ИНЕГ-ЫН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

2023/12/07

Иргэний нисэхийн салбарын үе үеийн нийт ажилтан, албан хаагчиддаа Олон улсын иргэний нисэхийн өдрийн баярын мэнд дэвшүүлье!

Холбоотой мэдээ

“МАЛЧДАДАА ТУСЛАХ САЙН ДУРЫН ХАНДИВЫН АЯН”-Д НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА
2024/03/06

Улс орон даяар хаваржилт хүндэрсэн энэ цаг үед байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй нүүр тулж буй малчдадаа сэтгэлийн дэм өгөх зорилгоор Иргэний нисэхийн ерөнхий газар “Малчдадаа туслах сайн дурын хандивын аян”-ыг эхлүүллээ.Нүүдэлчин өв соёлоо тээж яваа малчин түмэндээ сэтгэлийн дэм өгч, хандивын аянд нэгдэхийг Иргэний нисэхийн ерөнхий газар, Иргэний нисэхийн үндэсний төвийн нийт ажилтнууддаа уриалж байна.Хандив хүлээн авах данс: Голомт банк 130 513 82 00 /ИНҮТ-ийн ҮЭ/Хугацаа: 2024.03.06 – 2024.03.14

ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР МАЛЧДАДАА 555 САЯ 200 МЯНГАН ТӨГРӨГ ХАНДИВЛАЛАА
2024/03/15

Улсын хэмжээнд өнөөгийн байдлаар нийт 20 аймгийн 216 сум, нийслэлийн хоёр дүүрэгт хаваржилт хүндэрч, нийт нутгийн 60 хувь нь цастай байна.   Цаашид мал төллөлт хүндрэх төлөвтэй байгаа тул малчдадаа туслах аянд зам, тээврийн салбарынхан нэгдэж, нийт 555 сая 200 мянган төгрөгийг өнөөдөр Улсын онцгой комисст гардуулан өгөв.   Зовох цагт нөхрийн чанар танигдана гэж манай Монголчууд ярьдаг. Байгалийн эрхшээлд амьдардаг малчдадаа сэтгэлийн дэм үзүүлж, туслах аяныг салбарын сайдын санаачилгаар өрнүүлж, уг аянд Зам, тээврийн хөгжлийн яам болон түүний 13 харьяа байгууллага нэгдсэн юм.   Дээрх мөнгөн хандиваас гадна Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Тавантолгой төмөр зам ХХК Өмнөговь аймгийн Ханбогд сумын онцгой байдлын шуурхай штабт 24.4 сая төгрөгийн үнэ бүхий 600 боодол өвс, 150 уут малын тэжээл, 28 кг хуурай сүү зэрэг тусламж үзүүллээ.

БҮГД НАЙРАМДАХ СИНГАПУР УЛС ДАХЬ ОЛОН УЛСЫН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО /IATA/-НЫ СУРГАЛТЫН ТӨВД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН “АГААРЫН ТЭЭВРИЙН СТАТИСТИК” СУРГАЛТАД ХАМРАГДСАН СУРГАЛТЫН ТАЙЛАН
2023/11/30

Зорилго:Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцын 54, 55, 67 дугаар зүйлийн дагуу Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/ болон Олон улсын нисэх буудлуудын холбоо /ACI/-д сар, улирал, жилээр тогтмол хүргүүлдэг статистик мэдээ боловсруулах аргачлалыг судлах, салбарын эдийн засгийн бодлого, зохицуулалтын үр нөлөөг үнэлэх, салбарын өрсөлдөх чадварыг бий болгоход хөшүүрэг болохуйц мэдээллийг бэлдэх зорилготой.Сургалтад хамрагдсан ажилтны албан тушаал, нэр:Тус сургалтад Агаарын тээврийн бодлого, төлөвлөлтийн газрын Эдийн засгийн зохицуулалтын тасгийн ахлах мэргэжилтэн Б. Болор-Эрдэнэ, судалгааны мэргэжилтэн-статистикч Ц. Солонго нар хамрагдав.Аль улсад, ямар хугацаагаар сургалтад хамрагдсан:Тус сургалт нь Бүгд Найрамдах Сингапур улсад 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 06 дугаар сарын 14-ний өдрүүдэд зохион байгуулагдсан.Суралцсан зүйлс:-Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцын 54, 55, 67 дугаар зүйлийн дагуу Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/ болон Олон улсын нисэх буудлуудын холбоо /ACI/-д сар, улирал, жилээр тогтмол хүргүүлдэг статистик мэдээг боловсруулах аргачлалд суралцсан;-Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/, Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо /IATA/-ны статистикийн программтай танилцсан;Агаарын тээвэрлэгч, нисэх буудлын тээвэрлэлтийн мэдээг нэгтгэн боловсруулах, ICAO-гийн стандарт болон аргачлалыг суралцсан /гүйцэтгэсэн зорчигч эргэлт, гүйцэтгэсэн ачаа эргэлт, боломжит суудал километр тооцох аргачлал/;-Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/, Олон улсын нисэх буудлуудын холбоо /ACI/, Олон улсын агаарын тээвэрлэгчийн холбоо /IATA/ зэрэг байгууллагуудаас гаргадаг тээвэрлэлтийн мэдээний зөрүүтэй байдлын талаарх тайлбар;-Агаарын тээврийн салбарын статистик тоон мэдээг ашиглан салбарын ирээдүйн хөгжлийн чиг хандлага, сул тал болон өрсөлдөх чадварыг тодорхойлох чадварт суралцсан;-Чанарын удирдлагын тогтолцоо /QMS/-г тээвэрлэлтийн статистикт нэвтрүүлэх аргачлалд суралцсан;-Статистик тоон мэдээнд тулгуурлан нислэгийн чиглэлийн стратеги болон нарийвчилсан шинжилгээ хийх аргачлалд суралцсан;-Агаарын тээврийн статистик мэдээнд стратегийн болон үйл ажиллагааны дүн шинжилгээ хийх аргачлалд суралцсан;Тус сургалтад хамрагдсанаар дараах үр дүн бий болох бөгөөд ажилдаа хэрэгжүүлэн ажиллана:Сургалтаас олж авсан онолын болон практик мэдлэгээ ашиглан Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцоор хүлээсэн үүргийн дагуу Монгол Улсын агаарын тээврийн салбарын статистик мэдээг боловсруулан ICAO болон ACI-д тайлан мэдээг үнэн бодит, тогтмол хүргүүлнэ.  Агаарын тээвэрлэгчийн үйл ажиллагааг оновчтой төлөвлөх аргачлалыг нэвтрүүлэх, агаарын тээврийн зах зээлийн нөхцөл байдлыг гадаадын судалгаа шинжилгээний аргачлалын дагуу боловсронгуй болгох, бодлогын санал боловсруулахад ихээхэн ач холбогдолтой.