ТОМИЛОЛТЫН ТАЙЛАН

2023/11/30

Хугацаа 2022.08.04-12

 Зорилго:

Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотын “Turkish Technic” компаниас 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ирүүлсэн хүсэлтийн дагуу тус компанийг ИНД-145-ын дагуу Агаарын хөлгийн техник үйлчилгээний байгууллагаар гэрчилгээжүүлэх, “Монголиан Эйрвэйс Карго” ХХК-ийн А330-243 маягийн 1400 үйлдвэрийн дугаартай агаарын хөлөгт Монгол Улсын бүртгэлийн, дуу чимээний, радио холбооны болон Нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгох үзлэг шалгалтын ажлуудыг ИНД-47, ИНД-21-ийн дагуу тус тус гүйцэтгэх.

Бүрэлдэхүүн:

  1. Б.Хүдэрчулуун / Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн дарга бөгөөд нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч /
  2. П.Ганзориг /НТЧХ-н аюулгүй ажиллагааны хяналтын ахлах байцаагч/

Байршил:

Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хот.

Гүйцэтгэл:

2022 оны 08 дугаар сарын 05-09-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотын “Turkish Technic” компанийг ИНД-145-ын дагуу гэрчилгээжүүлэх үзлэг шалгалтын ажлыг Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн үйл ажиллагааны зааврын 4.1.8-д заасны дагуу “MCAA/SSC-AW-Org-3. MCAR Part 145 Maintenance Organization Requirements” шалгах хуудсаар дараах чиглэлээр гүйцэтгэсэн болно. Үүнд:

  • Ажилтанд тавигдах шаардлага /Personnel requirements /ИНД-145.51/,
  • Company Structure,
  • Техник үйлчилгээний ажилтны үүрэг гүйцэтгэх цагийн хязгаарлалт /Maintenance personnel duty time limitations /ИНД-145.52/,
  • Байгууламжийн шаардлага /Facility requirements /ИНД-145.53/,
  • Ангар болон цехүүдийн барилга байгууламжийн байршил, дэлэгрэнгүй мэдээлэл, багтаамж, гэрэлтүүлэг, чийгшил,
  • Төхөөрөмж, багаж хэрэгсэл болон материал /Equipment, tools and material /ИНД-145.55/,
  • Facilities and Manpower Status,
  • Техник үйлчилгээний хяналтын журам /Maintenance control procedures /ИНД-145.59/,
  • Эрх олгох журам /Authorization procedures /ИНД-145.60/,
  • Technical Training Record,
  • Personnel Record,
  • C rating capability list,
  • Нислэгт тэнцэх чадварын хадгалалт /Continued airworthiness /ИНД-145.61/,
  • Бүртгэл хөтлөх /Requirements of records /ИНД-145.63/,
  • Аюулгүй байдлын удирдлага /Safety management system /ИНД-145.65,
  • Safety Management Manual Rev:01, 01 Dec 2021,
  • “MCAA/SSC-AW-14. Approval of Safety Management System Checklist” шалгах хуудсын дагуу шалгасан,
  • Техник үйлчилгээний байгууллагын ерөнхий заавар / Maintenance Organisation Exposition Issue:09, Rev:12, 27 May 2022/ заавар нь ИНД-145.67-д заасан шаардлагуудыг хангаж байна.

2022 оны 08 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд “Монголиан Эйрвэйс Карго” ХХК-ийн шинээр үйл ажиллагаандаа ашиглах гэж буй А330-243 маягийн 1400 үйлдвэрийн дугаартай агаарын хөлөгт Монгол Улсын бүртгэлийн, дуу чимээний, радио холбооны болон Нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгох үзлэг шалгалтын ажлуудыг ИНД-21, ИНД-47-ын холбогдох шаардлагууд болон Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн үйл ажиллагааны зааврын 3.5, 3.11, 3.25-д заасны дагуу “MCAA/SSC-AW-15. Checklist for the Certificate of Aircraft Registration”, “MCAA/SSC-AW-4. Checklist for the Issue, Renewal of Certificate of Airworthiness” шалгах хуудсуудаар дараах чиглэлээр гүйцэтгэсэн болно. Үүнд:

