Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн дугаар А/140 тушаалын дагуу Агаарын навигаци нисэх буудлуудын бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Одгэрэл, ИНҮТ-ийн Холбоо, навигаци, ажиглалтын албаны дарга Г.Баттөгс, тус албаны Ажиглалт автоматжуулалтын хэсгийн ахлах инженер Б.Зориг, С.Мөнгөнбагана, радиолокаторын инженер Б.Арсланбаатар, Ж.Санждорж, Д.Жавхлан, Ч.Сандагсүрэн гэсэн 8 хүний бүрэлдэхүүнтэй Бүгд Найрамдах Итали Улсад 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 06 дүгээр сарын 19-ны өдрүүдэд Иргэний нисэхийн ерөнхий газар болон Tридум э-Секьюрити ХХК хооронд 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан “Автомат хамааралтай ажиглалтын Full Dual ch ADS-B системийн 2 иж бүрдэл нийлүүлэх ИНЕГ/ХОӨ/ТББ/Б-11/20 33/20 дугаартай гэрээ”-ний дагуу нийлүүлэгдсэн автомат хамааралтай ажиглалтын системийн үйлдвэрийн сургалтад амжилттай хамрагдаж ирлээ.
Тус үйлдвэрийн сургалтаар ажиглалтын ADSB газрын станцыг нислэгийн үйл ажиллагаанд оруулахад шаардлагатай мэдлэгийг суралцаж, цаашид системийн ашиглалт үйлчилгээг хариуцаж ажиллах дадлага туршлага, арга аргачлалыг “THALES” компанийн үйлдвэрийн сургалтын төвд хуваарийн дагуу амжилттай суралцаж ADSB систем дээр ажиллах эрхийн гэрчилгээг авсан. Сургалт доорх агуулгын дагуу зохион байгуулагдсан. Үүнд:
THALES-ын ADSB-ийн газрын станцын бүтэц зохион байгуулалт нь одоогийн ашиглагдаж буй INDRA-ын ADSB-ийн газрын станцтай харьцуулж үзэхэд хэд хэдэн давуу талууд байна. Thales-ын ADSB газрын станц нь хийсвэр шалгалтын плотын мэдээллийг антены monitor холболтоор нэвтрүүлж тухайн антены үндсэн оролтоор хүлээн аван антены болон хүлээн авагчийн ажиллагааг шалгадаг.
Хэрэглэгчийн түвшинд удирдлага хяналтын төвд байрлах нэгдсэн CPMS серверээс “MAGS configuration manager” программ хангамж ашиглан бүх сайтын тохиргоог татаж авах, нөөцлөх, ачаалах, сэргээх, хадгалах зэрэг боломжтой.
Системийн хяналт удирдлагыг нь суурин болон алсын ажлын байр дээр байрлах RCMS болон LCMS гэх удирдлага хяналтын ажлын байруудаас гүйцэтгэнэ. Тус ажлын байр нь өөрийн тусгай програм хангамжийн тусламжтай станцын тоног төхөөрөмжүүдийг хянах, удирдах, тохиргоо хийх боломжтой бөгөөд сүлжээгээр мөн адил хандан хянах, удирдах боломжтой. Системийн программ хангамжийн үндсэн тохиргоонуудыг CPMS буюу НХУТ -д байрлах үндсэн серверийн тусламжтай “MAGS configuration manager” програм хангамжаар нөөцлөх, хянах, удирдах зэрэг боломжтой. LCMS болон RCMS ажлын байрууд дээр дараах программ хангамжууд ашигладаг болно.
