ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН БАЙГУУЛЛАГА ICAO-ИЙН СУРГАЛТЫН БАГЦ: “НИСЭХИЙН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТ БОЛОН УДИРДЛАГА” СУРГАЛТАД ХАМРАГДСАН ТУХАЙ ТАЙЛАН

2024/01/10

2023 оны 05 дугаар сарын 29 Улаанбаатар хот

ИНЕГ-ын даргын баталсан гадаад арга хэмжээний сургалтын төлөвлөгөө мөн газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/149 дугаар тушаалын дагуу Сингапур Улсын Иргэний Нисэхийн харьяа Нисэхийн академид зохион байгуулагдах ICAO сургалтын багц хөтөлбөрийн “Нисэхийн сургалтын байгууллагын гэрчилгээжүүлэлт болон удирдлага” сургалт бөгөөд ИНЕГ-ын “Inspector Qualifications Training Procedure Manual”-ын шаардлагуудад нийцсэн хувь хүний үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн чиглэлээр нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч нар энэхүү сургалтад хамрагдаж, төгссөн. /Гэрчилгээг цахимаар 14 хоногт илгээнэ/

Сургалтад хамрагдсан ажилтан:

Д.Мөнгөнхүү Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны Үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн хэлтсийн Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын ахлах байцаагч
Б.Тулга Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны Үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн хэлтсийн Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч
Н.Ганчимэг Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны Үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн хэлтсийн Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч

Энэхүү сургалт 2023 оны 05 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд 4 /дөрөв/ хоногийн хугацаанд үргэлжилсэн.

Сургалтын хугацаанд дараах сэдвүүдийг судлаж дуусгасан. /Модел-1, Модел-2, Модел-3 дагуу модел тус бүрээр Мастер тесч өгч шалгуулан амжилттай оноо авсан/

  • Нисэхийн сургалтын байгууллагыг байгуулахад тавигдах шаардлагыг тодорхойлох (Identify requirements for the establishment of an Aviation Training Organization)
  • Нисэхийн сургалтын байгууллагыг ICAO-ийн заалттай нийцэж байгаа эсэхийг үнэлэх (Evaluate the level of compliance of a training centre with ICAO provisions)
  • Дутагдлыг шийдвэрлэхдээ засч залруулах арга хэмжээг хүлээн зөвшөөрөхийг тодорхойлох (Determine acceptance of corrective actions in addressing findings)
  • Нисэхийн сургалтын байгууллагын дутагдлын шалтгаануудыг үнэлэх (Assess the root cause (s) of a finding)
  • Нисэхийн сургалтын байгууллагад аудит шалгалт хийх харилцааны ур чадварыг хөгжүүлэх (Develop communication skills for auditing on Aviation Training Organization)

Гарсан үр дүн:

  • ICAO-гийн Doc-9841 (Үзлэг шалгалт, гэрчилгээжүүлэлт, үргэлжилсэн хяналтыг хэрэгжүүлэх горимууд)-ын 1 дүгээр бүлгийн 5.3 дугаар хэсэг (Боловсон хүчин) болон 6.2 дугаар хэсэг (Байцаагчийн мэргэжил, сургалт)-т заасан аюулгүй ажиллагааны хяналтын нэгжийн боловсон хүчин нь ажил үүргээ зохих төвшинд биелүүлэхийн тулд шаардлагатай мэргэжил эзэмшсэн, нисэхийн үйл ажиллагааны болон техникийн ажлын туршлагатай, шалгах эсвэл гэрчилгээжүүлэх үйл ажиллагаатайгаа нийцсэн сургалтад хамрагдсан байх шаардлага хангагдсан. Мөн гүйцэтгэх үзлэг, шалгалтын үеэр хариуцан шалгах стандартыг хангаж байна.
  • ИНЕГ-ын Inspector Qualifications Training Procedure Manual -д заасан хувь хүний үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн байцаагчийн шаардлагыг хангаж байна.
  • Сургалтад хамрагдах олон улсын Иргэний нисэхийн газруудын байцаагч нараас туршлага судлан хэрэгжүүлнэ.

