Олон улсын нисэх буудлын зорчигчийн урсгалыг эрчимжүүлэх ачааллыг бууруулах, зорчигчийн мэдээллийн системийг сайжруулснаар нисэхийн аюулгүй байдлыг хангах, террорист этгээдүүдийн хөдөлгөөнд хяналт тавих систем, аяллын цахим системийн талаар дэвшилтэт технологийг танилцуулах зорилго бүхий СИТА компаниас зохион байгуулсан Олон улсын дээд хэмжээний уулзалт Сингапур улсад зохион байгуулагдсан бөгөөд тус арга хэмжээнд Иргэний нисэхийн ерөнхий газрын төлөөлөн 2023 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс 09-ний өдрүүдэд оролцсон.
Дээрх уулзалтаар “СИТА” компани нь дараах асуудлуудыг хөндөн дэвшилтэт технологийг танилцуулж, тэдгээрийг хэрэгжүүлэх дараах арга замын талаар танилцуулсан. Үүнд:
Энэхүү дээд хэмжээний уулзалтад оролцсоноор олон улсын нисэх буудалд зорчигчийн урсгалыг эрчимжүүлж, улсын хилээр саадгүй нэвтрүүлэх, нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх орчин үеийн дижитал шийдлүүдийг судалж, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох туршлага судалсан бөгөөд Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Хавсралт 9-ын хүрээнд нисэх буудлын хилийн хяналтын удирдлагыг сайжруулах, түүнийг агаарын тээврийн салбарт хэрэгжүүлэх чухал ач холбогдлын талаар болон бусад улсын хилийн хяналтыг тогтоох, хамгаалалтын түвшин өндөр, аюулгүй, саадгүй аяллыг дэмжих туршлагын талаар хуваалцсан үр ашигтай уулзалт байлаа.
ТАНИЛЦСАН:
АГААРЫН ТЭЭВРИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА Г.БАТБАЯР
ТАЙЛАН БОЛОВСРУУЛСАН:
АГААРЫН НАВИГАЦИ, НИСЭХ БУУДЛЫН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА Ч.ОДГЭРЭЛ
Тайландын вант Улсад “Изинис эйрвэйс” ХХК-ийн ашиглах MSN 29063 дугаартай боинг 777-300 маягийн агаарын хөлгийг монгол улсад бүртгэх, гэрчилгээжүүлэх зорилготой тус улсын нисэх баг болон инженер техникийн ажилчдыг ИКАО Аннекс 1, ИНД-61 болон ИНД-66 хүрээнд гадаадын нисгэгчийн үнэмлэхийг баталгаажуулсан зөвшөөрөл олгох болон Нисэх багийн сургалтын төхөөрөмжийг гэрчилгээжүүлэх ажлыг батлагдсан удирдамжийн дагуу гүйцэтгэлээ.Үзлэг шалгалт гүйцэтгэх чиглэл:ИНД-61 “Нисгэгчийн үнэмлэх, зэрэглэл”В777-300 маягийн агаарын хөлгийн нисгэгч нарын мэргэжлийн үнэмлэх болон үнэмлэхээр олгогдсон зэрэглэлийн хүчин төгөлдөр байдал /Нийт 17 нисгэгч/ИНД-67 дүрмийн дагуу Эрүүл мэндийн гэрчилгээний хүчин төгөлдөр байдалИНД-61.9.3-д заасан ИКАО-гийн хэлний ур чадварын хүчин төгөлдөр байдал.ИНД-61.5.(b)-д заасан шаардлагын хэрэгжилт /Нисгэгчийн үнэмлэх-Монгол Улсын бүртгэлтэй, Монгол Улсын гадна үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа агаарын хөлгийн нисгэгч нь тохирох, хүчинтэй нисгэгчийн үнэмлэх эзэмшдэг байх үүрэгтэй/Нисгэгчийн дадлага, туршлага хадгалалт.ИНД-61.9 – (CAAM-FC-36, ATPL Air Law (Aeroplane), 120 minutes) бичгийн шалгалтыг 17 нисгэгч (Агаарын хөлгийн дарга-11, Хамтран нисгэгч-6) ээс авсан ба 4 нисгэгч давтан шалгалтаар тэнцсэн. Нийт 21 шалгалт авсан.ИНД-66 “Агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилтны үнэмлэх зэрэглэл”ИНД-66.53, ИНД-66.101 Агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилтны үнэмлэх, зэрэглэлийн хүчин төгөлдөр байдлыг шалгасан.ИНД-66.57 Агаарын хөлгийн техник үйлчилгээний дадлага туршлага болон ур чадвар хадгалалт.ИНД-66.9(b)-д заасан бичгийн шалгалтыг агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилтнууд нь Монгол улс, ИНЕГ-т ирж өгөх төлөвлөсөн байсан.Тайландын вант Улсын нисэх багийн сургалтын төв “Thai Flight Training – TFT”-д Нисэх багийн сургалтын төхөөрөмжийг шалган танилцаж мөн Онцгой нөхцөлийн үеийн авран хамгаалах сургалт “Emergency Training”-ын төвтэй танилцаж шаардлагатай баримт бичгийг шалгасан.Дээрх бичгийн шалгалтанд тэнцсэн Нисгэгчдийн “Изинис эйрвэйс” ХХК-ийн ирүүлсэн бичиг баримт дээр үндэслэн Гадаадын нисгэгчийн үнэмлэхийг баталгаажуулсан зөвшөөрөл олгогдоно. ТАНИЛЦСАН :НИСЭХИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТ,ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБАНЫ ДАРГА П.ГАНБОЛДҮНЭМЛЭХ , ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТИЙН ХЭЛТСИЙН ДАРГА БӨГӨӨДАЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ Н.ЗАЯАТАЙЛАН БИЧСЭН:ҮНЭМЛЭХ, ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТИЙН ХЭЛТСИЙН НИСЭХИЙН АЮУЛГҮЙАЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ Б.ТУЛГА
Иргэний нисэхийн ерөнхий газар нь Ази, Номхон далайн бүсийн Иргэний нисэхийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хөтөлбөрийн гишүүн ба тус хөтөлбөрийн Удирдах зөвлөлийн даргын үүргийг 2023-2024 онуудад гүйцэтгэж байна. Хөтөлбөрийн хүрээнд 2024 онд Монгол Улсад зохион байгуулагдаж буй 2 дахь олон улсын сургалт болох “ICAO Risk Management Workshop” өнөөдөр эхэллээ. Сургалтад Бүгд Найрамдах Сингапур Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс болон Монгол Улсын иргэний нисэхийн салбарын ажилтнууд хамрагдахын зэрэгцээ Монгол Улсын хууль, хүчний байгууллагуудын төлөөлөл оролцож байгаагаараа онцлог, өндөр ач холбогдолтой сургалт болж байна. Энэхүү сургалтыг Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн Иргэний нисэхийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хөтөлбөрийн Нисэхийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хөтөлбөрийн зохицуулагч, аюулгүй байдлын ахлах зөвлөх Тони Блэкистон, сургалтын мэргэжилтэн Лита Лий нар хөтлөн явуулж байна. Тус сургалт 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 27-ны өдрийн хооронд явагдах юм.