Газрын станцын төлвийн хяналт удирдлага (GS)
Thales –ын ADSB-ийн станц нь хүлээн авагчийн хэмжилт шалгалт хийх тусгай үүр байхгүй. Хэмжилт шалгалтын хувьд RF сигнал дамжуулж буй кабел дээр хэмжилт шалгалт хийж гүйцэтгэдэг. Ашиглагдаж буй RF кабелуудын унтралт болон VSWR хэмжилт шалгалтыг ANRITSU SITE MASTER332 загварын хэмжүүрийн багажаар хийж гүйцэтгэсэн. GPS –ийн кабелийг 1575,42MHZ давтамж дээр үндсэн антены кабелийг 1090 MHZ дээр хэмжилт шалгалт хийнэ. Хүлээн авагчын Asterix форматыг одоо ашиглагдаж байгаа Cat21 V0.23 дээр нэмэлтээр Asterix формат нэмж агаарын хөлгийн дохионы түвшинг илрүүлж мэдрэх чадварыг тогтоох боломжтой.
Thales ADS-B газрын хүлээн авагч станцууд болон CPMS серверийн үндсэн программ хангамж болон техник хангамжийн тохиргоог “LCMS болон RCMS гэх Linux үйлдлийн системтэй ажлын байрууд дээрх MAGS configuration manager” -с тохиргоо хийгдэнэ. Энэхүү программ хангамж нь сүлжээнд байгаа бүх хүлээн авагч болон сервер дахь тохиргоонуудыг нэгтгэсэн төв буюу тохиргоо өөрчлөх, нөөцлөх, хадгалах, сэргээх үйлдлийг хийх боломжтой програм хангамж юм. Мөн сүлжээний орчноор хүлээн авагч, сервер бүр рүү тохируулга хийгдэх боломжтой.
Thales ADS-B газрын станцын хүлээн авагчуудын ажиллагааны горимд аль нэг нь үндсэн, нөөц горим гэж байхгүй бөгөөд тус бүр бие даасан хүлээн авагч болно. Хүлээн авагч тус бүр агаарын хөлгийн мэдээлэл хүлээн авч боловсруулалт хийгдэж өөрийн хаягчилалаар мэдээллээ түгээнэ. Индра ADS-B газрын станцтай харьцуулахад тус Thales ADS-B системийн хувьд төв талдаа өөрийн гэсэн CPMS сервертэй болно. Тус сервер нь ADS-B газрын станцуудын ажиглалтын мэдээллийг нэгтгэн гаргах, хяналтын мэдээллийг мөн адил нэгтгэх зэрэг давуу талуудтай сервер болно.
Доорх жагсаалтыг баримталж техник үйлчилгээг зааварчилгааны дагуу хийж гүйцэтгэнэ . Тодруулах шаардлагатай ажиллагаанууд дээр үйлдвэрлэгчийн мэргэжилтнээс тодрууллага авсан.
Тухайн систем дээр гэмтэл гарахад алдааны төлвийн гэрэл болон алдааны мэдээллээс хамааран үйлдвэрлэгчийн гарын авлагаас хамаарал бүхий баримт бичгийг баримтлан гэмтлийг оношилно арга барил суралцсан.
Сургалт онол, үйлдвэрлэлийн бодит тоног төхөөрөмж систем дээр суурилан явагдаж маш өргөн мэдлэгийг авч чадсан ба автомат хамааралтай ажиглалтын системийг суурилуулах, цаашид системийн ашиглалт үйл ажиллагааг хариуцан ажиллах, сургалтад хамрагдаж чадаагүй инженерүүддээ зааж зөвлөх ажлыг бүрэн хийнэ гэдэгтээ итгэлтэй байна. Хамрагдсан ИТА тус бүрийн сертификат хавсаргав.
Танилцсан:
Иргэний нисэхийн ерөнхий газрын агаарын тээврийн
бодлого төлөвлөлтийн газрын дарга Г.Батбаяр
Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга Н.Батсайхан
Боловсруулсан:
Холбоо, навигаци, ажиглалтын албаны
Ажиглалт автоматжуулалтын хэсгийн
Радиолокаторын тасгийн ахлах инженер Б.Зориг, С.Мөнгөнбагана
Холбоо, навигаци, ажиглалтын албаны
Ажиглалт автоматжуулалтын хэсгийн
Радиолокаторын инженер Ж.Санждорж, Б.Арсланбаатар, Д.Жавхлан, Ч.Сандагсүрэн
Хавсралт.