Танилцсан :
ҮНЭМЛЭХ, ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТИЙН ХЭЛТСИЙН ДАРГА БӨГӨӨД АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ Н.ЗАЯА

Боловсруулсан:
ҮНЭМЛЭХ, ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТИЙН ХЭЛТСИЙН НИСЭХИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ АХЛАХ БАЙЦААГЧ Б.МӨНГӨНХҮҮ
ҮНЭМЛЭХ, ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТИЙН ХЭЛТСИЙН НИСЭХИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ Н.ГАНЧИМЭГ
ҮНЭМЛЭХ, ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТИЙН ХЭЛТСИЙН НИСЭХИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ Б.ТУЛГА

Холбоотой мэдээ

AVIATION WEEKLY LI
2023/12/05

Иргэний нисэхийн салбарт өнгөрч буй долоо хоногт болж өрнөсөн мэдээ мэдээлэл болон бусад мэдээллээс тоймлон хүргэдэг "Aviation weekly"-ийн энэ долоо хоногийн дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. Хүлээн авч үзнэ үү. Өнөөдрийн дугаараас та: - Монгол Улс, АНЭУ хооронд харилцан визгүй зорчих, шууд нислэг үйлдэх санамж бичиг байгууллаа - ИНЕГ-ын дарга Казахстан Улсын нисэхийн захиргааны төлөөлөгчидтэй уулзлаа - Авлигатай Тэмцэх Газраас ИНЕГ, ИНҮТ-ийн ажилтнуудад сургалт орлоо - ОХУ-тай нислэгийн тоог нэмэгдүүлэх талаар ярилцлаа - “Нисэх буудлын аюулгүй байдал” сэдэвт сургалтад ИНҮТ-ийн 20 ажилтан амжилттай хамрагдлаа - Нисэх дартс зөвлөлөөс самбар бэлэглэлээ - Хүннү Эйр ХХК Бээжин чиглэлд хуваарьт нислэг үйлдэж эхэллээ - Аэромонголиа ХХК Tapatrip-тэй хамтран ажиллах гэрээ үзэглэлээ - Луис Филипп Де Оливейра ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгдлээ - Virgin Atlantic компани анх удаа эко түлш ашиглан нислэг үйлдлээ зэрэг мэдээллийн дэлгэрэнгүйг хүлээн авч үзээрэй.  

ИНЕГ-ЫН ДЭРГЭДЭХ ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛ ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ШИЛДЭГ ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛӨӨР ШАЛГАРЧЭЭ
2023/12/18

Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс Иргэний нисэхийн ерөнхий газрын дэргэдэх Эцэг эхийн зөвлөлийг Хан-Уул дүүргийн “Тэргүүний эцэг эхийн зөвлөл”-өөр шалгаруулсан байна. Өнөөдөр “Батламж”-ийг ИНЕГ ын дарга Ч.Мөнхтуяа, зөвлөлийн дарга Р.Амарбаясгалан, зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.Замбуулин нарт Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга М.Ганболд гардуулан өглөө.  Иргэний нисэхийн ерөнхий газрын дэргэдэх Эцэг эхийн зөвлөл нь 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр шинэчлэгдэн байгуулагдаж, олон талт ажил арга хэмжээг зохион байгуулсаар иржээ. Тухайлбал, 2023 онд ИНЕГ-ын дэргэдэх Эцэг эхийн зөвлөлөөс гаргасан санаачилгын дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын тушаалаар 0-16 хүртэл насны хүүхдийн төрсөн өдрөөр 1 өдрийн, тухайн насны хүүхэд өвчилсөн тохиолдолд 5 хүртэлх өдрийн цалинтай чөлөө олгохоор шийдвэрлүүлсэн, ажилтнуудын хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний авьяас чадварыг нээн илрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулсан уралдаан тэмцээн болон ОУ-ын олимпиадад оролцсон хүүхдүүдэд үзүүлсэн санхүүгийн дэмжлэг, ИНЕГ-ын дэргэдэх Эцэг эхийн зөвлөлийн санаачилгаар ИНҮТ Байгалийн түүхийн музейтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж,  2023 оныг дуустал тус музейг гэр бүлээрээ үнэ төлбөргүй үзэх боломжийг салбарын ажилтнууддаа олгосон, ИНЕГ БНСУ-ын ХАНСЕО их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харьяа  салбар  нэгжийн    ажилтнуудын  ахлах ангийн 8 сурагчийг тус  улсад  зохион байгуулагдсан “МОНГОЛ-СОЛОНГОС  СОЁЛЫН  СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР”-т хамруулсан гэх мэт оновчтой томоохон ажил арга хэмжээнүүд нь гол шалгуур үзүүлэлт болсныг Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга М.Ганболд онцоллоо. Иргэний нисэхийн ерөнхий газар дэргэдээ Нийслэлийн 250 дугаар цэцэрлэгийн “Буянт-Ухаа” салбар цэцэрлэгийг байгуулан ажиллуулж, ажилтнуудын хүүхдүүд болон ойр орчмын төрийн байгууллага, оршин суугчдын хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулж байгааг ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа хэллээ.

