2021.08.16-ны өдөр
ИЛТГЭХ ХУУДАС
Бүгд Найрамдах Солонгос Улстай хийсэн
Агаарын харилцааны уулзалт, хэлэлцээний талаар
Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хооронд “Хоёр орны нутаг дэвсгэрт болон тэдгээрийн хилийн чанадад агаарын харилцаа тогтоох тухай” 1991 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан хэлэлцээрийн хүрээнд агаарын харилцааны асуудлаар талуудын ээлжит уулзалт, хэлэлцээ 2021 оны 08 дугаар сарын 02-03-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдав.
Хэлэлцээнд Монголын талаас Зам, тээврийн хөгжлийн сайдын “Ажлын хэсэг байгуулах тухай” 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/109 дүгээр тушаалаар томилсон Зам, тээврийн хөгжлийн яамны Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Мөнхтуяа, мөн газрын мэргэжилтэн Д.Бямбасүрэн, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Б.Цэнд, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн, ИНЕГ-ын Агаарын тээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга Г.Батбаяр, мөн газрын Агаарын харилцааны тасгийн дарга Д.Түвшинбаяр, “МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр, Маркетингийн хэлтсийн ахлах мэргэжилтан Т.Мэндсайхан, Монгол Улсаас БНСУ-д суугаа элчин сайдын яамны зөвлөх П.Батсайхан, хэлмэрчээр Сөүл хот дахь “МИАТ” ТӨХК-ийн Төлөөлөгчийн газрын тэргүүн Б.Энхбат нар оролцов.
Бүгд Найрамдах Солонгос Улсын талаас Газар, дэд бүтэц, тээврийн яамны Агаарын тээврийн бодлогын газрын дарга Жин Хуан ЁН, Олон улсын агаарын тээврийн хэлтсийн дарга Хонграк Ким, мөн хэлтсийн тэргүүн дэд дарга Хожун Ли, дэд дарга Сунгпил Хуанг, Вү Чёл Шин, мэргэжилтэн Хие Шин Ли, орчуулагч Сон Жи Үн, Гадаад хэргийн яамны Эдийн засаг, хуулийн хэлтсийн хоёрдугаар нарийн бичиг Жи Л Чо нар оролцов.
Уулзалтын эхэнд Монголын талаас “Агаарын тээвэр, аялал жуулчлалын талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 162 дугаар тогтоол 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр батлагдсантай холбогдуулан Монгол-Солонгос хоорондын нислэгийн тоог нэмэгдүүлэхээр энэхүү агаарын харилцааны тухай уулзалт, хэлэлцээг зохион байгуулж байгааг тэмдэглэн хэлж, талууд төлөөлөгчдийн бүрэлдэхүүнээ харилцан танилцуулсан бөгөөд БНСУ-ын талаас дараах сэдвүүдээр санал солилцож, хэлэлцэх санал тавьсан. Үүнд:
Талууд хоёр улс хоорондын агаарын тээврийн зах зээл тогтмол өсөн нэмэгдэж байгаа бөгөөд тэр дундаа зуны оргил ачааллын үеэр Улаанбаатар-Сөүл чиглэлийн зорчигч тээвэр огцом нэмэгддэг, хоёр улсыг зорихоор төлөвлөж буй зорчигч, аялагч жуулчдад тийзний хомсдол үүсдэг асуудалд санал нэгдэж Монголын талаас Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн нислэгийг нэмэхдээ зөвхөн зуны оргил ачааллын үеийн тоог үндэслэн хэт өндрөөр тогтоохгүй, статистик тоо мэдээнд үндэслэсэн, өнөөдрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн хэмжээгээр улирлын чанартай нэмэгдүүлэх шаардлагатайг Монголын тал БНСУ-ын талд мэдэгдэж зуны оргил ачааллын улирал буюу 6-8 сарын хугацаанд тал тус бүр 5000 суудлын багтаамжтайгаар агаарын хөлгийн овроос шалтгаалан Монголын тал долоо хоногийн 20, БНСУ-ын тал долоо хоногийн 18 давтамжтайгаар нислэг үйлдэх тухай саналаа танилцуулсан.