Төв Азийн улс орнуудын Үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудын дунд зохион байгуулсан шилдэг хамтын гэрээ, хэлэлцээр шалгаруулах уралдаанд ИНЕГ шалгарч, Алтан цомын эзэн болжээ.Монголын Тээвэр, холбоо, газрын тосны ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр тус уралдааны тэргүүн байрын цом, 2022-2024 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний батламжийг ИНЕГ-ын удирдлагуудад гардуулан өглөө.Казакстан улсын Чимкент хотноо 10 дугаар сарын 18-нд хуралдсан Төв Азийн үйлдвэрчний эвлэлүүдийн зөвлөлийн VI хурлаар Азийн орнуудад хөдөлмөрийн шилжилт хөдөлгөөнийг зохицуулах асуудал, Төв Азийн үйлдвэрчний эдлэлүүдийн зөвлөлийн Залуучуудын зөвлөлийг байгуулах тухай журам батлах, Олон улсын болон дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх үзэл баримтлал зэрэг асуудлыг хэлэлцсэний зэрэгцээ “Төв Азийн орнуудын үйлдвэрчний эвлэлийн шилдэг хамтын гэрээ” бүс нутгийн үнэлгээний уралдааны шагналын үйл ажиллагааны үзэл баримтлал, үр дүнг нэгтгэсэн байна.Төв Азийн үйлдвэрчний эвлэлүүдийн зөвлөлд МҮЭ-ийн холбоо, Казакстан, Узбекистан, Тажикистан, Киргизстан орнууд байдаг ба тус хуралд Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага /ILOACTRAV/-ын мэргэжилтнүүд, таван улсын үйлдвэрчний эвлэлийн удирдлагууд оролцжээ.
ОЛОН УЛСЫН ХӨӨРӨХ:ОЛОН УЛСЫН БУУХ:ОРОН НУТГИЙН ХӨӨРӨХ: ОРОН НУТГИЙН БУУХ:
ЗТХЯ-наас батлан ирүүлсэн удирдамж, төлөвлөгөөний дагуу “Удирдлагын манлайлал-ажилтны эрүүл мэнд” сарын аян 2023 оны 12 дугаар сарын 05-наас 2024 оны нэгдүгээр сарын 05-ны өдрүүдэд иргэний нисэхийн салбарт үргэлжилж байна.Сарын аянд ИНЕГ, ИНҮТ, түүний салбар нэгжүүд “НУБИЭ” ХХК, “МИАТ” ТӨХК, “Хүннү Эйр” ХХК болон агаарын тээврийн компаниуд нэгдсэн төлөвлөгөөний дагуу оролцож байгаа бөгөөд тайлангаа нэгтгэн ЗТХЯ-нд хүргүүлэх юм.Сарын аяны хийгдэх ажлын төлөвлөгөөний хүрээнд ”Ажил амьдралын тэнцвэр” сэдвээр “Хөдөлмөр хамгаалал хүний хөгжлийн төв”-ийн захирал С.Дуламсүрэн иргэний нисэхийн салбарын хүрээнд зохион байгуулдаг “Мэдээллийн цаг”-т оролцож мэдээлэл өгсөн бол ИНЕГ, “МИАТ” ТӨХК, Монголын тээвэр, холбоо, газрын тосны үйлдвэрчний эвлэлийн холбооноос хамтран салбарын ажилчдын хүүхдүүдийнхээ дунд “Ажил амьдралын тэнцвэр-хүүхдийн нүдээр” гар зургийн уралдаан зохион байгууллаа. Уралдаанд 24 хүүхэд бүтээлээ ирүүлснээс уралдааны сэдэвтэй нийцэж буй байдал, зургийн ур чадвар, агуулга илэрхийлсэн байдал зэрэг үзүүлэлтээр мэргэжлийн зургийн багш нар дүгнэж байр эзлүүлсэн байна.