“НИСЭХИЙН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД ОЛГОХ ИРГЭНИЙ НИСЭХИЙН УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН ЗӨВШӨӨРӨЛ” СЭДЭВТ ЦАХИМ СУРГАЛТАД ХАМРАГДСАН АЖЛЫН ТАЙЛАН

2023/11/30

2021 оны 07 дугаар сарын 05 өдөр

  1. Сургалтад хамрагдсан хугацаа:

2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 07 дугаар сарын 02-ны өдрүүдэд.

  1. Сургалтад хамрагдсан ажилтан:

Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны Үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн хэлтсийн ахлах байцаагч А.Амарболд, Н.Заяа нар хамрагдсан.

  1. Сургалт зохион байгуулагдсан газар:

“Зүүн Африкийн Нисэхийн Сургууль (East African School of Aviation)”-аас цахимаар зохион байгуулсан.

  1. Сургалтын хугацаанд танилцаж, судалсан сэдвүүд:

Нисэхийн сургалтын байгууллагын зөвшөөрөл олгох болон зөвшөөрөгдсөн Нисэхийн сургалтын байгууллагын байнгын хяналтын хүрээнд дараах сэдвүүдээр суралцсан. Үүнд:

  • Нисэхийн сургалтын    байгууллагын    гэрчилгээжүүлэлтэд    Иргэний Нисэхийн Удирдах байгууллагын хийж гүйцэтгэх ажил;
  • Нисэхийн сургалтын байгууллагын зөвшөөрлийн хүрээнд хийх үйл ажиллагааг тодорхойлох;
  • Нисэхийн сургалтын байгууллагын баримт бичгийг үнэлэх;
  • Нисэхийн сургалтын байгууллагын зөвшөөрөл олгох үзлэг шалгалтыг хийх;
  • Нисэхийн сургалтын байгууллагын зөвшөөрлийн зохих баримт бичгийг гаргах.

Дээрх сэдвүүдээр амжилттай суралцаж гэрчилгээ авсан болно.

  1. Гарсан үр дүн:

Энэхүү сургалтад хамрагдсанаар Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллага (ИКАО)-ын зохих стандарт, аргачлалын хүрээнд Монгол улсын болон Олон улсын Нисэхийн сургалтын байгууллагын зөвшөөрөл олгох болон зөвшөөрөгдсөн Нисэхийн сургалтын байгууллагын байнгын хяналтад шаардагдах мэдлэг, ур чадвар, хандлага болон олон улсын туршлагыг олж авсан. Мөн АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа (FAA)-аас хийгдэх Олон улсын нисэхийн аюулгүй ажиллагааны үнэлгээ (IASA)-нд хамрагдах ажлын хүрээнд байцаагчийн сургалт, дадлагын хөтөлбөрийн дагуу заавал хамрагдах сургалтын асуулгыг хаах боломжтой болсон.

Хавсралт:

Гэрчилгээ

ТАЙЛАН БИЧСЭН: НААХЗА-НЫ ҮНЭМЛЭХ, ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТИЙН

ХЭЛТСИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ                   А.АМАРБОЛД

Холбоотой мэдээ

ТЕНДЕР ЗАРЛАЛАА
2024/10/31

ИНЕГ-аас "Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны ажилтнуудын хөдөлмөр хамгааллын хувцас"-ны тендер зарлалаа.Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

ИНЕГ-ЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ХЭЛТЭС 2023 ОНД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛАА ТАНИЛЦУУЛЛАА
2023/12/26

Иргэний нисэхийн ерөнхий газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтэс 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа. Тус хэлтэс нь өнөөдрийн байдлаар 8 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. 2023 онд  3 зорилтын хүрээнд нийт 47 ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь жилийн эцсээр 97 хувийн биелэлттэй байгааг БХХ-ийн дарга Ч.Одгэрэл танилцууллаа. Дэлхийн агаарын навигацийн нэгдсэн төлөвлөгөөтэй уялдуулан техник, технологийн дэвшилд суурилсан агаарын навигацийн үйлчилгээг хөгжүүлэх, Нисэх буудлуудын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах болон Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцын  Хавсралтууд, стандарт, зөвлөмжийн шаардлагад  нийцүүлэхтэй холбогдуулан 2023 онд Бодлогын хэрэгжилтийн хэлтэс нийт 47 ажлын хүрээнд 14 судалгааг боловсруулж олон улсын 8 байгууллагатай 27 удаагийн уулзалт, дотоодын 12 байгууллагатай 109 удаагийн уулзалт хийсэн байна. Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн 2023 оны онцлох томоохон ажлуудаас дурдвал: 1.     Бүсийн нислэгийн хөдөлгөөний хоёр дахь төв байгуулах судалгааг боловсруулж, 2023 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн хурлаар “Бүсийн нислэгийн хөдөлгөөний нөөц төв”-ийг Дорноговь аймгийн Сайншанд суманд байгуулахаар тогтсон. 2.     Агаарын навигацийн хураамжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд судалгааг боловсруулан 2024 оны 7 дугаар сараас эхлүүлэх ажлыг төлөвлөн ажиллаж байна. 3.     Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 253 дугаар тогтоолоор орон нутгийн “Ховд”, “Мөрөн”, “Гурвансайхан”, “Чойбалсан” нисэх буудлуудын ашиглалтыг сайжруулж, хүчин чадлын нэмэгдүүлэх төслийг "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-д нэмэлтээр тусгаж концесс олгох урьдчилсан болон уралдаант сонгон шалгаруулалтыг зарлан ажиллаж байна. 4.     Иргэний нисэхийн аюулгүй байдлын журам, Агаарын тээврийг хялбаршуулах журмын нэмэлт өөрчлөлтийг Засгийн газрын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, мөн өдрийн  339, 340 дүгээр тогтоолоор тус тус батлуулсан. 5.     Чөлөөт агаарын зам (Free route) олон улсын хурлыг 2023.11.09-10-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан. 6.     “Чингис хаан” Олон улсын нисэх буудал болон “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын газар ашиглалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулж батлуулах ажлыг зохион байгуулж байна. 7.     Агаарын хөлгийн шатахууныг олон эх үүсвэрээс нийлүүлэх боломжийн талаар судалж, шийдвэрлүүлэхээр холбогдох яамдуудтай хамтран ажиллаж байна.  

ТЕНДЕР ЗАРЛАЛАА
2024/11/14

ИНЕГ "Ховд аймгийн Ховд нисэх буудлын уламжлалт навигаци ашигласан хэрэглэлээр ойртолт үйлдэх нислэгийн журмыг нислэгээр шалган баталгаажуулах, нисэх буудалд шилжүүлэн суурилуулах зай хэмжих төхөөрөмжийн хүлээн авах шалгалтын нислэгийг гүйцэтгэхэд агаарын хөлгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах" тендер зарлалаа. Тендерийн талаарх мэдээллийг ЭНД ДАРЖ авна уу.