Их Британийн Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Иргэний нисэхийн ерөнхий газраас цахимаар зохион байгуулсан.

2023/11/30

СУРГАЛТЫН ТАЙЛАН

 2021.10.25 – 28

Зорилго:

Иргэний нисэхийн олон улсын байгууллага (ICAO)-ын USOAP аудитын асуулга PQ 4.211-н хүрээнд нисэх бүрэлдэхүүний сургалт, дадлагыг гүйцэтгэж буй дадлагажуурын төхөөрөмжийг үнэлэх, зөвшөөрөл олгох үзлэг шалгалтыг хийж гүйцэтгэх  байцаагч нь ИНЕГ-ын даргын баталсан байцаагчийн ур чадварын сургалтын зааврын 7.2. /Нислэгийн хяналтын байцаагчийн үндсэн сургалт/-д заасан мэргэшүүлэх хөтөлбөрийн хүрээнд мэдлэг, ур чадварыг эзэмших.

Бүрэлдэхүүн:

  1. Б.Баярсайхан /НСҮАХХ-н дарга бөгөөд аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч/
  2. Х.Эвсанаа /НСҮАХХ-н аюулгүй ажиллагааны хяналтын ахлах байцаагч/

Байршил:

Их Британийн Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын  Иргэний нисэхийн ерөнхий газраас цахимаар зохион байгуулсан.

Гүйцэтгэл:

2021 оны 10 дугаар сарын 25-28–ны өдрүүдэд нислэгийн дадлагажуур, сургалтын төхөөрөмж (FSTD)-ийн зөвшөөрөл олгох сургалтанд хөтөлбөрийн дагуу амжилттай хамрагдсан.

Дүгнэлт:

Энэхүү сургалт нь дараах сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа. Үүнд:

  • Европын Холбооны дүрэм журам, нислэгийн дадлагажуур, сургалтын төхөөрөмж (FSTD)-ийн мэргэшлийн хувьд хамаарах бүтэц, агуулга;
  • Иргэний нисэхийн ерөнхий газрын үүрэг хариуцлага ба нислэгийн дадлагажуур, сургалтын төхөөрөмж(FSTD)-д хамаарах агаарын тээвэрлэгчийн үүрэг;
  • Удирдлагын системийн нийцэл, баримтжуулах журам;
  • Нисэх онгоц болон нисдэг тэрэгний нислэгийн дадлагажуур, сургалтын төхөөрөмж (FSTD)-үүд, төрөл тус бүрт тавигдах шаардлага, мэргэшлийн түвшин, бэлтгэлд анхаарах зүйлс;
  • Анхан шатны болон давтан сургалтын тусгай үнэлгээ, үнэлгээний баг, үнэлгээ хийх, бодит үнэлгээ хийх үйл явц;
  • Мэргэшлийн гарын авлагын бүтэц, агуулга, баталгаажуулалтын тест, нислэгийн дадлагажуур, сургалтын төхөөрөмж (FSTD)-ийн мэдээллийн эх үүсвэр, баталгаажуулалтын журам, зөвшөөрөл;

Дээрх хөтөлбөрийн дагуу тус сургалтад хамрагдсанаар аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч Б.Баярсайхан, Х.Эвсанаа нар нь Монгол улсад сургалтад ашиглах нислэгийн дадлагажуур, сургалтын төхөөрөмж (FSTD)-д ИНД-ийн хүрээнд үнэлгээ хийх, зөвшөөрөл олгох, хяналт тавих боломжтой болж байгаа юм.

Хавсралт:

  1. Сургалтын гэрчилгээ /хуулбар/

Хянасан: Б.Баярсайхан / НСҮАХХ-н дарга бөгөөд аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч /

Тайлан бичсэн: Х.Эвсанаа  /НСҮАХХ-н аюулгүй ажиллагааны хяналтын ахлах байцаагч/

Холбоотой мэдээ

ГАЗРЫН ТУСГАЙ ҮЙЛЧИЛГЭЭ, ШАТАХУУН ХАНГАЛТЫН АЛБА 2024 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД 43 АГААРЫН ХӨЛӨГТ ГАЗРЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭН АЖИЛЛАЖЭЭ
2024/07/04

