Цалингийн зардлаас бусад таван сая, түүнээс дээш төгрөгийн үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээг гүйлгээ тус бүрээр, гүйлгээний агуулга, хүлээн авагчийн нэрийн хамт

2023/12/12


Холбоотой мэдээ

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, ОЛОН УЛСЫН АГААРЫН ТЭЭВРИЙН ХОЛБОО (IATA)-ТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024/11/20

Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA)-ны Хойд Азийн бүсийн оффис Бээжин хотноо байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээ 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр болж, 160 гаруй зочин төлөөлөгч оролцлоо. Өнөөдөр 30 жилийн ойгоо тэмдэглэж буй Хойд Азийн бүсийн оффис нь 80 гаруй ажилтан, сургагч, аудитортай бөгөөд тус бүс нутгийн 48 гишүүн агаарын тээвэрлэгчид тус оффистой агаарын тээврийн аюулгүй байдлын болон бизнес, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, санхүү борлуулалт, сургалт дадлагын чиглэлээр хамтран ажиллаж байна.Ойн арга хэмжээний үеэр Олон улсын агаарын тээврийн холбоо нь хамтын ажиллагаа, сургалт хөгжлийн болон бүтээгдэхүүн үйлчилгээний 10 орчим гэрээ, санамж бичгийг салбарын төлөөлөгчидтэй байгуулсны дотор Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа, Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA)-ны Аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа хариуцсан тэргүүн дэд ерөнхийлөгч Ник Кариин (Nick Careen) нар хоёр байгууллага хоорондын нисэхийн аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллах “санамж бичиг”-т гарын үсэг зурав.Олон улсын агаарын тээврийн холбоогоор дамжуулан салбарын боловсон хүчнийг чадавхжуулах, агаарын тээвэрлэгчдийн аюулгүй байдлын хангалт, зах зээлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, сургалт болон техник технологийн дэвшлийг нэвтрүүлэх, сургалтын хүртээмжийг нэмэгдүүлж, агаарын тээвэрлэгчдийн оролцоог сайжруулах, түүнчлэн тус холбооноос хийгддэг олон улсын аюулгүй байдлын аудит (IOSA), газрын үйл ажиллагааны аюулгүй байдлын аудит (ISAGO) зэрэг дэлхий даяар агаарын тээврийн аюулгүй байдлын баталгаа болж байгаа шилдэг туршлагыг нэвтрүүлэх, агаарын тээвэрлэгчдийн аюулгүй байдлын үнэлгээг өсгөж олон улсын зах зээлд илүү танигдах, үйл ажиллагааг өргөжүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр хамтран ажиллах төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхээр тус санамж бичигт тусгасан байна.Монгол Улсын Засгийн газраас агаарын тээврийн либералчлалын бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж эхэлснээр үндэсний агаарын тээвэрлэгчид олон улсын агаарын тээврийн зах зээлд гадаадын тээвэрлэгчидтэй өрсөлдөхөөс гадна хамтран ажиллах хэрэгцээ шаардлага улам бүр нэмэгдэж байна. Энэхүү хэрэгцээ шаардлагыг хангах, шинээр байгуулагдаж буй агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааг тогтворжуулах, аюулгүй байдлын болон хүний нөөцийн сургалтын хэрэгцээг хангах, сайжруулах зэрэг ажлыг тус холбоогоор дамжуулан хийж хэрэгжүүлэх боломж бүрднэ.Уг санамж бичгийн хүрээнд хэрэгцээ, шаардлагатай сургалтуудыг нисэхийн дэд бүтэц, боловсон хүчнийг түшиглэн Монгол Улсад тогтмол зохион байгуулах, холбооны зүгээс манай агаарын тээвэрлэгчдэд шинэ бүтээгдэхүүн, боломжийг санал болгох, агаарын тээврийн тогтвортой түлш болон газрын үйлчилгээнд дэвшилтэт технологи нэвтрүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, нисэх буудал, агаарын тээврийн "ногоон бодлого” боловсруулж, хэрэгжүүлэх зэрэг чиглэлд хамтран ажиллах юм. 

“ИЗИНИС ЭЙРВЭЙС” ХХК-ЙН АШИГЛАХ MSN 29063 ДУГААРТАЙ БОИНГ 777-300 МАЯГИЙН АГААРЫН ХӨЛГИЙГ МОНГОЛ УЛСАД БҮРТГЭХ, ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭХ БОЛОН ҮЗЛЭГ ШАЛГАЛТЫН ТАЙЛАН
2023/11/30

