын нисэх буудлуудын зөвлөл (ACI)-ийн хамтарсан “AMPAP ELECTIVE – ACI SECURITY Diploma Course” хөтөлбөрийн “Нисэх буудлын аюулгүй байдлын менежмент” сэдэвт тэтгэлэгт сургалт 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 06 дугаар сарын 02-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Бангладеш Ард Улс /БНБАУ/-ын Иргэний нисэхийн академи дээр зохион байгуулагдсан.Тус сургалтад Бангладеш, Монгол, Нигер зэрэг улсын 14 оролцогч хамрагдсан. ИНЕГ-ын даргын 2022 оны А/127 тушаалын дагуу БУОУНБ-ын Үйлдвэрлэлийн төлөвлөлт, Зохицуулалт, хяналтын хэсгийн мэргэжилтэн Б.Номуун батлагдсан удирдамжийн дагуу тус сургалтад хамрагдсан.Сургалтын хөтөлбөрийн дагуу доорх сэдвүүдийн талаар сургалтууд орсон. Үүнд:-Аюулгүй байдлын мэргэжилтэн, менежерийн үүрэг, ажлын байрны зорилго-Аюулгүй байдал хариуцсан байгууллагын бүтэц-Зардал, төсөвийн тооцоолол-Аюулгүй байдлын хөтөлбөрийг боловсруулах аргачлал-Эрсдэлийн удирдлагын талаарх ойлголт-Онцгой нөхцөлийн төлөвлөгөө, Гамшигийн үеийн төлөвлөгөөний ач холбогдол-Гамшигийн үед Аюулгүй байдал хариуцсан байгууллагын оролцоо-Аюулгүй байдлын соёл-Аюулгүй байдлын ажилтнуудад урам зориг өгөх, урамшуулахын ач холбогдол-Аюулгүй байдлын ажилтныг ажилд сонгон шалгаруулахад анхаарах зүйлс-Үзлэг шалгалт болон аудитСургалт 5 өдрийн турш явагдсан бөгөөд өдөр тутам оролцогч бүрээс явцын шалгалт авч сүүлийн өдөр багт хуваагдан эрсдэлийн үнэлгээ, танилцуулга хийсэн.Явцын шалгалтын дүн:1 өдөр – 5/5 тэнцсэн2 өдөр – 4/6 тэнцсэн3 өдөр – 6/6 тэнцсэн4 өдөр – 4/6 тэнцсэнТөгсөлтийн шалгалт – 30/32 тэнцсэнТанилцсан:Иргэний нисэхийн ерөнхий газрын Агаарын тээврийнбодлого, зохицуулалтын газрын дарга Г.БатбаярИргэний нисэхийн үндэсний төвийн дарга Н.Батсайхан“Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын дарга Л.Отгонжаргал Тайлан бичсэн:БУОУНБ-ын Үйлдвэрлэлийн төлөвлөлт,Зохицуулалт, хяналтын хэсгийн мэргэжилтэн Б.Номуун