СИНГАПУР УЛС ДАХЬ ОЛОН УЛСЫН ДОТООД АУДИТЫН ИНСТИТУТЭД “ЗАЛИЛАНГ МӨРДӨН ШАЛГАХ ДОТООД АУДИТОРЫН УР ЧАДВАР” СУРГАЛТАД ХАМРАГДСАН ТУХАЙ ТАЙЛАН

2024/01/10

Улаанбаатар хот 2023.05.22

Сургалтынзорилго:

ИНЕГ-ын даргын 2023 оны А/146 дугаар тушаал болон 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр батлагдсан “Гадаадад сургалтад хамрагдах удирдамж”-ийн дагуу Дотоод аудитын албаны дарга Б.Мөнх-Очир, аудитор А.Мөнх-Эрдэнэ нар 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 05 дугаар сарын 18-ны өдрүүдэд Сингапур улсын Олон улсын дотоод аудитын институтээс зохион байгуулсан “Залиланг мөрдөн шалгах дотоод аудиторын ур чадвар” сургалтад хамрагдлаа.

Тус сургалтад хамрагдсанаар дотоод аудитын албанаас хийгдэх аудит шалгалтыг “Дотоод Аудитын Мэргэжлийн Практикийн Олон Улсын Стандарт”-ын дагуу хийх, үр дүнг нэмэгдүүлэх, олон улсын байгууллагаас гаргасан арга туршлагыг өөрийн байгууллагадаа нэвтрүүлэх, дотоод аудиторуудын ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн шинэ арга барил, туршлага судлах зэрэг ач холбогдолтой юм.

Арга хэмжээний тухай:

Сургалт нь Сингапур улс дахь Олон Улсын дотоод аудиторуудын институт (IIA)-д явагдсан ба лекц, дасгал ажил (кейс), хэлэлцүүлэг гэсэн хэлбэрээр 2 өдөр явагдсан ба дараах үндсэн асуудлын хүрээнд зохион байгуулагдав. Үүнд:

  1. Аудит ба мөрдөн шалгах ажлын ялгаа,
  2. Худалдан авалтад аудит хийх арга, худалдан авах ажиллагаанд гарсан залиланд кейс дээр ажиллах,
  3. Мөрдөн байцаалтын хүрээг тодорхойлох, нөөцийг хуваарилах,
  4. Эх сурвалжтай (мэдээлэгч) ярилцлага хийх,
  5. Нотлох баримт цуглуулах, дүн шинжилгээ хийх талаар,
  6. 5W1H (What, Who, Where, When, Why, How) асуултын аргын дагуу үүссэн нөхцөл байдалд иж бүрэн шинжилгээ хийх, боломжит шийдлийг гаргах,
  7. Аудитын ярилцлагын үндсэн ур чадвар (80-20 rule for interviewing),
  8. Залилангийн онол ба тайлан бичих талаар,
  9. Удирдлагын тайлан бичих ба илтгэл тавих гэх мэт.

Сургалтыг Дойче банкны Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч ноён Рой Леонг удирдан явуулсан ба залиланг илрүүлэх, аудит хийх арга техник, байгууллагын дотоод аудиторт тулгардаг хүндрэл бэрхшээлийн талаар өөрийн ажлын туршлага жишээн дээр тайлбарлан явуулсан нь сургалтыг илүү үр дүнтэй болгосон ба мөн тус сургалтаар гадаадын олон улсын дотоод аудиторууд баг болон кейс, ярилцлага хийж туршлага, мэдлэг солилцлоо.

Манай Улсын дотоод аудиторуудад Олон Улсын дотоод аудиторын гарын авлага, дүрмийг ашиглахад хүндрэлтэй (гишүүнчлэл, төлбөр, хурал семинарт оролцох гэх мэт.) байдаг ба тус албан ёсны сургалтаар аудитын нэгэн чухал төрөл болох залилангийн аудитын талаарх гарын авлага (цахим болон цаасан) сургалтын явцад ашигласан нь давуу буюу цаашид өөрийн байгууллага үйл ажиллагаандаа ашиглах нэвтрүүлэх бололцоо олгосон сургалт боллоо.

Дүгнэлт, Үр дүн:

Монгол Улсын Засгийн газраас сайн засаглалыг бэхжүүлэх, Засгийн газрыг илүү үр дүнтэй, үр ашигтай ажиллахад нь дэмжлэг болох зорилгоор улсын секторын дотоод аудитын тогтолцоог бий болгох, хөгжүүлэх чиглэлд ихээхэн анхаарч ажиллаж байгаа билээ.

Энэ хүрээнд ИНЕГ-ын дотоод аудиторууд нь олон улсын байгууллагаас гаргасан стандарт, дүрэм, зөвлөмжийг мөрдөж ажиллах, тасралтгүй сургалт, дадлагаар хангагдаж байх зайлшгүй шаардлагатай юм.