Үүний хариуд БНСУ-ын талаас Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгийг бүрэн чөлөөлж либералчлах эсхүл долоо хоногийн нислэгийн давтамжаар хязгаарлахгүйгээр багтаамжийг долоо хоногийн 5500 суудал болгон нэмэгдүүлэх санал тавьсан. Монголын талын төлөөлөгчид Улаанбаатар-Сөүлийн чиглэл эрэлт улирлын хэт хамааралтай бөгөөд өвлийн улирлын саруудад 2019 оны 1 дүгээр сард тохирсон нислэгийн давтамж, багтаамж хүрдэггүй бөгөөд 2019 оны нийт зорчигч урсгалын 50 орчим хувь нь 6-9 дүгээр сарын хугацаанд зорчсон тухай нарийвчилсан статистик тоон мэдээг танилцуулсан.
Хэлэлцээр найрсаг уур амьсгалд үргэлжлэн Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн нислэгийг хоёр талаас дараах байдлаар өөрчилж Харилцан ойлголцлын санамж бичигт тусгахаар тохирсон:
Агаарын харилцааны уулзалтын хүрээнд хоёр тал хэлэлцэн тохирсон дараах асуудлаар Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Үүнд:
Улаанбаатар-Сөүлийн чиглэлд хуваарьт нислэгийг сэргээх асуудал нь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд БНСУ-ын Газар, дэд бүтэц тээврийн яамнаас аюулгүй ажиллагааны аудит шалгалт хийж, хүлээн зөвшөөрсөн гэрчилгээ олгох, үүнээс гадна хоёр талын халдвар хамгааллын дэглэм, Солонгос болон Монгол Улс дахь цар тахлын нөхцөл байдалтай холбоотой байна. Одоогийн нөхцөлд нэг нислэгт 3 болон түүнээс дээш тооны Ковид-19-ийн халдвартай зорчигч илэрсэн тохиолдолд нислэгийг 7 хоног түр зогсоож, энэ хугацаанаас хойш дараагийн нислэгийн хүсэлтийг хүлээн авч, хянан, зөвшөөрөл олгож байгаа нь нислэгийг 13 -14 хоног саатуулах нөхцөл үүсгэж, энэ нь гадаад улс оронд суурьшиж буй иргэдийг эх орондоо ирэх, явахад хүндрэл учруулж байгаа асуудлыг даруй шийдвэрлэх хүсэлтийг Монголын тал гаргасны хариуд Солонгосын талаас хуваарьт нислэгийг сэргээх, эхлүүлэх талаар идэвх чармайлт гаргаж, эрүүл мэндийн хяналтын байгууллагуудтайгаа зөвлөлдөн ажиллахаа илэрхийлсэн.
Энэ удаагийн уулзалтаар зуны оргил ачаалын үед нислэгийн багтаамжийг хоёр дахин нэмэгдүүлэн тохирсноор Инчеон нисэх буудлын слот, цагийн хуваарьтай холбоотой “МИАТ” ТӨХК-д нэмэлт нислэгийн зөвшөөрлийг сар сараар олгодог хүндрэлийг арилгаж, хуваарьт нислэгийн тоог нэмэгдүүлж, суудал нийлүүлэлт долоо хоногт хоёр тал 10000 суудал буюу нийт 38 нислэг болж, нислэгийг эрт зарлах, борлуулахаар төлөвлөн гүйцэтгэх боломж бүрдсэн.
Оргил ачааллын үед нислэгийн тоо, суудлын нийлүүлэлт нэмэгдсэнээр хуваарьт нислэг, ялангуяа жуулчин тээврийн нислэгийг эртнээс төлөвлөн зохицуулах, суудлын хомсдол үүсэх, тариф өсдөг сөрөг үр дагварыг арилгах бөгөөд аялал жуулчлалыг дэмжих Монгол Улсын Засгийн газрын бодлогод нийцсэн агаарын харилцааны зохицуулалт бүрдэж байна.
Харилцан ойлголцлын санамж бичгийн хувийг хавсаргав.
