Дараа оны төсвийн төсөл

2024/12/09

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Иргэний нисэхийн ерөнхий газар
Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс
Эдийн засагч Ц.Мөнхсаран
201 тоот 
Утас: 71282069



Холбоотой мэдээ

БҮГД НАЙРАМДАХ СИНГАПУР УЛС ДАХЬ ОЛОН УЛСЫН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО /IATA/-НЫ СУРГАЛТЫН ТӨВД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН “АГААРЫН ТЭЭВРИЙН СТАТИСТИК” СУРГАЛТАД ХАМРАГДСАН СУРГАЛТЫН ТАЙЛАН
2023/11/30

Зорилго:Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцын 54, 55, 67 дугаар зүйлийн дагуу Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/ болон Олон улсын нисэх буудлуудын холбоо /ACI/-д сар, улирал, жилээр тогтмол хүргүүлдэг статистик мэдээ боловсруулах аргачлалыг судлах, салбарын эдийн засгийн бодлого, зохицуулалтын үр нөлөөг үнэлэх, салбарын өрсөлдөх чадварыг бий болгоход хөшүүрэг болохуйц мэдээллийг бэлдэх зорилготой.Сургалтад хамрагдсан ажилтны албан тушаал, нэр:Тус сургалтад Агаарын тээврийн бодлого, төлөвлөлтийн газрын Эдийн засгийн зохицуулалтын тасгийн ахлах мэргэжилтэн Б. Болор-Эрдэнэ, судалгааны мэргэжилтэн-статистикч Ц. Солонго нар хамрагдав.Аль улсад, ямар хугацаагаар сургалтад хамрагдсан:Тус сургалт нь Бүгд Найрамдах Сингапур улсад 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 06 дугаар сарын 14-ний өдрүүдэд зохион байгуулагдсан.Суралцсан зүйлс:-Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцын 54, 55, 67 дугаар зүйлийн дагуу Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/ болон Олон улсын нисэх буудлуудын холбоо /ACI/-д сар, улирал, жилээр тогтмол хүргүүлдэг статистик мэдээг боловсруулах аргачлалд суралцсан;-Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/, Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо /IATA/-ны статистикийн программтай танилцсан;Агаарын тээвэрлэгч, нисэх буудлын тээвэрлэлтийн мэдээг нэгтгэн боловсруулах, ICAO-гийн стандарт болон аргачлалыг суралцсан /гүйцэтгэсэн зорчигч эргэлт, гүйцэтгэсэн ачаа эргэлт, боломжит суудал километр тооцох аргачлал/;-Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/, Олон улсын нисэх буудлуудын холбоо /ACI/, Олон улсын агаарын тээвэрлэгчийн холбоо /IATA/ зэрэг байгууллагуудаас гаргадаг тээвэрлэлтийн мэдээний зөрүүтэй байдлын талаарх тайлбар;-Агаарын тээврийн салбарын статистик тоон мэдээг ашиглан салбарын ирээдүйн хөгжлийн чиг хандлага, сул тал болон өрсөлдөх чадварыг тодорхойлох чадварт суралцсан;-Чанарын удирдлагын тогтолцоо /QMS/-г тээвэрлэлтийн статистикт нэвтрүүлэх аргачлалд суралцсан;-Статистик тоон мэдээнд тулгуурлан нислэгийн чиглэлийн стратеги болон нарийвчилсан шинжилгээ хийх аргачлалд суралцсан;-Агаарын тээврийн статистик мэдээнд стратегийн болон үйл ажиллагааны дүн шинжилгээ хийх аргачлалд суралцсан;Тус сургалтад хамрагдсанаар дараах үр дүн бий болох бөгөөд ажилдаа хэрэгжүүлэн ажиллана:Сургалтаас олж авсан онолын болон практик мэдлэгээ ашиглан Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцоор хүлээсэн үүргийн дагуу Монгол Улсын агаарын тээврийн салбарын статистик мэдээг боловсруулан ICAO болон ACI-д тайлан мэдээг үнэн бодит, тогтмол хүргүүлнэ.  Агаарын тээвэрлэгчийн үйл ажиллагааг оновчтой төлөвлөх аргачлалыг нэвтрүүлэх, агаарын тээврийн зах зээлийн нөхцөл байдлыг гадаадын судалгаа шинжилгээний аргачлалын дагуу боловсронгуй болгох, бодлогын санал боловсруулахад ихээхэн ач холбогдолтой.

