ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ДЭРГЭДЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ЗАХИАЛАГЧИЙН АЛБАНААС 2024 ОНД ЗАРЛАГДАХ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНД ХӨНДЛӨНГИЙН ГИШҮҮНЭЭР АЖИЛЛАХ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫГ УРЬЖ БАЙНА. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ЗАХИАЛАГЧИЙН АЛБА. ХОЛБОО БАРИХ УТАС: 71283018 bayanjargal.a@mcaa.gov.mn
Оношилгоо, хэмжил зүйн лаборатори нь Хэмжил зүйн тухай хууль болон Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг Иргэний нисэхийн салбарт хэрэгжүүлэхэд өндөр хувь нэмэр оруулан ажиллах, Нисэхийн аюулгүй ажиллагааг хангуулахад чухал шаардлагатай хэмжил зүйн бодиттой мэдээлэл, үр дүнг гаргах, Чанарын удирдлагын тогтолцоог хадгалах, сайжруулах, Хэмжилт шалгалт тохируулга, шалгалт баталгаажуулалт болон сорилт шинжилгээний ажил үйлчилгээг итгэмжлэлийн хүрээний тодорхойлолтын дагуу түргэн шуурхай үзүүлэх зорилт тавин 13 хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Тус лаборатори нь сорилт шинжилгээний төрөл, радио цаг уур, цахилгаан цулын төрөл, шугаман өнцөг, геодезийн төрөл болон үл эвдэх сорилын төрлөөр үйл ажиллагаагаа явуулдаг. 2023 онд 4 зорилтын хүрээнд 24 арга хэмжээ төлөвлөж оны эцсийн байдлаар төлөвлөгөөний биелэлт 100% болжээ. Оношилгоо, хэмжил зүйн лаборатори нь энэ онд нийт 340 дээж авч, 38 шилэн хэмжүүрийн шалгалт тохируулга хийсэн байна. Мөн 532 газардуулгын эсэргүүцлийн хэмжилт хийж, 94 радио цахилгаан хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга хийж, 28 удаагийн геодезийн хэмжилт хийжээ. MNS ISO/IEC 17025:2018 стандартын шаардлагыг хангасан чанарын тогтолцоог нэвтрүүлэн Стандарт хэмжил зүйн газрын Итгэмжлэлийн газарт чадавхаа үнэлүүлж 2023.11.10-ны өдрийн Д/03-91 дугаартай гэрээгээр 4 жилийн хугацаатай 7 дахь удаагаа итгэмжлэгдсэн байна. Мөн 4 стандартыг орчуулан Монгол Улсын үндэсний стандартаар батлуулжээ. ОХЗЛ-ийн тайлангийн төгсгөлд удирдлагууд нэн тэргүүнд тулгарч буй асуудлуудаа дахин танилцуулж, гарц гаргалаа олох, зарлагын хэмжээг ирэх онд бууруулан орлогыг нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө сайтар нягтлан гаргаж, боломжит арга хэмжээг авч ажиллах шаардлагатай байгаа талаар дурьдлаа.