Энэхүү сургалтын хугацаанд аудиторууд нь байгууллагыг эрсдэл, зөрчил дутагдлаас хамгаалах, илрүүлэхэд нэн шаардлагатай арга техникийн нэг болох аудитын ярилцах чадварыг дээшлүүлэх, залиланг илрүүлэх, аудитыг үр дүнтэй төлөвлөж тайлагнах, аудит хийх арга техникээ сайжруулах болон Олон улсын дотоод аудитын байгууллагаас гаргасан стандарт, сайн туршлагатай танилцах, суралцах боломж олгосон цаашид өөрийн байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломж олгосон сургалт болов.

Мөн тус сургалт нь зөвхөн лекц хэлбэртэй бус дадлага ажил холимог байдлаар явагдсан нь удирдан явуулсан багш ноён Рой Леонг (Дойче банкны Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч), бусад олон улсаас оролцсон дотоод аудиторуудын дадлага, туршлагаас суралцах, санал солилцох боломж олголоо.

(Сургалтад хамрагдсан сертификатыг хавсаргав.)

ТАНИЛЦСАН:
АГААРЫН ТЭЭВРИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА Г.БАТБАЯР

ТАЙЛАН БИЧСЭН:
ДОТООД АУДИТЫН АЛБАНЫ ДАРГА Б.МӨНХ-ОЧИР
ДОТООД АУДИТЫН АЛБАНЫ АУДИТОР А.МӨНХ-ЭРДЭНЭ

Холбоотой мэдээ

МАРС ГАРАГ ДЭЭР ХЭРХЭН АМЬДРАХ ТУРШИЛТЫН СУДАЛГААГ ХИЙЖЭЭ
2024/01/22

Монгол Улсаас анх удаа 6 хүнтэй баг Марс гараг дээр хэрхэн амьдрах туршилтын судалгааг хийгээд иржээ. АНУ-д 20 жилийн өмнө байгуулагдсан аналог төв дээр манай улсын баг 287 дахь баг болж зочлон, Марс руу илгээгдэх хүмүүс ямар нөхцөлд, юу хийх ёстой вэ гэдэг даалгаварыг биелүүлсэн байна.Энэ талаар “МARS V” төслийн багийнхан өнөөдөр /2024.01.19/ иргэний нисэхийн салбарынханд өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнах үеэрээ танилцууллаа.Тус туршилтын судалгаа нь Монгол Улсын анхны сансрын нисэгч Ж.Гуррагчаагаас хойш анх удаа сансарт илгээх хүмүүсийг бэлтгэх сургалтанд суугаад ирсэн тохиолдол болж байгаа юм.МARS V төсөл нь Монгол Улсын говь хээрийн бүсэд сансрын нисэгчдийг бэлтгэх бааз, олон улсын сансрын технологийн хүрээлэн бүхий аялал жуулчлалын загвар хотыг байгуулах зорилготой.Монгол Улсын Засгийн газраас Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан МARS V төслийг хэрэгжүүлэх ажилд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг байгуулсан бөгөөд  ИНЕГ-ын дарга тус ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж буй. ИНЕГ-ын харьяа ИНҮТ-ийн шинэчилсэн бүтцээр байгуулагдсан Бизнес, хөгжил төлөвлөлтийн газар нь тус төслийн багтай хамтран ажиллах нэгжээр томилогдож, энэхүү MARS V төслийн хэрэгжүүлж буй ажлын талаар салбарынхандаа мэдээлэл өгүүллээ.

“ICAO RISK MANAGEMENT WORKSHOP” СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ, 18 АЖИЛТАНД ICAO-ИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОЛОО
2024/06/27

Иргэний нисэхийн ерөнхий газар нь Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын Ази, Номхон далайн бүсийн Иргэний нисэхийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хөтөлбөрийн “ICAO Risk Management Workshop” сургалтыг 2024 оны 06 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд олон улсын сургалтын стандартын дагуу танхимын хэлбэрээр амжилттай зохион байгууллаа. Сургалтад хамрагдсан Бүгд Найрамдах Сингапур улс, Бүгд Найрамдах Энэтхэг улс болон Монгол улсын иргэний нисэхийн салбар, Монгол Улсын хууль, хүчний байгууллагуудын төлөөлөл болох нийт 18 ажилтанд өнөөдөр ICAO-ийн гэрчилгээ олголоо. Энэ удаагийн сургалт нь ICAO-ийн чадамжид суурилсан сургалтын арга барилаар боловсруулж, баталгаажсан сургалтын хөтөлбөрөөр нисэхийн аюулгүй байдлын эрсдэлийн удирдлагын үнэлгээ гаргах, аргачлалыг хэрхэн боловсруулах, эрсдэлийн удирдлагын соёл болон боломж зэрэг сэдвүүдийн хүрээнд онол дадлагын өргөн мэдлэг, ур чадварыг олгосон чухал ач холбогдолтой сургалт болов.