ИРГЭНИЙ НИСЭХИЙН САЛБАРЫНХАН СИСТЕМИЙН АВАРГЫН ЦОМЫН ТӨЛӨӨ СПОРТЫН 7 ТӨРЛӨӨР ӨРСӨЛДӨЖ БАЙНА
2024/05/09

Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 99 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй Системийн аварга шалгаруулах спортын тэмцээн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр шатрын төрлөөр эхэлсэн. Спортын 7 төрөлт тус тэмцээний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2024.05.09/ Нисэхийн спорт цогцолборт амжилттай боллоо.Системийн аваргын цомын төлөөх тус тэмцээнд ИНЕГ, ИНҮТ-ийн харьяа алба нэгжүүд, агаарын тээвэрлэгчид болон нисэхийн үйл ажиллагаа эрхлэгч нийт 28 байгууллагын 900 гаруй тамирчин оролцож байна.Нээлтийн эхэнд ИНЕГ-ын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ч.Одгэрэл, ИНҮТ-ийн дарга Э.Төрбаяр нар баг тамирчдад баяр хүргэж, амжилт хүслээ. Мөн “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Китанака Такэфуми, тус компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Лхагвадорж Системийн аваргын шилжин явах цомыг албан ёсоор хүлээлгэн өгч байрлуулав.ИНҮТ-ийн дэргэдэх “THE FALCONS” хамтлагийн хөгжимчин, ГТҮШХА-ны Дэд бүтэц, тоног төхөөрөмж хариуцсан мэргэжилтэн Д.Батзоригийн үг, ая “Нисэхийн тамирчид” дууг тус хамтлаг нээлтийн үеэр дуулж, анх удаа олны хүртээл болголоо. Мөн хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн уралдаанд удаа дараа амжилттай оролцож, 2024 онд Хан-Уул дүүрэг болон Нийслэлийн аварга багаар тодорч, улсын уралдаанд оролцох эрхийн эзэд болсон Нийслэлийн 250 дугаар цэцэрлэгийн харьяа “Буянт-Ухаа” салбар цэцэрлэгийн бяцхан сурагчид гимнастикийн үзүүлбэрээрээ тамирчин ах эгч нартаа бэлэг барьсан юм.Тэмцээний эхний өдрөөс буюу 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 5 дугаар сарын 02-ны өдрүүдэд шатар, ширээний теннис, дартс, усанд сэлэлтийн тэмцээн явагдаж, шилдгүүдээ тодруулсан. Харин одоо сагсан бөмбөг, волейбол, хөл бөмбөгийн тэмцээнүүд үргэлжлэн явагдаж байгаа бөгөөд 5 дугаар сарын 22-ны өдөр өндөрлөнө.Иргэний нисэхийн салбарын нийт ажилтнуудын бие бялдрыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, багийн ажиллагааг сайжруулах зорилготой тус тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр “МИАТ” ТӨХК ажиллаж байна.Тэмцээнд оролцож буй нийт баг тамирчдадаа баяр хүргэж, амжилт хүсье.