ИНЕГ-ЫН ДАРГА КАЗАХСТАН УЛСЫН НИСЭХИЙН ЗАХИРГААНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА

2023/12/05

ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа Бүгд Найрамдах Казахстан Улсын Нисэхийн захиргааны Ерөнхий захирал Каталин Раду тэргүүтэй төлөөлөгчидтэй 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр уулзалт хийж, иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах талаар санал солилцов.

Уулзалтын сэдвийн хүрээнд дараах асуудлуудыг хэлэлцлээ:

1. Иргэний нисэхийн салбарт Евро-Азийн “EACAC” байгуулах ажлын хүрээнд Казахстан Улс, Монгол Улсын агаарын тээврийн байгууллагуудын техникийн хамтын ажиллагаа;  

2.  Хоёр улс хооронд эрэн хайх, авран туслах гэрээг ойрын хугацаанд байгуулж, хамтран ажиллах;

3. Төв Азийн нисэхийн аюулгүй байдлын талаар санал солилцов; 

4. Агаарын хөлгийн техникийн үзлэг, засвар үйлчилгээ, агаарын хөлгийн түлш нийлүүлэлтийн талаар санал солилцов; 

5. Иргэний нисэхийн салбарт боловсон хүчин бэлтгэх, цаашид хамтран ажиллах;  

6. JARUS-д гишүүнээр элсэх талаар; 

7. 2024 онд Астана хотод зохион байгуулагдах олон улсын нисэхийн форумд манай төлөөлөгчдийг оролцохыг урьж, хоёр талын уулзалт амжилттай зохион байгуулагдав. Түүнчлэн Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэний нисэхийн удирдах байгууллага хооронд эдгээр чиглэлээр хамтран ажиллаж, цаашдын харилцаагаа улам нэмэгдүүлэхээр харилцан тогтов.

 

Холбоотой мэдээ

AVIATION WEEKLY LXVI
2024/04/02

Иргэний нисэхийн салбарт өнгөрч буй долоо хоногт болж өрнөсөн мэдээ мэдээлэл болон бусад мэдээллээс тоймлон хүргэдэг "Aviation weekly"-ийн шинэ дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. Хүлээн авч үзнэ үү.Өнөөдрийн дугаараас та:- ИНҮТ ИНД-173 дүрмээр гэрчилгээжсэн хэрэглэлийн нислэгийн журмын үйлчилгээний байгууллага боллоо- “Airspace World 2024” дээд түвшний хуралд ИНҮТ-ийн дарга Э.Төрбаяр, БХХ-ийн дарга Ч.Одгэрэл нар оролцлоо- Стандарт, хэмжилзүйн газартай хамтран ажиллана- Гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллах дадлага сургуулилт хийв- Ээлжит “Мэдээллийн цаг”-аар гэр бүлийн боловсролын талаар мэдээлэл өглөө- МИАТ ТӨХК-ийн Boeing загварын агаарын хөлгийн анхны эмэгтэй нисгэгч Л.Номин эхний бие даасан нислэгээ үйлдлээ- “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК "Гүнээсээ хайрлая” усны шилдэг шийдэлтэй байгууллагаар шалгарлаа зэрэг мэдээллийн дэлгэрэнгүйг хүлээн авч үзээрэй.

“МАЛЧДАДАА ТУСЛАХ САЙН ДУРЫН ХАНДИВЫН АЯН”-Д НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА
2024/03/06

Улс орон даяар хаваржилт хүндэрсэн энэ цаг үед байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй нүүр тулж буй малчдадаа сэтгэлийн дэм өгөх зорилгоор Иргэний нисэхийн ерөнхий газар “Малчдадаа туслах сайн дурын хандивын аян”-ыг эхлүүллээ.Нүүдэлчин өв соёлоо тээж яваа малчин түмэндээ сэтгэлийн дэм өгч, хандивын аянд нэгдэхийг Иргэний нисэхийн ерөнхий газар, Иргэний нисэхийн үндэсний төвийн нийт ажилтнууддаа уриалж байна.Хандив хүлээн авах данс: Голомт банк 130 513 82 00 /ИНҮТ-ийн ҮЭ/Хугацаа: 2024.03.06 – 2024.03.14

МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ ПАРАГВАЙ УЛСЫН ИРГЭД 90 ХҮРТЭЛХ ХОНОГ ХАРИЛЦАН ВИЗГҮЙ ЗОРЧИНО
2024/01/17

АНУ-ын Нью-Йорк хотноо 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Парагвай Улс хоорондын хэлэлцээр” 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс хүчин төгөлдөр болно. Уг хэлэлцээрийн дагуу энэ сарын 17-ны өдрөөс эхлэн хоёр улсын дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигч иргэд 90 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих боломжтой болж байна.