ИНЕГ-ын даргын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/51 тоот тушаал, баталсан удирдамжийн дагуу Их Британийн Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Иргэний нисэхийн ерөнхий газраас 2021 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 4-ний өдрийн хооронд зохион байгуулагдсан “ Бүхээгийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагчийн онол” сэдэвт сургалтанд зайнаас цахимаар амжилттай хамрагдлаа.
Их Британийн Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын зөвлөх багш
Сургалтад нийт 6 орны 9 хүн хамрагдлаа. Сургалтыг зохион байгуулагч болон багшийн зүгээс шаардлагатай баримт бичиг, гарын авлага, дасгал ажлын материалаар бүрэн хангасан.
– Part ORO.AOC
– Part ORO.MLR
– Part ORO.SEC
– Annex IV – Part CAT.OP.MPA
– Annex IV – Part CAT.IDE.A
Энэхүү цахим сургалтаар Бүхээгийн аюулгүй үйл ажиллагаатай холбоотой ИКАО болон Европын холбооны улсын Иргэний Нисэхийн хууль эрх зүй /EASA/ , үзлэг шалгалт аудит хийх онолын мэдлэгийг олгосон болно.
Сургалт нь дараах сэдвүүдийг хамарсан.Үүнд:
6.Дадлага хичээлийн сэдэв:
Дадлага хичээл 1:Зорчигчийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа карт/Passenger Safety Card
Дадлага хичээл 2:Талбай үзлэг шалгалт/Ramp check
Дадлага хичээл 3:Бүхээгийн ажилтаны нислэгийн өмнөх зөвөлгөөн брифинг/ Cabin Crew Pre-flight Briefing
Дадлага хичээл 4:Бүхээгийн ажилтаны сургалт/Cabin Crew Training
Дадлага хичээл 5:Гал болон утаатай тэмцэх сургалтын аудит/Audit of Fire and Smoke Training
Дадлага хичээл 6:Нислэгийн өмнө зорчигчдод мэдээлэл өгөх/Passenger Pre-flight Safety Announcement
7.Дүгнэлт
Сургалтын үр дүнд Иргэний нисэхийн олон улсын байгууллагаас Бүхээгийн үйл ажиллагаа хариуцсан байцаагчийн мэргэшил, ур чадварт тавигдах шаардлагын хэрэгжилтийг хангаж, сургалтанд хамрагдсан гэрчилгээ авсан болно.
Тайлан бичсэн: НСҮАХХ-н байцаагч М. Түвшинжаргал
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны тогтоолоор жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдрийг “Хүний нөөцийн ажилтны өдөр” болгон зарласан байдаг. Энэ жил 8 дахь жилдээ тэмдэглэж байна. “Хүний нөөцийн ажилтны өдөр"-ийг тохиолдуулан өнөөдөр Иргэний нисэхийн салбарын хүний нөөцийн ажилтнууд салбарынхаа хүний нөөцийн өнөөгийн байдал, цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж, мэдээлэл солилцох өглөөний уулзалт хийлээ.
Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ази номхон далайн бүсийн агаарын навигацийн үйлчилгээний төлөвлөлт болон хэрэгжилтийг хангах ажлын хэсгийн дэд ажлын хэсэг болох Нислэгийн хөдөлгөөний менежментийн Хүнгүй нисэх төхөөрөмжийн 3 дугаар хурал Тайландын вант улсын Бангкок хотноо 2019 оны 3 дугаар сарын 04-нөөс 07-ны хооронд зохион байгуулагдаж ИНЕГ-ын АНБЗГ-ын мэргэжилтэн Х.Одхүү оролцлоо. Хуралд бүсийн 15 улс болон олон улсын 7 байгууллага(AAPA, CANSO, IATA, IFALPA, ICAO, WORLD ECONOMIC FORUM, THALES, TERRA DRONE) нийт 73 төлөөлөгч оролцлоо.Хурлыг ICAO-ын Ази Номхон далайн бүсийн захирал Арун Мишрагийн нэрийн өмнөөс ICAO-ын Ази Номхон далайн бүсийн нисэхийн хөдөлгөөн, нисэхийн мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Шэйн Самнер нээж үг хэлсэн.Хурлын даргаар Хятадын Нисэхийн хууль, стандартын Бейханг их сургуулийн захирал Лю Хао ажилласан бөгөөд нарийн бичгээр ИКАО-ын Ази Номхон далайн бүсийн нисэхийн хөдөлгөөн, нисэхийн мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Шэйн Самнер ажилласан.