Танилцсан:
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар
Ажлын хэсгийн дарга
Зам, тээврийн хөгжлийн яамны Иргэний нисэхийн бодлогынхэрэгжилтийг зохицуулах газрындарга: Ч.Мөнхтуяа
Иргэний нисэхийн ерөнхий газрын Агаарын тээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга Г.Батбаяр
Илтгэх хуудас бичсэн:
Агаарын тээврийн бодлого, зохицуулалтын газрын Агаарын харилцааны тасгийн дарга Д.Түвшинбаяр
2023 оны 11 дүгээр сарын 30-ны 11:00 цагаас "Буянт-Ухаа" Олон улсын нисэх буудлын II давхрын хурлын танхимд "Авлигын хор хөнөөлийг нийгэмд таниулах, авлигатай тэмцэх" сэдвээр Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс ХАСХОМ гаргах үүрэг бүхий албан тушаалд ажилладаг ажилтнуудад зориулсан сургалт хийх гэж байгаа тул та бүхэн идэвхтэй хамрагдана уу. Хаана: Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлын II давхрын хурлын танхимд Хэзээ: 2023.11.30-ны ПҮРЭВ гарагт 11:00 цагаас Цахимаар оролцох: ZoomID: 8067951161 Pass: se335544 /жижгээр бичнэ/
БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамнаас энэ сарын 10-12-ны өдрүүдэд “Дэлхийн дэд бүтцийн хамтын ажиллагаа” сэдэвт бага хурлыг Сөүл хотноо зохион байгуулж байна.Тус хурал нь дэлхийн улс орнууд дэд бүтцийн чиглэлээр хамтран ажиллаж худалдаа, тээвэрт үүсч буй саад бэрхшээлийг арилгах, тээврийн дэд бүтцийг хамтран хөгжүүлэх замаар улс орнуудын улс төр, эдийн засаг нийгмийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхээр хэлэлцэж байна.Хуралд дэлхийн 20 гаруй орны тээврийн сайд, дэд сайд нар болон олон улсын байгууллагын төлөөлөл оролцож байна. Манай улсаас Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Хуралдаанд Монгол Улс газар зүйн байршлаа ашиглан Ази Европыг холбосон тээврийн транзит орон болохоор зорьж байгаа тухай болон Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжих тээвэрлэлт нь эдийн засгийн зардал хэмнэсэн, тээврийн үр ашигтай коридорууд болох талаар мэдээллээ.Мөн Монгол Улсын тээврийн салбарын хөгжил, хэрэгжүүлж буй, төлөвлөж буй төсөл хөтөлбөрүүдээ танилцуулан хамтран ажиллах боломжуудын талаар танилцуулсан юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар сэргээн баригдах “Шинэ Хархорум” хотын олон улсын нисэх онгоцны буудал, Улаанбаатар-Хархорин хот чиглэлийн авто зам, төмөр зам барих болон бусад зам, тээврийн суурь дэд бүтцийг байгуулах төслүүд дээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.“Дэлхийн дэд бүтцийн хамтын ажиллагаа” сэдэвт бага хурлын үеэр Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамны Дэд сайд Kim Sang-moon нар Монгол Улсын авто замын засвар арчлалтын менежментийг сайжруулах хүрээнд 6.5 тэрбум воны буцалтгүй тусламжийн төслийг эхлүүлэхээр протколд гарын үсэг зурсан нь уг арга хэмжээний онцлох үйл явдлын нэг байлаа.Мөн БНСУ-ын зам, гүүр, туннел болон барилгын салбарт тэргүүлэгч Dowha engineering, Kolon Global Corporation, Daewoo Engineering&Construction Co.Ltd, Ilsung Construction, Buycksan Engineering, Soosong Engineering, Kunwha Engineering&Consulting Co.Ltd, Kyingdong Enineering Co.Ltd, Construction Gurantee Cooperative зэрэг компанийн төлөөлөлтэй уулзаж, Монгол Улсын зам тээврийн салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа томоохон төслүүдийн талаар мэдээлэл өгч санал солилцов. Зам, тээврийн хөгжлийн яам