БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН “BAA TRAINING VIETNAM” НИСЭХИЙН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫГ ИНД-141 “НИСЭХИЙН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТ”-ИЙН ДАГУУ ҮЗЛЭГ, ШАЛГАЛТ ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

2024/01/10

2023 оны 06 сарын 25 Улаанбаатар хот

Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын ахлах байцаагч /Нислэгийн хөдөлгөөн хариуцсан/Д.Мөнгөнхүү нь Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын “BAA Training Vietnam“ Нисэхийн сургалтын байгууллага”-аас ИНД-141-ийн дагуу гэрчилгээжих хүсэлтэй 2023 оны 06 дугаар сарын 11- ний өдөр цахим хэлбэрээр албан ёсоор ирүүлсэн болно. Тус нисэхийн сургалтын байгууллагыг ИНД-141 “Нисэхийн сургалтын байгууллагын гэрчилгээжүүлэлт”-ийн дагуу САА 24141-01 өргөдлийн маягт, “CAA 24141/02 PART141 Compliance Matrix” болон “ATO procedure manual” -ын шалгах хуудасны (Appendix 2,4,6) сургалтын байгууллагын гэрчилгээ болон үйл ажиллагааны заавар ирүүлсэнтэй холбогдуулан шинээр гэрчилгээжүүлэх үзлэг шалгалтыг гүйцэтгэж, нисэхийн аюулгүй ажиллагааны байцаагчийн БД-869/23 дугаар дүгнэлтийг гаргасан.

Үзлэг, шалгалтыг дараах хууль, дүрэм, журмын дагуу явуулсан болно. Үүнд:

– Иргэний нисэхийн тухай Монгол улсын хууль;
– Иргэний нисэхийн багц дүрмүүд;
– Сургалтын байгууллагын үйл ажиллагааны заавар;
– Сургалтын хөтөлбөр;
– Сургалтын байгууллагын үйл ажиллагааны тодорхойлолт.

Үзлэг шалгалтын явцад хийгдсэн ажлууд:
ИНД-141-ийн дагуу гэрчилгээжих сургалтын байгууллагын үйл ажиллагааг шалгасан Үүнд:
Нисэхийн сургалтын байгууллагын үйл ажиллагааг доорх шалгах хуудасны дагуу үзлэг, шалгалт хийж гүйцэтгэнэ.

  • ИНД-141.5 Нисэхийн сургалтын байгууллагын зөвшөөрөл;
  • ИНД-141.63 Нисэхийн сургалтын байгууллагын сургалтын үйл ажиллагааны ерөнхий заавар түүнд тавигдах шаардлага;
  • ИНД-141.53 Сургалтын хөтөлбөр болон бичиг баримтад тавигдах шаардлага;
  • ИНД-141.51 Ажилтан тавигдах шаардлага;
  • ИНД-141.53 Нисэхийн сургалтын байгууллагын эрх зүйн орчин, сургалтын тоног төхөөрөмж түүнд тавигдах шаардлага;
  • ИНД-141.57 Сургалт, дадлагын шалгалтад тавигдах шаардлага;
  • ИНД-141.59 Бүртгэл, тэмдэглэлд тавигдах шаардлага;
  • ИНД-141.61 Чанар баталгаажуулалтын дотоод системд тавигдах шаардлага;
  • ИНД-141.61 Аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоонд тавигдах шаардлага.

ИНД-141.63 Сургалтын байгууллагын зааварт тавигдах шаардлагын биелэлтийг “CAA 24141/02 PART141 Compliance Matrix” болон “ATO procedure manual” -ын шалгах хуудасны (Appendix 2,4,6) дагуу шалгасан.
”Job Aid OP-032 Evaluate simulator traininig & checking” шалгах хуудасны дагуу шалгасан.
Харьяа улсын Иргэний нисэхийн эрх бүхий байгууллагаас олгогдсон хүчин төгөлдөр /АТО/ гэрчилгээ, Үйл ажиллагааны тодорхойлолт, заавар, журам болон холбогдох бусад баримт бичгүүдтэй танилцсан;

Ажлын тайлан,дүгнэлт:

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын “BAA Training Vietnam” сургалтын байгууллагын сургалтын үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээ, зөвшөөрөгдсөн сургалтууд болон сургалтын заавар, журам, боловсон хүчин, анги танхим, ашиглаж буй техник тоног төхөөрөмж, барилга байгууламж зэрэг нь ИНД-141.5. /Гэрчилгээ олгох/, ИНД141.51. /Ажилтанд тавих шаардлага/, ИНД-141.53. /Байгууламжийн шаардлага/, ИНД141.55. /Баримт бичиг/, ИНД-141.57. /Сургалт зохион байгуулах болон үнэлгээ хийх/, 141.59. /Бүртгэл хөтлөх/, ИНД-141.61. /Аюулгүй байдлын удирдлага/, ИНД-141.63. /НСБ-ын стандарт гэрчилгээ эзэмшигчийн Ерөнхий заавар/-д заасан шаардлагуудад нийцэж байгаа тул “Нисэхийн сургалтын байгууллагын гэрчилгээ”, түүний хавсралт “Үйл ажиллагааны тодорхойлолт” ИНД-141.9(a) дагуу доорх сургалтыг зохион байгуулах эрхтэй 5 /таван/ жилийн хугацаатай олгох боломжтой гэж дүгнэж байна.

ТАЙЛАНТАЙ ТАНИЛЦСАН :
ҮНЭМЛЭХ ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТИЙН ХЭЛТСИЙН ДАРГА Н.ЗАЯА

ТАЙЛАНГ БИЧСЭН:
ҮНЭМЛЭХ ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТИЙН ХЭЛТСИЙН АХЛАХ БАЙЦААГЧ Д.МӨНГӨНХҮҮ

Холбоотой мэдээ

ХАСХОМ гаргах албан тушаалтны жагсаалтыг шинэчлэн баталлаа
2024/05/13

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 05-р тогтоолоор журам, маягт, жагсаалтыг шинэчлэн баталлаа.Уг тогтоолоор Авлигын эсрэг хууль, тогтоомжийн дагуу албан тушаалтнаас гаргах мэдүүлэг, мэдэгдэл, тайлбарыг бүртгэх, хянах, хадгалах үйл ажиллагаа, мөн мэдүүлэг, мэдэгдэл, тайлбарын маягт, мэдүүлэг гаргах албан тушаалтны жагсаалтыг шинэчлэн баталсан.    Тогтоол нь 10 хавсралттай байна. Дэлгэрэнгүй мэдээллийг АТГ-ын вэбсайтаар нэвтэрч үзнэ үү.https://iaac.mn/post/155570 

М БАНК ИРГЭНИЙ НИСЭХИЙНХЭНТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХ БОЛОМЖИЙГ ЭРЭЛХИЙЛЖ БАЙНА
2024/05/01

Дараагийн үеийн бүрэн дижитал банк хэмээн тодорхойлдог М банкны удирдлагууд ИНЕГ, ИНҮТ-ийн удирдлагуудтай уулзаж, үйл ажиллагаагаа танилцуулан, хамтарч ажиллах боломжийн талаар ярилцлаа. Санхүүгийн хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг технологийн давуу талаа ашиглан технологид суурилсан илүү уян хатан бас хялбар болгосон М банк нь салбаргүй, дараалалгүй, хамгийн тухтайгаар хаанаас ч банкны үйлчилгээг хурдан авах боломжийг иргэд, байгууллага, бизнесийнхэнд санал болгодог юм. Тус банк иргэний нисэхийн салбартай ажилчдын цалин олголт, санхүүгийн зээл, хадгаламж зэрэг олон хэлбэрээр хамтарч ажиллах боломжтой гэдгээ уулзалтын үеэр илэрхийлэв. Харин иргэний нисэхийн салбарын удирдлагуудын зүгээс тухайн банкийг сонгон үйлчлүүлэх эсэх нь М банкны менежмент, ажилтнуудын сонголтын асуудал бөгөөд салбарын ажилтнуудын орон сууц барих төсөл, иргэд олон нийтэд бизнесийнхний нүүр царайг таниулсан нисэх буудлуудын тохижилт, ялангуяа концессын гэрээгээр өгөхөөр зарлагдаад буй дөрвөн нисэх буудалд М банк оролцон хамтарч ажиллах боломж нээлттэй гэдгийг онцоллоо. 

МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ ПАРАГВАЙ УЛСЫН ИРГЭД 90 ХҮРТЭЛХ ХОНОГ ХАРИЛЦАН ВИЗГҮЙ ЗОРЧИНО
2024/01/17

АНУ-ын Нью-Йорк хотноо 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Парагвай Улс хоорондын хэлэлцээр” 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс хүчин төгөлдөр болно. Уг хэлэлцээрийн дагуу энэ сарын 17-ны өдрөөс эхлэн хоёр улсын дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигч иргэд 90 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих боломжтой болж байна.