Тайландын вант Улсад “Изинис эйрвэйс” ХХК-ийн ашиглах MSN 29063 дугаартай боинг 777-300 маягийн агаарын хөлгийг монгол улсад бүртгэх, гэрчилгээжүүлэх зорилготой тус улсын нисэх баг болон инженер техникийн ажилчдыг ИКАО Аннекс 1, ИНД-61 болон ИНД-66 хүрээнд гадаадын нисгэгчийн үнэмлэхийг баталгаажуулсан зөвшөөрөл олгох болон Нисэх багийн сургалтын төхөөрөмжийг гэрчилгээжүүлэх ажлыг батлагдсан удирдамжийн дагуу гүйцэтгэлээ.Үзлэг шалгалт гүйцэтгэх чиглэл:ИНД-61 “Нисгэгчийн үнэмлэх, зэрэглэл”В777-300 маягийн агаарын хөлгийн нисгэгч нарын мэргэжлийн үнэмлэх болон үнэмлэхээр олгогдсон зэрэглэлийн хүчин төгөлдөр байдал /Нийт 17 нисгэгч/ИНД-67 дүрмийн дагуу Эрүүл мэндийн гэрчилгээний хүчин төгөлдөр байдалИНД-61.9.3-д заасан ИКАО-гийн хэлний ур чадварын хүчин төгөлдөр байдал.ИНД-61.5.(b)-д заасан шаардлагын хэрэгжилт /Нисгэгчийн үнэмлэх-Монгол Улсын бүртгэлтэй, Монгол Улсын гадна үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа агаарын хөлгийн нисгэгч нь тохирох, хүчинтэй нисгэгчийн үнэмлэх эзэмшдэг байх үүрэгтэй/Нисгэгчийн дадлага, туршлага хадгалалт.ИНД-61.9 – (CAAM-FC-36, ATPL Air Law (Aeroplane), 120 minutes) бичгийн шалгалтыг 17 нисгэгч (Агаарын хөлгийн дарга-11, Хамтран нисгэгч-6) ээс авсан ба 4 нисгэгч давтан шалгалтаар тэнцсэн. Нийт 21 шалгалт авсан.ИНД-66 “Агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилтны үнэмлэх зэрэглэл”ИНД-66.53, ИНД-66.101 Агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилтны үнэмлэх, зэрэглэлийн хүчин төгөлдөр байдлыг шалгасан.ИНД-66.57 Агаарын хөлгийн техник үйлчилгээний дадлага туршлага болон ур чадвар хадгалалт.ИНД-66.9(b)-д заасан бичгийн шалгалтыг агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилтнууд нь Монгол улс, ИНЕГ-т ирж өгөх төлөвлөсөн байсан.Тайландын вант Улсын нисэх багийн сургалтын төв “Thai Flight Training – TFT”-д Нисэх багийн сургалтын төхөөрөмжийг шалган танилцаж мөн Онцгой нөхцөлийн үеийн авран хамгаалах сургалт “Emergency Training”-ын төвтэй танилцаж шаардлагатай баримт бичгийг шалгасан.Дээрх бичгийн шалгалтанд тэнцсэн Нисгэгчдийн “Изинис эйрвэйс” ХХК-ийн ирүүлсэн бичиг баримт дээр үндэслэн Гадаадын нисгэгчийн үнэмлэхийг баталгаажуулсан зөвшөөрөл олгогдоно. ТАНИЛЦСАН :НИСЭХИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТ,ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБАНЫ ДАРГА                              П.ГАНБОЛДҮНЭМЛЭХ , ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТИЙН ХЭЛТСИЙН ДАРГА БӨГӨӨДАЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ                              Н.ЗАЯАТАЙЛАН БИЧСЭН:ҮНЭМЛЭХ, ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТИЙН ХЭЛТСИЙН НИСЭХИЙН АЮУЛГҮЙАЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ                                                    Б.ТУЛГА

Албан тушаалтнуудын ХАСХОМ бүртгүүлэх явц 61 хувьтай байна
2025/02/04

Авлигатай тэмцэх газраас улсын хэмжээнд нийтийн албан тушаалтнуудын 2024 оны Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг бүртгэх, хүлээн авах үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.2025 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар мэдүүлэг гаргах албан тушаалтнуудын 61 хувь нь мэдүүлгээ гаргаад байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Ёс зүйн хороо, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Сангийн яам, Тагнуулын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Зам, тээврийн яам, Батлан хамгаалах яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, Цэргийн тагнуулын газар, Ойн газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Цагдаагийн ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Улсын Ерөнхий прокурорын газар зэрэг байгууллагууд ХАСХОМ гаргуулах ажлын явц 80 ба түүнээс дээш хувьтай байна.Харин дараах байгууллагад мэдүүлэг гаргах явц 40 ба түүнээс бага хувьтай байна. Тухайлбал,Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамЭдийн засаг, хөгжлийн яамАж үйлдвэр, эрдэс баялгийн яамТөрийн худалдан авах ажиллагааны газарЭрүүл мэндийн даатгалын ерөнхий газар“Эрдэнэс Монгол” ХХКМонгол банкШүүхийн ерөнхий зөвлөлУсны газарСоёл урлагийн газарТөв аймгийн Засаг даргын Тамгын газарСүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн ХуралДархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газарАлбан тушаалтнууд жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор Авлигатай тэмцэх газрын https://meduuleg.iaac.mn  цахим хуудсаар дамжуулан мэдүүлгээ шинэчлэн гаргах үүрэгтэй тул энэ хугацаанд ХАСХОМ-ээ гаргахыг уриалж байна.