ГАДААД ТОМИЛОЛТЫН ТАЙЛАН

2023/11/30

Хугацаа 2022.10.29-11.04

Зорилго:

Бүгд Найрамдах Турк Улсын Бодрум хотын “AMAC AEROSPACE TURKEY” компаниас 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр болон Истанбул хотын “GENEL HAVACILIK A.S.” компаниас 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн хүсэлтүүдийн дагуу тус компаниудын Агаарын хөлгийн техник үйлчилгээний байгууллагын гэрчилгээний хүчинтэй хугацааг сунгах үзлэг шалгалтын ажлыг ИНД-145-ын дагуу гүйцэтгэж, байцаагчийн дүгнэлт гаргах.

Бүрэлдэхүүн:

– П.Ганзориг /Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн техник үйлчилгээний байгууллага хариуцсан ахлах байцаагч /

– Ц.Гантөмөр / Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн байцаагч/

Байршил:

Бүгд Найрамдах Турк Улсын Бодрум болон Истанбул хотууд.

Гүйцэтгэл:

Бүгд Найрамдах Турк Улсын “AMAC AEROSPACE TURKEY”, “GENEL HAVACILIK A.S.” компаниудын Агаарын хөлгийн техник үйлчилгээний байгууллагын гэрчилгээний хүчинтэй хугацааг сунгах үзлэг шалгалтын ажлыг ИНД-145 болон Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн үйл ажиллагааны зааврын 4.1.8-д заасны дагуу “MCAA/SSC-AW-Org-3. MCAR Part 145 Maintenance Organization Requirements” шалгах хуудсаар дараах чиглэлээр гүйцэтгэсэн болно. Үүнд:

  • Ажилтанд тавигдах шаардлага /Personnel requirements /ИНД-145.51/,
  • Техник үйлчилгээний ажилтны үүрэг гүйцэтгэх цагийн хязгаарлалт /Maintenance personnel duty time limitations /ИНД-145.52/,
  • Байгууламжийн шаардлага /Facility requirements /ИНД-145.53/,
  • Төхөөрөмж, багаж хэрэгсэл болон материал /Equipment, tools and material /ИНД-145.55/,
  • Техник үйлчилгээний хяналтын журам /Maintenance control procedures /ИНД-145.59/,
  • Эрх олгох журам /Authorization procedures /ИНД-145.60/,
  • Нислэгт тэнцэх чадварын хадгалалт /Continued airworthiness /ИНД-145.61/,
  • Бүртгэл хөтлөх /Requirements of records /ИНД-145.63/,
  • Аюулгүй байдлын удирдлага /Safety management system /ИНД-145.65,
  • Техник үйлчилгээний байгууллагын ерөнхий заавар /Maintenance Organisation Exposition /ИНД-145.67/,

Дүгнэлт:

Бүгд Найрамдах Турк Улсын Бодрум хотын “AMAC AEROSPACE TURKEY” компани нь ИНД-145 болон Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн үйл ажиллагааны зааврын 4.1.8-д заасан шаардлагуудыг хангаж байгаа тул Агаарын хөлгийн техник үйлчилгээний байгууллагын гэрчилгээний хүчинтэй хугацааг 1 жилийн хугацаагаар сунгах боломжтой тухай 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1142/22 тоот байцаагчийн дүгнэлт гаргасан.

Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотын “GENEL HAVACILIK A.S.” компани нь ИНД-145 болон Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн үйл ажиллагааны зааврын 4.1.8-д заасан шаардлагуудыг хангаж байгаа тул Агаарын хөлгийн техник үйлчилгээний байгууллагын гэрчилгээний хүчинтэй хугацааг 1 жилийн хугацаагаар сунгах боломжтой тухай 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1143/22 тоот байцаагчийн дүгнэлт гаргасан.

ТАНИЛЦСАН:

НИСЭХИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТ,ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБАНЫ ДАРГА БӨГӨӨД
НИСЭХИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ  БАЙЦААГЧ                                         /П.ГАНБОЛД/

ХЯНАСАН:

НИСЛЭГТ ТЭНЦЭХ ЧАДВАРЫН ХЭЛТСИЙНДАРГА БӨГӨӨД НИСЭХИЙН АЮУЛГҮЙ
АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ                              /Б.ХҮДЭРЧУЛУУН/

ТАЙЛАН ГАРГАСАН:

НИСЛЭГТ ТЭНЦЭХ ЧАДВАРЫН ХЭЛТСИЙН ТЕХНИК ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА
ХАРИУЦСАН АХЛАХ БАЙЦААГЧ                                              /П.ГАНЗОРИГ/

