Хаяг, байршил

2023/12/01


Холбоотой мэдээ

AVIATION WEEKLY LXV
2024/03/26

Иргэний нисэхийн салбарт өнгөрч буй долоо хоногт болж өрнөсөн мэдээ мэдээлэл болон бусад мэдээллээс тоймлон хүргэдэг "Aviation weekly"-ийн шинэ дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. Хүлээн авч үзнэ үү.Өнөөдрийн дугаараас та:- ГТҮШХА-НЫ ДАРГЫН НЭРЭМЖИТ ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА- "УБТЗ" ХНН-ИЙН УДИРДЛАГЫН НЭГДСЭН ТӨВ БОЛОН ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА- “AIRSPACE WORLD 2024” ДЭЭД ТҮВШНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА- "КОРЕАН ЭЙР" КОМПАНИ МОНГОЛ УЛСАД 20 ЖИЛ МОД ТАРЬЖ БАЙНА- НУТГИЙН ЗАРИМ ХЭСГЭЭР ХҮЙТЭРЧ, ЦАС ОРЖ, ШОРООН ШУУРГА ШУУРНА- ШАР УСНЫ ҮЕРИЙН АЮУЛААС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ? зэрэг мэдээллийн дэлгэрэнгүйг хүлээн авч үзээрэй.

ЭЭЛЖИТ МЭДЭЭЛЛИЙН ЦАГ БААСАН ГАРАГТ "ГЭР БҮЛИЙН БОЛОВСРОЛ" СЭДВЭЭР ЯВАГДАНА
2024/03/27

2024 оны 03 дугаар сарын 29-ний БААСАН гарагт 09:00 цагаас "Буянт-Ухаа" Олон улсын нисэх буудлын II давхарт хурлын танхимд болох ээлжит "Мэдээллийн цаг"-ийг ИНЕГ-ын дэргэдэх эцэг, эхийн зөвлөл, Хамтын ажиллагааны хэлтэс хамтран зохион байгуулж байгаа бөгөөд "Гэр бүлийн боловсрол" сэдвээр Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд хөгжил хамгааллын сэтгэлзүйч Р.Бадамцэцэг мэдээлэл өгөх тул та бүхэн идэвхтэй хамрагдана уу.Хаана: Буянт-Ухаа Олон Улсын нисэх буудлын II давхрын хурлын зааландХэзээ: 2024.03.29-ний баасан гарагт 09:00 цагаасЖич: Орон нутгийн нисэх буудлаас цахимаар холбогдох боломжтой.Цахимаар оролцох:ID: 8067951161Pass: se335544 /жижгээр бичнэ/

ГТҮШХА 2023 ОНЫ ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛЫН ТАЙЛАНГАА ТАВИЛАА
2023/12/19

Иргэний нисэхийн үндэсний төвийн Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын алба нь нийт 7 хэсэг, 173 ажилтны орон тоотой нийт 14 орны 95 төрлийн 184 авто машин, техник тоног төхөөрөмжөөр үйлчилгээ үзүүлж байна. Тус алба нь 2023 онд зорчигч, үйлчлүүлэгчийн аюулгүй, тав тухтай байдлыг хангасан нисэх буудлын үйлчилгээ үзүүлэх стратегийн зорилго, зорилтын хүрээнд 7 зорилт 28 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн хэрэгжилт 98,9% байна. “Чингис Хаан” Олон улсын нисэх буудалд 1644 агаарын хөлөгт 24 нэгж газрын техник, тоног төхөөрөмжөөр давхардсан тоогоор 10950 удаагийн үйлчилгээ үзүүлж, 12536 км гүйж, нийт 7784.15 мото/цагийн газрын техник, тоног төхөөрөмжийн үйлчилгээг үзүүлжээ. “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудалд нийт 82 агаарын хөлөгт 11 нэгж техникээр нийт 248,3 мото/цагийн газрын техник, тоног төхөөрөмжөөр үйлчилсэн байна. Тус алба нь 2023 онд авто замын хяналтын RFID системийг бүх төрлийн тээврийн хэрэгсэлд суурилуулах ажлыг салбарын хэмжээнд хамгийн анхлан албаны бүх тээврийн хэрэгсэлд суурилууллаа. Дээрх ажлыг ЗТХЯ, нийслэлийн Мэдээлэл, технологийн газартай хамтран зохион байгуулсан. ИНҮТ-ийн Хамтын ажиллагааны газар, Юнител ХХК, Мобиком корпораци ХХК-тай хамтран “Мэдээлэлтэй автобус” арга хэмжээг зохион байгуулж энэ хүрээнд ИНЕГ, ИНҮТ болон салбарын хэмжээнд хийгдэж буй ажлуудыг QR кодоор байршуулж мэдээллийг түгээж ажилласан нь салбарын яамны хэмжээнд жишиг ажил болсон. Мөн Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 9 аймагт орон нутгийн нислэгийг сэргээсэнтэй холбогдуулан үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-тай байгуулсан гэрээний дагуу агаарын хөлөгийн шатахууныг орон нутагт тээвэрлэх ажлыг амжилттай зохион байгуулж гэрээгээр хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ажилласан байна. ИНЕГ, ИНҮТ-ийн удирдлагуудын зүгээс албаны ажилтнуудын уур амьсгалыг дээшлүүлэх шаардлагатай, ирэх жилээс авто машин захиалга цахимаар явагдана мөн тарифын асуудлыг урьдчилан сайтар төлөвлөж, ажилтнуудыг мэдээллээр хангах шаардлагатай байгааг цохон тэмдэглэлээ. Түүнчлэн 2024 онд зардлагаа хасч, орлогоо нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.