ИЛТГЭХ ХУУДАС

2024/01/10

Катар Улсад ажилласан тухай

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/42 тушаалын дагуу Катар Улсын Доха хотноо 2023 оны 03 дугаар сарын 05-08-ны өдрүүдэд зохион байгуулах “Монгол, Катарын бизнес форум” арга хэмжээнд оролцох Зам, тээврийн хөгжлийн сайдын ажлын айлчлалын бүрэлдэхүүнд орж ажиллав.

Айлчлалын бүрэлдэхүүнийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт ахалж, Монгол Улсын Их хурлын гишүүн, Монгол-Катарын парламентын бүлгийн дарга Д.Өнөрболор, Монгол Улсаас Кувэйт Улсад суугаа элчин сайд П.Сэргэлэн, Зам, тээврийн хөгжлийн сайдын зөвлөх С.Жавхланбаатар, Э.Түмэнжаргал, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа, Иргэний нисэхийн ерөнхий газрын Агаарын тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Батбаяр, ”МИАТ” ТӨХК-ийн захирал Б.Мөнхтамир нар хуралд оролцсон болно.

Катар Улсын тээврийн сайд Джасим Сайф Ахмед аль-Сулайтат оролцсон.

Зам, тээврийн хөгжлийн сайдаар ахлуулсан төлөөлөгчид Катар Улсын худалдаа аж үйлдвэрийн танхимд зохион байгуулагдсан “Монгол, Катарын бизнес форум”, “Welcome to Mongolia” арга хэмжээнүүдэд 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр тус тус оролцсон.

2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Катар Улсын тээврийн сайд Джасим Сайф Ахмед аль-Сулайтат нар уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцож, “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Катар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан.

Монголын Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар Улаанбаатар-Доха чиглэлд нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчээр томилогдсон тул Катар Эйрвэйз компанийн удирдлагууд уулзалт зохион байгуулж хамтын ажиллагааны талаар санал солилцсон.

Уулзалтын үр дүнд Монгол Улс, Катар Улсын Иргэний нисэхийн байгууллагууд Агаарын харилцааны тухай хэлэлцээрийг байгуулсан. Энэхүү хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор хоёр улсын агаарын тээвэрлэгчид шууд болон коммерын хамтын ажиллагааны хүрээнд нислэг үйлдэх боломж бүрдэж байна. Уулзалтын онцлох нэг Катар Улсын талаас Иргэний нисэхийн салбарын ажилтан, инженер техникийн ажилтнуудыг сургах , мэргэшүүлэх болон бусад салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.

Танилцсан:
Сайд: /С.Бямбацогт/

Дэд сайд: /Л.Халтар/

Төрийн нарийн бичгийн дарга: /Ж.Гантөмөр/

БТГ-ын дарга /Р.Мэргэн/

ТЗУГ-ын дарга /Ц.Одхүү/

Илтгэх хуудас бичсэн:
ИНЕГ-ын АТБЗГ-ын дарга /Г.Батбаяр/

Холбоотой мэдээ

2024 ОНЫ ЗУНЫ УЛИРЛЫН ОЛОН УЛС БОЛОН ОРОН НУТГИЙН ХУВААРЬТ НИСЛЭГИЙН ЦАГИЙН ХУВААРЬ
2024/04/03

ОЛОН УЛСЫН ХӨӨРӨХ:ОЛОН УЛСЫН БУУХ:ОРОН НУТГИЙН ХӨӨРӨХ: ОРОН НУТГИЙН БУУХ:

НИСЭХИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТ ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБА 2023 ОНД 250 ТӨРЛИЙН ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОСОН БАЙНА
2023/12/26

Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа газар, нэгжүүдийн 2023 оны тайлангийн хурал болж байна. Өнөөдрийн хурлын эхэнд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын алба 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа. Тус алба нь өнөөдрийн байдлаар 5 хэлтэс 49 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. 2023 онд 4 зорилтын хүрээнд нийт 34 ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь жилийн эцсээр 90.2 хувийн биелэлттэй байгааг НААХЗА-ны дарга П.Ганболд танилцууллаа. Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны 2023 оны онцлох ажлуудаас дурдвал: 1.     Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлуулахаар хамтран ажиллаж, хууль батлагдсан. 2.     НААХЗА-ны бүтцийн өөрчлөлт, орон тооны санал, үндэслэл боловсруулж, ЗУХЭЗХ-т хүргүүлж, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн а/224 дүгээр тушаалаар НААХЗА-ны бүтэц шинэчлэн батлагдсан. 3.     "МИАТ" ТӨХК-ийн 60326 үйлдвэрлэгчийн дугаартай В787-9 маягийн агаарын хөлгийг түрээслэн авч, нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа ашиглахтай холбогдуулан тус компанийн болон агаарын хөлөгт үзлэг шалгалтыг гүйцэтгэж,  байцаагчийн дүгнэлтүүдийг гаргасан. 4.     Гадаадын 6 агаарын тээвэрлэгчийг шинээр гэрчилгээжүүлсэн /Thai Vietjet, Vietjet, Аврора, Ир Аэро, Красавиа, MNG Airlines/ 5.     Хүнгүй агаарын хөлгийн үйл ажиллагаа (дроноор ачаа тээвэрлэх, донорын цус тээвэрлэх г.м) 6.     TSA-аас хийгдэх үнэлгээнд хамрагдах бэлтгэл ажлыг хангасан. 7.     FAA IASA аудит шалгалт болон Техникийн урьдчилсан үнэлгээнд хамрагдах бэлтгэл ажлыг ханган ажилласан. Боинг компаниас Монгол Улсын ИНЕГ-т үзүүлэх техникийн хамтын ажиллагааны хүрээнд  2011 онд FAA-аас хийсэн Техникийн үнэлгээний тайлан, үл нийцлийн хэрэгжилтийн талаар 2023 оны 12 дугаар сарын 04-ны өдөр FAA-нд цахим хаягаар хүргүүлсэн. 8.     IASA аудитын шалгах асуулгаар өөрсдийн хийсэн үнэлгээг Боинг компанид 2023 оны 12 дугаар сард цахим хаягаар илгээсэн. 9.     Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын Universal Security Audit Programme-Continuous Monitoring Approach хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын нисэхийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд хийх аудит шалгалтын бэлтгэл ажлыг ханган, 2023 оны 10 дугаар сарын 10-20-ны өдрүүдэд шалгуулсан. 10. “TEST OF ENGLISH FOR AVIATION COMMUNICATION” шалгалтын үйл ажиллагаанд НААХЗА хяналт тавьж ажиллахыг ИНЕГ-ын дарга үүрэг болгосны дагуу хяналт тавьж, тус шалгалтыг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс манай улс дотооддоо авч эхэлсэн. Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын алба нь 2023 онд 112 байгууллагад зөвшөөрөл, гэрчилгээ; 60 агаарын хөлгийн бүртгэлийн гэрчилгээ; 47 агаарын хөлөгт маягийн гэрчилгээ; 31 агаарын хөлөгт Нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ, нийт 250 төрлийн зөвшөөрлийг олгосон байна. Үнэмлэхжүүлэлтийн хувьд Нисгэгчийн үнэмлэх зэрэглэлийг баталгаажуулсан-289; Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ажилтны үнэмлэх зэрэглэлийг баталгаажуулсан 219; Агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилтны үнэмлэх зэрэглэлийг баталгаажуулсан 153; Иргэний нисэхийн ажилтанд эрүүл мэндийн гэрчилгээ олгосон 315; Үнэмлэх эзэмшигчээс ICAO-ын англи хэлний ур чадварын шалгалт авсан 109 байна.