НИСЭХИЙН САЛБАРЫН ЗАЛУУЧУУДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ АНХАН ШАТ БОЛОН СЭРГЭЭХ СУРГАЛТЫН ХОЁРДУГААР ЭЭЛЖИЙН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА

2023/12/05

Иргэний нисэхийн залуучуудын холбоо, AUA Language center хамтран Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулж буй нисэхийн салбарын залуучуудад зориулсан англи хэлний анхан шат болон сэргээх сургалтын хоёрдугаар ээлжийн бүртгэл явагдаж байна.

Жич: ИНЕГ, ИНҮТ-ийн ажилтнууд сургалтанд хамрагдах тохиолдолд 100% цалинтай чөлөө, үр дүнгийн 40%-ийн урамшуулал олгогдоно.

Хугацаа: 2023.12.02-2023.12.28

Анги:

-Beginners group (анхан суралцагчдад зориулсан анги)

- Refresh training group (дунд буюу түүнээс дээш түвшний мэдлэгтэй суралцагчдад зориулсан анги)

Дэлгэрэнгүй мэдээллийг 88025092, 80031614 дугааруудаас авна уу.


Холбоотой мэдээ

“НИСЭХ БУУДЛЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ” СЭДЭВТ СУРГАЛТАД ИНҮТ-ИЙН 20 АЖИЛТАН АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
2023/12/05

Бүгд Найрамдах Солонгос Улсын Инчеон олон улсын нисэх буудлын Нисэхийн академид "Нисэх буудлын аюулгүй байдал" сэдэвт сургалт 2023 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус сургалтад Иргэний нисэхийн үндэсний төвийн Аюулгүй байдал хамгаалалтын албаны 20 ажилтан амжилттай хамрагдлаа.  

НИСЭХИЙН САЛБАРЫН ЗАЛУУЧУУДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ АНХАН ШАТ БОЛОН СЭРГЭЭХ СУРГАЛТЫН ХОЁРДУГААР ЭЭЛЖИЙН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2023/12/05

Иргэний нисэхийн залуучуудын холбоо, AUA Language center хамтран Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулж буй нисэхийн салбарын залуучуудад зориулсан англи хэлний анхан шат болон сэргээх сургалтын хоёрдугаар ээлжийн бүртгэл явагдаж байна. Жич: ИНЕГ, ИНҮТ-ийн ажилтнууд сургалтанд хамрагдах тохиолдолд 100% цалинтай чөлөө, үр дүнгийн 40%-ийн урамшуулал олгогдоно. Хугацаа: 2023.12.02-2023.12.28 Анги: -Beginners group (анхан суралцагчдад зориулсан анги) - Refresh training group (дунд буюу түүнээс дээш түвшний мэдлэгтэй суралцагчдад зориулсан анги) Дэлгэрэнгүй мэдээллийг 88025092, 80031614 дугааруудаас авна уу.

НИСЭХИЙН СУРГАЛТЫН ТӨВИЙН БАГШ НАРТ ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
2023/11/17

Монгол Улсын Иргэний нисэхийн салбарын боловсон хүчнийг бэлтгэх үйлсэд  өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулж, эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллаж байгаа Нисэхийн сургалтын төвийн багш нарт шагнал гардууллаа.Тодруулбал, Нисэхийн сургалтын төвийн гэрээт багш, Аэродромын албаны дарга С.Булганцэрэн, Нисэхийн сургалтын төвийн багшлагч мэргэжилтэн Б.Амарсайхан нарыг Боловсрол, Шинжлэх ухааны сайдын тушаалаар “Боловсролын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр, Нисэхийн сургалтын төвийн гэрээт багш, НБҮГ-ын Газрын үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ц.Уянгыг Боловсрол, Шинжлэх ухааны яамны “Жуух бичиг”-ээр тус тус шагнасныг Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа гардуулан өгч, ажлын амжилт хүслээ.