ИНҮТ-ийн харьяа Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын алба нь Агаарын хөлгийн болон аэродромын үйлчилгээний тусгай зориулалтын автомашин, тоног төхөөрөмж, механизмын хангалт, нийтийн болон технологийн тээвэр, техник үйлчилгээ, засвар, шатахуун хангалтын үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх үндсэн чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.Тус албаны хамт олон олон улсын стандарт шаардлагад нийцсэн нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны шаардлагыг бүрэн хангасан газрын үйлчилгээг тусгай зориулалтын автомашин, механизм, тоног төхөөрөмжөөр гадаад, дотоодын агаарын хөлөгт үзүүлэх, аэродромын талбайн цэвэрлэгээний хэвийн тасралтгүй үйл ажиллагааг хангаж, иргэний нисэхийн системийн бүх төрлийн авто тээврийн үйлчилгээ болон төв, орон нутгийн нисэх буудлуудын шатахуун хангалт, засвар үйлчилгээг үзүүлдэг тусгай чиг үүргийн нэгж юм.Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын алба нийт 173 орон тоотой бөгөөд үүнээс 54 ажилтан ердийн цагийн хуваариар буюу өдрийн 8 цагаар, 119 ажилтан ээлжийн зохион байгуулалтаар ажилладаг. Өнөөдрийн байдлаар албаны харьяанд 121 автомашин, механизм, тоног төхөөрөмж, 25 чиргүүл, нийт 146 техник хэрэгсэлтэй ажиллаж байна.2024 оны эхний хагас жилийн байдлаар тус алба “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудалд нийт 43 агаарын хөлөгт 11 нэгж газрын техник, тоног төхөөрөмжөөр давхардсан тоогоор 139 удаа үйлчилгээ үзүүлжээ.Нийт 14 аж ахуйн нэгжтэй агаарын хөлгийн шатахуун тээвэрлэх гэрээ байгуулан, шатахуун тээвэрлэлтийг зохион байгуулан ажиллаж байна. 2024 оны эхний хагас жилд нийт 675.8 тонн агаарын хөлгийн шатахууныг орон нутгийн нисэх буудлууд болон захиалгат газруудад тээвэрлэн хүргэсэн байна. Мөн “Чингис хаан” ОУНБ дахь Шатахуун хангалтын албанд 5.360.000 литр ТС-1 төрлийн шатахууныг тээвэрлэн хүргэжээ.Мөн Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын алба нь 1994-2024 он хүртэл Нийтийн тээврийн үйлчилгээнд нийт 18 мянга 828 машин/өдөр ажиллаж, 250 мянга 998 цагийн ажил үйлчилгээ үзүүлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар том оврын 8 автобусаар ИНЕГ, ИНҮТ болон МИАТ ТӨХК, NUBIA компанийн нийт 630 гаруй ажилтныг өглөө, оройдоо 7 чиглэлээр тээвэрлэн ажиллаж байна.

МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН 46 УЛСЫН 157 ЦЭГ РҮҮ ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
2024/06/25

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевийн урилгаар 2024 оны зургадугаар сарын 23-26-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж байна. Тус айлчлалын хүрээнд өнөөдөр буюу 2024 оны зургадугаар сарын 24-ний өдөр Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон “Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Засгийн газрыг төлөөлж Тээврийн сайд И.Махкамов нар гарын үсэг зурлаа. Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулснаар хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалт бүрдэж, нислэгийн сүлжээг өргөжүүлэх, зорчигч урсгалыг нэмэгдүүлэх, мөн аялал жуулчлалыг дэмжих, хоёр улсын хоорондын худалдаа, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх зэрэг харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.Түүнчлэн “Олон улсын автотээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн үр дүнд хоёр талын тээвэрчид харилцан тээвэрлэлт гүйцэтгэх эрх зүйн таатай нөхцөл бүрдэхийн зэрэгцээ монголын тээвэрчид Узбекистанаар дамжин Төв Азийн бусад улсууд, цаашлаад Турк, Ойрхи Дорнод, Европ руу тээвэр хийх боломжийг нээж өгч байна.Айлчлалын хүрээнд хоёр тал БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин харилцан тээвэрлэлт хийх замналыг бий болгоход анхаарч ажиллахаар тохиролцсон. Узбекистаны Ташкент-Казахстаны Алматы- Хоргос боомт – БНХАУ-ын Өрөмч боомт – Монгол Улсын Ховд аймгийн Булган боомт гэсэн 4172 км маршрутыг ашиглахаар тохиролцлоо.Энэхүү замнал нь ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин явах замаас 1100 гаруй км дөт юм. Бүгд Найрамдах Узбекистан Улс нь Монгол Улсын хувьд “Автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулсан 16 дахь улс болж байгаа юм.Зам, тээврийн хөгжлийн яам

ИРГЭНИЙ НИСЭХИЙН САЛБАРЫН САР ШИНИЙН ЗОЛГОЛТ БОЛЛОО
2024/02/13

 ИНЕГ, ИНҮТ-ийн харьяа салбар нэгжийн ажилтнуудын 17 дугаар жарны Хилэнт эх хэмээх модон луу жилийн сар шинийн золголт боллоо.