Хурлаар нийт 8 танилцуулга илтгэл хэлэлцүүлж, 11 WP, 8 IP-д үнэлэлт дүгнэлт өгсөн. Хурлаас 2 шийдвэрийн төсөл боловсруулагдаж APANPIRG-д хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнд:Хүнгүй нисэх төхөөрөмжийн үйл ажиллагааг зохицуулсан Ази номхон далайн бүсийн хэмжээнд баримтлах гарын авлага (Regional Guidance for the Regulation and Safe Operation within the National Airspace)-ийн төслийг хэлэлцэж боловсруулсныг батлуулах.Хүнгүй нисэх төхөөрөмжийн үйл ажиллагааг зохицуулсан баримт бичгийн төслийг боловсруулж дууссан тул APUAS TF ажлын хэсгийг татан буулгахаар шийдвэрлэснийг хэлэлцүүлэх.Монгол улсын хувьд хүнгүй нисэх төхөөрөмжийн өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулж цаашид хурдацтай өсөн нэмэгдэж буй үйл ажиллагааг хэрхэн зохицуулах талаар асуулга тавьж тус хуралд оролцсон. Хуралд оролцсон улс орнууд мөн адил хурдацтай хөгжиж буй хүнгүй нисэх төхөөрөмжийн үйл ажиллагааг зохицуулсан баримт бичиг хэрэгтэй шаардлага тулгарч байгаагаа илэрхийлж байсан.ICAO-ын зүгээс хүнгүй нисэх төхөөрөмжийн үйл ажиллагааг зохицуулсан Ази номхон далайн бүсийн хэмжээнд баримтлах гарын авлага (Regional Guidance for the Regulation and Safe Operation within the National Airspace)-ийн төслийг боловсруулах ажлын хэсэгт орж ажиллахыг санал болгосон.Монгол улсын хувьд хүнгүй нисэх төхөөрөмжийн үйл ажиллагааг зохицуулсан Ази номхон далайн бүсийн хэмжээнд баримтлах гарын авлага (Regional Guidance for the Regulation and Safe Operation within the National Airspace)-ийн төслийг боловсруулах ажлын хэсэгт орж ажилласан бөгөөд ажлын хэсэг нь 2 өдрийн хугацаанд баримт бичгийн төслийг боловсруулсан.Энэхүү баримт бичгийн төслийг хурлын сүүлийн өдөр хэлэлцэн баталсан бөгөөд APANPIRG-д хэлэлцүүлэхээр санал нэгтэйгээр шийдвэрлэсэн.2019 оны 11 сарын 08-нд APANPIRG-ын хуралдаанаар тус баримт бичгийг хэлэлцүүлэн батлуулсан тохиолдолд Ази номхон далайн бүсийн улс орон бүр өөрсдийн дотоодын баримт бичгүүддээ дүн шинжилгээ хийж шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулахыг зөвлөсөн.Мөн APANPIRG-ын хуралдаанаар энэхүү баримт бичиг батлагдсан тохиолдолд тус ажлын хэсгийг татан буулгахаар тохиролцсон болно.Тус хуралд оролцсоноор хүнгүй нисэх төхөөрөмжийн үйл ажиллагааг зохицуулсан ICAO-ын анхны баримт бичиг боловсруулах ажлын хэсэгт орж санал солилцон ажилласан бөгөөд Монгол улсын агаарын навигацийн үйлчилгээний бодлогод хүнгүй нисэх төхөөрөмжийн үйл ажиллагааг хэрхэн зөв, оновчтой зохион байгуулах талаар тодорхой мэдлэг мэдээлэлтэй болсон.
Нийтлэгдсэн 2023-03-21ДэлгэрэнгүйНийтлэгдсэн 2021-12-07ДэлгэрэнгүйИНЕГ-ЫН ҮЕ ҮЕИЙН ДАРГА НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ…Нийтлэгдсэн 2021-12-03ДэлгэрэнгүйНИСЭХИЙН ЖААЛУУД ЦЭЦЭРЛЭГТЭЙ БОЛЛООНийтлэгдсэн 2021-05-25ДэлгэрэнгүйШИНЭ НИСЭХ БУУДАЛ ДАХЬ ШАТАХУУНЫ БАЙГУУЛАМЖИЙГ НАРИЙВЧЛАН…Нийтлэгдсэн 2021-05-20Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын…Нийтлэгдсэн 2019-07-08Нисэхийн сургалтын төвөөс “BEST IN ENGLISH” тэмцээнийг…Нийтлэгдсэн 2019-05-20“Нисэх миний ирээдүй” өдөрлөгНийтлэгдсэн 2019-05-20ДэлгэрэнгүйХолбоо, навигаци ажиглалтын албаны нээлттэй хаалганы өдөрлөгНийтлэгдсэн 2019-05-10ДэлгэрэнгүйБаярын Мэндчилгээ – Үйлдвэрлэлийн АлбадуудНийтлэгдсэн 2018-04-03