НИСЛЭГТ ТЭНЦЭХ ЧАДВАРЫН ХЭЛТСИЙН
БАЙЦААГЧ                                                                                      /Ц.ГАНТӨМӨР/

2022.11.08

Холбоотой мэдээ

НИСЭХИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТ ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБА 2023 ОНД 250 ТӨРЛИЙН ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОСОН БАЙНА
2023/12/26

Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа газар, нэгжүүдийн 2023 оны тайлангийн хурал болж байна. Өнөөдрийн хурлын эхэнд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын алба 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа. Тус алба нь өнөөдрийн байдлаар 5 хэлтэс 49 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. 2023 онд 4 зорилтын хүрээнд нийт 34 ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь жилийн эцсээр 90.2 хувийн биелэлттэй байгааг НААХЗА-ны дарга П.Ганболд танилцууллаа. Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны 2023 оны онцлох ажлуудаас дурдвал: 1.     Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлуулахаар хамтран ажиллаж, хууль батлагдсан. 2.     НААХЗА-ны бүтцийн өөрчлөлт, орон тооны санал, үндэслэл боловсруулж, ЗУХЭЗХ-т хүргүүлж, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн а/224 дүгээр тушаалаар НААХЗА-ны бүтэц шинэчлэн батлагдсан. 3.     "МИАТ" ТӨХК-ийн 60326 үйлдвэрлэгчийн дугаартай В787-9 маягийн агаарын хөлгийг түрээслэн авч, нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа ашиглахтай холбогдуулан тус компанийн болон агаарын хөлөгт үзлэг шалгалтыг гүйцэтгэж,  байцаагчийн дүгнэлтүүдийг гаргасан. 4.     Гадаадын 6 агаарын тээвэрлэгчийг шинээр гэрчилгээжүүлсэн /Thai Vietjet, Vietjet, Аврора, Ир Аэро, Красавиа, MNG Airlines/ 5.     Хүнгүй агаарын хөлгийн үйл ажиллагаа (дроноор ачаа тээвэрлэх, донорын цус тээвэрлэх г.м) 6.     TSA-аас хийгдэх үнэлгээнд хамрагдах бэлтгэл ажлыг хангасан. 7.     FAA IASA аудит шалгалт болон Техникийн урьдчилсан үнэлгээнд хамрагдах бэлтгэл ажлыг ханган ажилласан. Боинг компаниас Монгол Улсын ИНЕГ-т үзүүлэх техникийн хамтын ажиллагааны хүрээнд  2011 онд FAA-аас хийсэн Техникийн үнэлгээний тайлан, үл нийцлийн хэрэгжилтийн талаар 2023 оны 12 дугаар сарын 04-ны өдөр FAA-нд цахим хаягаар хүргүүлсэн. 8.     IASA аудитын шалгах асуулгаар өөрсдийн хийсэн үнэлгээг Боинг компанид 2023 оны 12 дугаар сард цахим хаягаар илгээсэн. 9.     Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын Universal Security Audit Programme-Continuous Monitoring Approach хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын нисэхийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд хийх аудит шалгалтын бэлтгэл ажлыг ханган, 2023 оны 10 дугаар сарын 10-20-ны өдрүүдэд шалгуулсан. 10. “TEST OF ENGLISH FOR AVIATION COMMUNICATION” шалгалтын үйл ажиллагаанд НААХЗА хяналт тавьж ажиллахыг ИНЕГ-ын дарга үүрэг болгосны дагуу хяналт тавьж, тус шалгалтыг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс манай улс дотооддоо авч эхэлсэн. Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын алба нь 2023 онд 112 байгууллагад зөвшөөрөл, гэрчилгээ; 60 агаарын хөлгийн бүртгэлийн гэрчилгээ; 47 агаарын хөлөгт маягийн гэрчилгээ; 31 агаарын хөлөгт Нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ, нийт 250 төрлийн зөвшөөрлийг олгосон байна. Үнэмлэхжүүлэлтийн хувьд Нисгэгчийн үнэмлэх зэрэглэлийг баталгаажуулсан-289; Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ажилтны үнэмлэх зэрэглэлийг баталгаажуулсан 219; Агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилтны үнэмлэх зэрэглэлийг баталгаажуулсан 153; Иргэний нисэхийн ажилтанд эрүүл мэндийн гэрчилгээ олгосон 315; Үнэмлэх эзэмшигчээс ICAO-ын англи хэлний ур чадварын шалгалт авсан 109 байна. 

ТЕНДЕР ЗАРЛАЛАА
2024/10/31

ИНЕГ-аас "Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны ажилтнуудын хөдөлмөр хамгааллын хувцас"-ны тендер зарлалаа.Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.