“ИЗИНИС ЭЙРВЭЙС” ХХК-ЙН АШИГЛАХ MSN 29063 ДУГААРТАЙ БОИНГ 777-300 МАЯГИЙН АГААРЫН ХӨЛГИЙГ МОНГОЛ УЛСАД БҮРТГЭХ, ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭХ БОЛОН ҮЗЛЭГ ШАЛГАЛТЫН ТАЙЛАН

2023/11/30

Тайландын вант Улсад “Изинис эйрвэйс” ХХК-ийн ашиглах MSN 29063 дугаартай боинг 777-300 маягийн агаарын хөлгийг монгол улсад бүртгэх, гэрчилгээжүүлэх зорилготой тус улсын нисэх баг болон инженер техникийн ажилчдыг ИКАО Аннекс 1, ИНД-61 болон ИНД-66 хүрээнд гадаадын нисгэгчийн үнэмлэхийг баталгаажуулсан зөвшөөрөл олгох болон Нисэх багийн сургалтын төхөөрөмжийг гэрчилгээжүүлэх ажлыг батлагдсан удирдамжийн дагуу гүйцэтгэлээ.

Үзлэг шалгалт гүйцэтгэх чиглэл:

ИНД-61 “Нисгэгчийн үнэмлэх, зэрэглэл”

  • В777-300 маягийн агаарын хөлгийн нисгэгч нарын мэргэжлийн үнэмлэх болон үнэмлэхээр олгогдсон зэрэглэлийн хүчин төгөлдөр байдал /Нийт 17 нисгэгч/
  • ИНД-67 дүрмийн дагуу Эрүүл мэндийн гэрчилгээний хүчин төгөлдөр байдал
  • ИНД-61.9.3-д заасан ИКАО-гийн хэлний ур чадварын хүчин төгөлдөр байдал.
  • ИНД-61.5.(b)-д заасан шаардлагын хэрэгжилт /Нисгэгчийн үнэмлэх-
    Монгол Улсын бүртгэлтэй, Монгол Улсын гадна үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа агаарын хөлгийн нисгэгч нь тохирох, хүчинтэй нисгэгчийн үнэмлэх эзэмшдэг байх үүрэгтэй/
  • Нисгэгчийн дадлага, туршлага хадгалалт.
  • ИНД-61.9 – (CAAM-FC-36, ATPL Air Law (Aeroplane), 120 minutes) бичгийн шалгалтыг 17 нисгэгч (Агаарын хөлгийн дарга-11, Хамтран нисгэгч-6) ээс авсан ба 4 нисгэгч давтан шалгалтаар тэнцсэн. Нийт 21 шалгалт авсан.

ИНД-66 “Агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилтны үнэмлэх зэрэглэл”

  • ИНД-66.53, ИНД-66.101 Агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилтны үнэмлэх, зэрэглэлийн хүчин төгөлдөр байдлыг шалгасан.
  • ИНД-66.57 Агаарын хөлгийн техник үйлчилгээний дадлага туршлага болон ур чадвар хадгалалт.
  • ИНД-66.9(b)-д заасан бичгийн шалгалтыг агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилтнууд нь Монгол улс, ИНЕГ-т ирж өгөх төлөвлөсөн байсан.

Тайландын вант Улсын нисэх багийн сургалтын төв “Thai Flight Training – TFT”-д Нисэх багийн сургалтын төхөөрөмжийг шалган танилцаж мөн Онцгой нөхцөлийн үеийн авран хамгаалах сургалт “Emergency Training”-ын төвтэй танилцаж шаардлагатай баримт бичгийг шалгасан.

Дээрх бичгийн шалгалтанд тэнцсэн Нисгэгчдийн “Изинис эйрвэйс” ХХК-ийн ирүүлсэн бичиг баримт дээр үндэслэн Гадаадын нисгэгчийн үнэмлэхийг баталгаажуулсан зөвшөөрөл олгогдоно.

 

ТАНИЛЦСАН :

НИСЭХИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТ,
ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБАНЫ ДАРГА                              П.ГАНБОЛД

ҮНЭМЛЭХ , ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТИЙН ХЭЛТСИЙН ДАРГА БӨГӨӨД
АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ                              Н.ЗАЯА

ТАЙЛАН БИЧСЭН:

ҮНЭМЛЭХ, ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТИЙН ХЭЛТСИЙН НИСЭХИЙН АЮУЛГҮЙ
АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ                                                    Б.ТУЛГА

Холбоотой мэдээ

КУВЕЙТ УЛСТАЙ АГААРЫН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛЖ, ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ ЭРХ ЗҮЙН ОРЧИН БҮРДЛЭЭ
2025/01/20

“Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Кувейт Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Кувейт Улсын Засгийн газрыг төлөөлж, тус улсын Иргэний нисэхийн Ерөнхийлөгч Шейх Хумоуд Мубарак Аль-Жабер Аль-Сабах нар энэ сарын 19-ний өдөр Эль-Кувейт хотноо гарын үсэг зурлаа. Энэ онд Монгол, Кувейтийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй бөгөөд Агаарын харилцааны хэлэлцээр байгуулснаар Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдэж байгаа юм.    ​Хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын агаарын тээвэрлэгчид шууд болон коммерын нислэг үйлдэх боломжийг бүрдүүлэх агаад Монгол Улсын хувьд цаашид Булангийн орнууд төдийгүй Европын орнууд руу шинээр нээх нислэгийн завсрын цэг болгон ашиглах, мөн зорчигч урсгалыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг дэмжих, хоёр улсын хооронд худалдаа, эдийн засгийн эргэлтийг ихэсгэх, тэр дундаа Монгол Улсаас Кувейт Улс руу хийж буй махны экспортын логистикийн асуудлыг хөнгөвчлөх, экспортыг илүү тогтмол болгох эдийн засгийн чухал ач холбогдолтой. Хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Кувейт Улсын Иргэний нисэхийн Ерөнхийлөгч Шейх Хумоуд Мубарак Аль-Жабер Аль-Сабах нар албан ёсны хоёр талын уулзалт хийлээ. Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Зам, тээврийн салбар эдийн засаг, худалдаа, аялал жуулчлал, соёл боловсрол зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үндэс, суурь болж байдгийг тэмдэглэж, ойрын хугацаанд хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэж эхлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.  ​​ ​Иргэний нисэхийн Ерөнхийлөгч Шейх Хумоуд Мубарак Аль-Жабер Аль-Сабах хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэж эхлэх асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлж, Кувейт Эйрвэйс болон Аль-Жазийра агаарын тээврийн компанитай энэ асуудлаар шуурхай уулзалт хийж, ойрын хугацаанд боломжийг судалж, хариу мэдэгдэхээр боллоо. Мөн хоёр улсын бүх төрлийн паспорт эзэмшигчдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулах асуудлаар кувейтийн талын холбогдох байгууллагатай нягт холбоотой ажиллаж байгаагаа мэдэгдлээ. ​​​​​​​ ​ 

”ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ РУУ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС МАРГААШААС ЯВЖ ЭХЭЛНЭ
2024/07/04

“Чингис хаан” олон улсын нисэх буудлаар үйлчлүүлж буй иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх зорилгоор маргааш буюу 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс нийтийн тээврийн Х:19 “Чингис хаан нисэх буудал-Сүхбаатарын талбай”Х:20 “Чингис хаан нисэх буудал-Буянт-Ухаа спорт цогцолбор” чиглэлүүдэд 06:20 цагаас 22:30 цагийн хооронд автобус явж эхэлнэ. Х:19 “Чингис хаан нисэх буудал-Сүхбаатарын талбай” чиглэлд том хүн 15000 төгрөгөөр, хүүхэд 7000 төгрөгөөр, Х:20 “Чингис хаан нисэх буудал-Буянт-Ухаа спорт цогцолбор” чиглэлд том хүн 10000 төгрөгөөр, хүүхэд 5000 төгрөгөөр мөн картаар үйлчлүүлэх боломжтой.НИЙТИЙН ТЭЭВРИЙН БОДЛОГЫН ГАЗАР

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН САЛБАР ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН БАЙГУУЛЛАГА (ICAO)-ЫН СУРГАЛТУУДАД БАГШЛАХ ЭРХТЭЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ БЭЛТГЭХ АНХНЫ ЗААХ АРГАЗҮЙН БАГШТАЙ БОЛЛОО
2024/10/10

Иргэний нисэхийн ерөнхий газар, Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа Нисэхийн сургалтын төв нь Олон улсын иргэний нисэхийн байгууллагын сургалтуудыг стандарт, шаардлагын дагуу танхимаар болон сургалтын бусад хэлбэрээр хамгийн бага зардал, өргөн хүртээмжтэй зохион байгуулах, НСТ-ийн үндсэн болон гэрээт багш нарын ур чадварыг олон улсын түвшинд хүргэх зорилгуудыг тавин ажилладаг. Энэхүү зорилгын хүрээнд НСТ нь 2024 онд анх удаа ICAO-ын сургалтыг заах багш нарыг бэлтгэдэг ICAO-аас гэрчилгээжсэн, багшлах эрхтэй (ICAO-Qualified Instructor) заах аргазүйн багштай боллоо. Ингэснээр иргэний нисэхийн салбарын хэмжээнд ICAO-ийн сургалтыг заах эрхтэй багш нарыг бэлтгэхээс гадна гадаад улс орнуудын багш нарыг бэлтгэх чадамжтай болж байгаагаараа өндөр ач холбогдолтой юм. Цаашид НСТ-ийн үндсэн болон гэрээт багш нарт ICAO-аас багшид тавигддаг шаардлагыг бүрэн хангуулах үйл ажиллагааг дотооддоо хариуцан зохион байгуулах, олон улсын болон ICAO-ын сургалтуудыг Монгол улсад чанарын өндөр түвшинд зохион байгуулах боломжийг бүрдүүлэн ажиллана.