УЗБЕКИСТАН УЛСТАЙ АГААРЫН ХАРИЛЦААНЫ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ОЙРЫН ХУГАЦААНД БАЙГУУЛНА
2023/11/17

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Бүгд Найрамдах Узбекистан улсаас Монгол Улсад хавсран суух элчин сайд Фарход Арзиевтай уулзлаа. Уулзалтын эхэнд сайд С.Бямбацогт Бүгд Найрамдах Узбекистан Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар томилогдсонд баяр хүргэж, хоёр орны ард түмэн олон жилийн түүхэн уламжлалт найрсаг харилцааг бүх салбарт хөгжүүлж ирсэн. Тэр дундаа зам, тээврийн салбарын хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг гэдгийг онцлон хэллээ.Сайд С.Бямбацогт ”Агаарын харилцааны тухай” хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг орчин үеийн агаарын харилцааны эрх зүйн шаардлагад нийцүүлэн шинэчлэхээр хэлэлцээрийн төслийг тохирсон. Ойрын хугацаанд цаг алдалгүй, шуурхай байгуулах хүсэлтэй байна. Агаарын хэлэлцээр байгуулснаар хоёр улсын хооронд дамжин өнгөрөх зорчигчийн тоо нэмэгдэж, Узбекистанаас жимс, ногоо, монголоос мах, ноолууран бүтээгдэхүүн тээвэрлэж хоёр улсын хооронд эдийн засгийн эргэлт нэмэгдэх чухал ач холбогдолтой хэмээн байр сууриа илэрхийллээ. Элчин сайд Фарход Арзиевын зүгээс “Миний тэргүүлэх зорилт бол хоёр улсын зам, тээврийн болон харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх. Өнөөдрийн байдлаар хоёр улсын худалдаа 7 сая ам.долларт хүрсэн байна. Манай улсаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, Монгол Улсаас мах, ноос ноолуурын бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэх хүсэлтэй байна. Одоогоор хоёр улсын иргэд 30 хоног харилцан визгүй зорчдог. Энэ давуу талыг ашиглан аялал жуулчлалаа хөгжүүлж, жуулчдад аялахад таатай нөхцлийг бүрдүүлмээр байна” хэмээлээ. Уулзалтын үр дүнд хоёр улсын агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийг ойрын хугацаанд байгуулахаар хоёр тал тогтлоо.  

ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН БАЙГУУЛЛАГЫН АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН АГААРЫН НАВИГАЦИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛӨВЛӨЛТ БОЛОН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ АЖЛЫН ХЭСГИЙН ДЭД АЖЛЫН ХЭСЭГ БОЛОХ НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ МЕНЕЖМЕНТИЙН ХҮНГҮЙ НИСЭХ ТӨХӨӨРӨМЖИЙН 3 ДАХЬ УДААГИЙН ХУРАЛ APUAS/TF/3-Д ХАМРАГДСАН ТОМИЛОЛТЫН ТАЙЛАН
2023/11/30

Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ази номхон далайн бүсийн агаарын навигацийн үйлчилгээний төлөвлөлт болон хэрэгжилтийг хангах ажлын хэсгийн дэд ажлын хэсэг болох Нислэгийн хөдөлгөөний менежментийн Хүнгүй нисэх төхөөрөмжийн 3 дугаар хурал  Тайландын вант улсын Бангкок хотноо 2019 оны 3 дугаар сарын 04-нөөс 07-ны хооронд зохион байгуулагдаж ИНЕГ-ын АНБЗГ-ын мэргэжилтэн Х.Одхүү оролцлоо. Хуралд бүсийн 15 улс болон олон улсын 7 байгууллага(AAPA, CANSO, IATA, IFALPA, ICAO, WORLD ECONOMIC FORUM, THALES, TERRA DRONE) нийт 73 төлөөлөгч оролцлоо.Хурлыг ICAO-ын Ази Номхон далайн бүсийн захирал Арун Мишрагийн нэрийн өмнөөс ICAO-ын Ази Номхон далайн бүсийн нисэхийн хөдөлгөөн, нисэхийн мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Шэйн Самнер нээж үг хэлсэн.Хурлын даргаар Хятадын Нисэхийн хууль, стандартын Бейханг их сургуулийн захирал Лю Хао ажилласан бөгөөд нарийн бичгээр ИКАО-ын Ази Номхон далайн бүсийн нисэхийн хөдөлгөөн, нисэхийн мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Шэйн Самнер ажилласан.Хурлаар нийт 8 танилцуулга илтгэл хэлэлцүүлж, 11 WP, 8 IP-д үнэлэлт дүгнэлт өгсөн. Хурлаас 2 шийдвэрийн төсөл боловсруулагдаж APANPIRG-д хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнд:Хүнгүй нисэх төхөөрөмжийн үйл ажиллагааг зохицуулсан Ази номхон далайн бүсийн хэмжээнд баримтлах гарын авлага (Regional Guidance for the Regulation and Safe Operation within the National Airspace)-ийн төслийг хэлэлцэж боловсруулсныг батлуулах.Хүнгүй нисэх төхөөрөмжийн үйл ажиллагааг зохицуулсан баримт бичгийн төслийг боловсруулж дууссан тул APUAS TF ажлын хэсгийг татан буулгахаар шийдвэрлэснийг хэлэлцүүлэх.Монгол улсын хувьд хүнгүй нисэх төхөөрөмжийн өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулж цаашид хурдацтай өсөн нэмэгдэж буй үйл ажиллагааг хэрхэн зохицуулах талаар асуулга тавьж тус хуралд оролцсон. Хуралд оролцсон улс орнууд мөн адил хурдацтай хөгжиж буй хүнгүй нисэх төхөөрөмжийн үйл ажиллагааг зохицуулсан баримт бичиг хэрэгтэй шаардлага тулгарч байгаагаа илэрхийлж байсан.ICAO-ын зүгээс хүнгүй нисэх төхөөрөмжийн үйл ажиллагааг зохицуулсан Ази номхон далайн бүсийн хэмжээнд баримтлах гарын авлага (Regional Guidance for the Regulation and Safe Operation within the National Airspace)-ийн төслийг боловсруулах ажлын хэсэгт орж ажиллахыг санал болгосон.Монгол улсын хувьд хүнгүй нисэх төхөөрөмжийн үйл ажиллагааг зохицуулсан Ази номхон далайн бүсийн хэмжээнд баримтлах гарын авлага (Regional Guidance for the Regulation and Safe Operation within the National Airspace)-ийн төслийг боловсруулах ажлын хэсэгт орж ажилласан бөгөөд ажлын хэсэг нь 2 өдрийн хугацаанд баримт бичгийн төслийг боловсруулсан.Энэхүү баримт бичгийн төслийг хурлын сүүлийн өдөр хэлэлцэн баталсан бөгөөд APANPIRG-д хэлэлцүүлэхээр санал нэгтэйгээр шийдвэрлэсэн.2019 оны 11 сарын 08-нд APANPIRG-ын хуралдаанаар тус баримт бичгийг хэлэлцүүлэн батлуулсан тохиолдолд Ази номхон далайн бүсийн улс орон бүр өөрсдийн дотоодын баримт бичгүүддээ дүн шинжилгээ хийж шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулахыг зөвлөсөн.Мөн APANPIRG-ын хуралдаанаар энэхүү баримт бичиг батлагдсан тохиолдолд тус ажлын хэсгийг татан буулгахаар тохиролцсон болно.Тус хуралд оролцсоноор хүнгүй нисэх төхөөрөмжийн үйл ажиллагааг зохицуулсан ICAO-ын анхны баримт бичиг боловсруулах ажлын хэсэгт орж санал солилцон ажилласан бөгөөд Монгол улсын агаарын навигацийн үйлчилгээний бодлогод хүнгүй нисэх төхөөрөмжийн үйл ажиллагааг хэрхэн зөв, оновчтой зохион байгуулах талаар тодорхой мэдлэг мэдээлэлтэй болсон.