  • Өргөдөл гаргагч нь тухайн агаарын хөлгийн хууль ёсны өмчлөгч, эзэмшигч мөн эсэх – ИНД-47.53.а,
  • ИНЕГ-047/01 маягтыг бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөсөн эсэх – ИНД-47.53.б,
  • Агаарын хөлгийн маяг, үйлдвэрлэгч, үйлдвэрлэлийн дугаарыг нотлох баримт – ИНД-47.53.в,
  • Таних тэмдэг, будган зураглалд тавигдах шаардлага – ИНД-47,
  • Үндэсний болон бүртгэлийн таних тэмдэг – ИНД-47.103,
  • Агаарын хөлгийн маягийн гэрчилгээ, түүний өгөгдөхүүн – НТЧХ-ийн заавар 3.2.3,
  • Агаарын хөлгийн осол зөрчлийн мэдээлэл /Aircraft accident, incident statement/ – НТЧХ-ийн заавар 3.2.3,
  • Өмнөх бүртгэгч улсын бүртгэлийн гэрчилгээ – НТЧХ-ийн заавар 3.2.3,
  • Өмнөх бүртгэгч улсын НТЧ-ын гэрчилгээ – ИНД-21,
  • Сүүлийн их засвар “ C check”,
  • Загварын өөрчлөлт,
  • Хатуу цагтай эд анги,
  • Бүх хэсгийг хамарсан цахилгааны монтажийн дүн шинжилгээ,
  • Будган зураглал,
  • Жин балансын тайлан,
  • Нислэгт тэнцэх чадварын удирдамжуудын гүйцэтгэл (AD), SB,
  • Зүүн болон баруун хөдөлгүүрийн үзлэг,
  • Агаарын хөлгийн биет үзлэг шалгалт,

Дүгнэлт:

Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотын “Turkish Technic” компани нь ИНД-145 болон Нислэгт тэнцэх чадварын хэлстийн үйл ажиллагааны зааврын 4.1.8-д заасан шаардлагуудыг хангаж байгаа тул Агаарын хөлгийн техник үйлчилгээний байгууллагын гэрчилгээ олгох боломжтой тухай 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 950/22 тоот байцаагчийн дүгнэлт гаргасан.

“Монголиан Эйрвэйс Карго” ХХК-ийн А330-243 маягийн 1400 үйлдвэрийн дугаартай агаарын хөлөгт Монгол Улсын бүртгэлийн, дуу чимээний, радио холбооны, Нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгох бичиг баримтын болон биет үзлэг шалгалтын ажлуудыг гүйцэтгэсэн бөгөөд ИНД-21, ИНД-47, Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн үйл ажиллагааны зааврын 3.5, 3.11, 3.25-д заасан шаардлагуудыг хангаж байна.

 

Хянасан ……………………………… Б.Хүдэрчулуун / Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн дарга бөгөөд нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч /

Тайлан бичсэн ……………………. П.Ганзориг  /НТЧХ-н аюулгүй ажиллагааны хяналтын ахлах байцаагч/

 

2022.08.15

Холбоотой мэдээ

ХАСХОМ ГАРГАХ ҮҮРЭГ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ БОЛЛОО
2024/01/12

ИНЕГ-ын даргын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/34 дүгээр тушаалаар баталсан “Иргэний нисэхийн ерөнхий газрын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах албан тушаалтны жагсаалт”-д багтсан ХАСХОМ гаргах албан тушаалтнуудад зориулсан сургалт 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр боллоо. Сургалтад 79 ажилтан танхимаар, 30  ажилтан цахимаар  хамрагдлаа.Авлигын эсрэг хуулийн 10.3-т болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23.3-д заасны дагуу мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ тухайн албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн алба хааж байгаа хугацаандаа жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж өгөх үүрэгтэй байдаг.ИНҮТ-ийн Захиргаа, хамтын ажиллагааны газрын менежер Д.Сувдаа ХАСХОМ мэдүүлэх үндэслэл, ХАСХОМ гаргахад анхаарах асуудал, хөрөнгө, орлогоо бүрэн мэдүүлээгүй, худал мэдүүлсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар мэдээлэл өглөө. Сургалтын төгсгөлд давхар ажил эрхлэх, гадаад улс, түүний нутаг дэвсгэрт суралцах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах зорилгоор тухайн улсын банканд данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн болон Гэр бүлийн гишүүн болон төрөл, садангийн хүнээс бусад этгээдээс авсан бэлэг, үйлчилгээ нь 1 сарын цалинтай тэнцэх хэмжээнээс хэтэрсэн,  нэг жилийн  туршид авсан бэлэг, үйлчилгээний үнэ, хөлс тухайн ажилтны гурван сарын цалинтай тэнцэх хэмжээнээс  хэтэрсэн бол 30 хоногийн дотор тус байгууллагын эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэж, бүртгүүлэх ёстой гэдгийг анхаарууллаа.

