Төсвийн гүйцэтгэлийн биелэлт болон хагас, бүтэн жилийн санхүүгийн тайлан

2023/12/12


Холбоотой мэдээ

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ЗАХИАЛАГЧИЙН АЛБА 2023 ОНЫ АЖЛАА ТАЙЛАГНАЛАА
2023/12/25

Хөрөнгө оруулалт, захиалагчийн алба өнөөдрийн байдлаар 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа салбар нэгжийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тогтмол хэвийн явуулах зорилгоор “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн хүрээнд худалдан авах ажиллагааг Чанартай, үр ашигтай, хэмнэлттэй зохион байгуулах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих зорилтыг дэвшүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Тус алба 2023 онд худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний дагуу шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний 81 тушаалын төслийг боловсруулж, Үнэлгээний хороо байгуулсан байна. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу Худалдан авах ажиллагааг tender.gov.mn цахим системээр дамжуулан давхардсан тоогоор 133 удаа зохион байгуулж, мөн тус хуулийн дагуу тендерт шалгарсан гүйцэтгэгчтэй нийт 51 гэрээ байгуулсан байна. Он дамжин хэрэгжиж байгаа 30 төсөл арга хэмжээг хүлээн авч, хэрэгжилтийг бүрэн хангуулжээ. Хөрөнгө оруулалт, захиалагчийн албаны 2023 оны онцлох томоохон ажлуудаас дурдвал: 1.     1. “Арабын эдийн засгийн кувейтийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжих “Хэнтий аймгийн Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төсөл” Багц-2 аэродром ажил гүйцэтгэх 293 дугаартай гэрээ”-т ажлуудын техник технологийн хяналт хэрэгжүүлэх“Захиалагчийн зөвлөх үйлчилгээний техник технологийн хяналт хэрэгжүүлэх ажлын хэсэг”-ийг хангуулан хяналт тавин төсөл арга хэмжээг 2023 11 сарын 23-24-нд комисс ажиллаж 100% хүлээн авсан. 2.    2. Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтаар баталсан “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2023 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ын XII.3.1.3-т заасан  Баян-Өлгий аймгийн Өлгий суман дахь “Өлгий” нисэх буудлын өргөтгөлийн барилгын ажлын тендерийг нээлттэй зарлаж 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн  ЗТХЯ/202301008 гэрээ байгуулан 2024 оны 12 сарын 30-нд дуусахаар гэрээг амжилттай байгуулсан. 3.     3. "Гурвансайхан" нисэх буудлын хөөрч буух хучилттай зурвас, явгалах замын ээлжит засвар /Өмнөговь, Даланзадгад төв сум/ гүйцэтгэх гэрээ байгуулан 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч амжилттай хэрэгжүүлж дуусгасан. Тус албанаас дараах саналуудыг гаргалаа. Тухайлбал, 1.     Үнэлгээний хороонд орж ажиллаж байгаа хөндлөнгийн гишүүдийн цалин урамшууллыг Сангийн сайдын 2023 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн тушаалаар баталсан цалингийн сүлжлээр олгож байгаа. Тиймээс хөндлөнгийн гишүүдийн цалин урамшууллыг Сангийн сайдын тушаалтай уялдуулж, журам боловсруулж, батлуулах. 2.     Төлөвлөлт, төсөл арга хэмжээний техникийн тодорхойлолт,  ажлын даалгавар, ажлын тоо хэмжээг нарийн тодорхой гаргаж, сургалт, суурилуулалт, хүлээн авах цаг хугацааны уялдаа холбоог тодорхой болгох нэн шаардлагатайг хэллээ. 

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ДАРГА АЖИЛТНУУДДАА ШИНЭЧИЛСЭН БҮТЭЦ, ОРОН ТООГОО ТАНИЛЦУУЛЛАА
2023/12/18

Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга Э.Төрбаяр өнөөдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/382 дугаар тушаалаар батлагдсан тус төвийн шинэчилсэн бүтэц, орон тооны талаар нийт ажилтнууддаа танилцууллаа. Уг шинэчилсэн бүтцээр ИНҮТ нь нийт 6 газар, 199 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулах юм.Иргэний нисэхийн үндэсний төв нь гэрчилгээжсэн үйл ажиллагааны гадна байсан бол шинэчлэгдэж байгаа бүтцээр ИНҮТ нь өөрөө гэрчилгээжигч байгууллага болж байгаагаараа илүү ач холбогдолтойгоос гадна бүтцээр зохион байгуулагдаж байгаа нэгж бүр, ажилтан бүр ИНД-ийн шаардлагыг хэрэгжүүлэгч, оролцогч болж байгааг төвийн дарга хурлын эхэнд онцлон хэллээ.ИНҮТ гэрчилгээжсэнээр хэд хэдэн боломжийг бий болгож байна. Тухайлбал, -       Үйлдвэрлэл болон Хяналтын байгууллага тус тусын чиг үүргээ хэрэгжүүлэхэд нэг том алхмаар ойртоно;-       Шийдвэр гаргаж буй албан тушаалтнууд Дүрмийн хүрээнд шийдвэр гаргаж, хариуцлагатай байдал эрс дээшилнэ;-       Гадаад хамтын ажиллагаа нэг цонхны бодлогоор  явагдана;-       Ажил үүргийн давхардал багасна; -       Шат дамжлага, үйлдвэрлэлийн ажилтнуудын хиймэл ачаалал багасаж өөр өөрийн ажлаа хариуцлагатайгаар хийх нөхцөл бүрдэнэ;-       Нисэхийн бус мөн Дүрмээр шаардаагүй олон шаардлагагүй ажлуудыг хувийн хэвшлээр хийлгэх тогтолцоо бүрдэж үндсэн ажилдаа төвлөрч ажиллах боломж бүрдэнэ;-       Зардал, үр өгөөж, өртөгт суурилсан эдийн засаг, санхүүгийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ;-       Хуульд заасан Агаарын навигацийн, аэродромын, нисэх буудлын мөн аюулгүйн хамгаалалтын үндсэн чиг үүргээ хариуцлагатайгаар хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ.Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга Э.Төрбаяр ажилтнуудынхаа сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд хамгийн түрүүнд анхаарч ажиллахаа хэллээ. Жишээлбэл, Цагийн уян хатан зохицуулалтгүй байдлыг өөрчлөх; журамд туссан ажилтанд ээлтэй зохицуулалтыг хориглохгүй; ажилтны үр дүнг үндэслэлгүй хасдаг байдлыг зогсоох, хэдхэн ур чадвартай ажилтанд оногддог ажлын тэгш бус ачааллыг зогсоох зэргийг яаралтай ажил хэрэг болгоно гэлээ. 2023 он Иргэний нисэхийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсан, ICAO-ийн шалгалтад амжилттай оролцсон, АНУ-руу шууд нислэг үйлдэхээр болсон, орон нутгийн нислэг сэргэж, анх удаа орон нутгийн нисэх буудлуудаа концессоор гэрээлэх шийдвэр гаргасан, “Чингис хаан” ОУНБ-д хөөрөлт, буултын нислэг маш их хэмжээгээр нэмэгдсэн гээд онцлог жил болж байна. Ирэх 2024 онд:-       Орон нутгийн нисэх буудлуудыг өөрсдийгөө санхүүжүүлдэг болгох бизнес төлөвлөгөөг тухайн орон нутгийн онцлогт нь тааруулж гаргахын төлөө чиглэл бүрийн экспертүүдтэй хамтран дахин цогцоор нь төлөвлөх ажил хийгдэнэ.-       Нисэхийн аюулгүй ажиллагаанд шууд оролцдог нарийн мэргэжилтнүүдийн англи хэлийг тогтмол сайжруулах арга хэмжээ авна. -       Орон нутгийн нисэх буудлуудын нислэгийн удирдагч, инженер, техникийн ажилтнуудын харьяаллын асуудлыг ирэх жил төвийн харьяанд шилжүүлэх ажлыг шийдвэрлэнэ.-       100 жилийн ойг угтаж Нисэхийн музейг авиа компаниудтай хамтран хөгжүүлнэ гээд олон ажил хийхээр төлөвлөж байгааг ИНҮТ-ийн дарга танилцууллаа. Хуралд ИНҮТ, түүний харьяа салбар, нэгжийн удирдах албан тушаалтнууд танхимаар биечлэн, ОННБ-ын удирдлагууд болон нийт ажилтнууд цахимаар хамрагдлаа.