БНСУ-ЫН “AERO K AIRLINES” КОМПАНИД ГЭРЧИЛГЭЭ ОЛГОЛОО
2024/05/01

Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албанаас БНСУ-ын агаарын ачаа тээвэрлэгч “AERO K AIRLINES” компанид ИНД-129-ийн шаардлагад нийцүүлэн гадаадын агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ олгосныг ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа өнөөдөр тус компанийн удирдлагуудад гардуулж, амжилт хүслээ. Ингэснээр “AERO K AIRLINES” компани А320 маягийн агаарын хөлгөөр Чеонгжу-Улаанбаатар-Чеонгжу чиглэлд хуваарьт нислэг үйлдэх эрхтэй болж байгаа бөгөөд хоёр орны хоорондын  агаарын харилцаа болон харилцан ашигтай арилжааны үйл ажиллагааг улам өргөжүүлэх ач холбогдолтой юм. ИНД-129 буюу “Гадаадын агаарын тээвэрлэгчийн гэрчилгээжүүлэлт” нь 28 хоногт Монгол Улсад хоёроос дээш хөөрөлт, буулт үйлдэх, эсвэл 365 хоногт наймаас дээш хөөрөлт, буулт үйлдэх хуулийн этгээдэд гэрчилгээ олгох дүрэм юм.

“НИСЛЭГИЙН ЯРИА-2023” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2023/12/19

НХҮА-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “НИСЛЭГИЙН ЯРИА-2023” хэлэлцүүлэг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын хурлын танхимд ИНҮТ-ийн холбогдох албад болон Агаарын тээвэрлэгчдийн төлөөлөл оролцсон өргөн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулагдлаа. Энэхүү хэлэлцүүлгийг нээж НХҮА-ны дарга Г.Батбулган хэлсэн үгэндээ “GANP, SEAMLES ATM -ын хүрээнд “Хил хязгааргүй нисэх 2030” бодлого төлөвлөлтийн хөтөлбөрийн хэрэгжилтэд нислэгийн хөдөлгөөний үйлчилгээг улам чанаржуулах, нислэгийн хөдөлгөөний удирдагчдын мэдлэг, ур чадварыг сайжруулахаас гадна агаарын зайн зохион байгуулалтыг боловсронгуй болгох, ОУ-ын стандартад нийцүүлэх шаардлага бидний өмнө тулгараад байна. Нислэгийн яриа нь агаарын навигацийн үйлчилгээний байгууллагууд, агаарын тээвэрлэгчид хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг нэгтгэж, ололт амжилтыг бататгах чухал ач холбогдолтой ажил болдог юм” хэмээн онцлон тэмдэглэсэн байна. Хэлэлцүүлэг “Олон улсад мөрдөгдөж буй ажиглалтын удирдлагын стандарт зайчлал нэвтрүүлэх” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд НХҮА-ын хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа, Стандарт ажиглалтын удирдлагын зайчлал нэвтрүүлэх, Төвийн бүсийн ажиглалтын төхөөрөмжийн судалгаа, "Чингис Хаан" Олон улсын нисэх буудлын хэрэглэлийн нислэгийн журмууд, 2024-2029 оны нислэгийн урсгал төлөвлөлт, "Чингис Хаан" Олон улсын нисэх буудлын Хөөрөх буух зурвасын нэвтрүүлэн өнгөрүүлэх чадвар гэсэн сэдвүүдээр танилцуулга, хэлэлцүүлэг хийгдэж санал, дүгнэлтээ нэгтгэсэн байна. Хэлэлцүүлгээс 2016 онд Ойртолтын ажиглалтын удирдлагын үйлчилгээ нэвтрүүлсэн нь Улаанбаатарын ойртолтын бүсэд Аюулгүй, үр ашигтай, дэс дараалалт хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ үзүүлэхэд дөхөм болсон ба цаашид ДОК4444-т заагдсан ажиглалтын удирдлагын зайчлалд шилжин шинэ технологи нэвтрүүлж нислэгийн агаар болон газар дахь хүлээлтийг багасгах, чиг шулуун нислэгийн зам олгох замаар агаарын тээвэрлэгчийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх нь зүйтэй хэмээн дүгнэсэн байна. Мөн хэлэлцүүлгийн үеэр Вектор олгох аюулгүй бага өндөр, ойртолтын төгсгөлийн сегмент тогтоох, хэт хүйтэн температурын засвар оруулах зэрэг нислэгийн үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг хөндөж ярилцсан байна. Энэхүү хэлэлцүүлэгт оролцсон Агаарын тээвэрлэгчдийн төлөөллүүд сүүлийн жилүүдэд нислэгийн хөдөлгөөний удирдлага,үйлчилгээ илүү сайжирч,боловсронгуй болж байгаа талаар тэмдэглэн хэлж байлаа.