ИКАО-гийн Ази, номхон далайн бүсийн агаарын навигацийн төлөвлөлт, хэрэгжилтийг хангах ажлын хэсгийн холбоо, навигаци, ажиглалтын дэд ажлын хэсэг (APANPIRG CNS-SG/23)-ийн хорин гурав дугаар семинар 2019 оны 09 дүгээр сарын 02-оос 06-ны өдрүүдэд Тайланд Улсын Бангкок хот дахь Олон улсын иргэний нисэхийн байгууллага //-ын Ази, Номхон далайн бүсийн төвд зохион байгуулагдлаа. Энэхүү семинарт Агаарын навигацийн бодлого, зохицуулалтын газрын нислэгийн хөдөлгөөний процедур үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Урантөгс, техникийн бодлого хариуцсан мэргэжилтэн М.Эрдэнэсүх нар батлагдсан удирдамжийн дагуу оролцсон болно.
Тус хурлын үеэр AIDC–Бүсийн нислэгийн хөдөлгөөн удирдлагын төвүүдийн хоорондын өгөгдлийн холбоо, CRV–Бүс нутгийн виртуал хязгаарлагдмал сүлжээ, SWIM – Систем даяарх мэдээллийн систем, ATN- нисэхийн цахилгаан холбооны сүлжээ, GBAS – Газар тоног төхөөрөмжид түшиглэсэн нарийвчлалыг өсгөх систем, ADS-B – Автомат хамааралтай ажиглалтын систем, Хүний хүчин зүйлс ба агаарын навигацийн инженер техникийн ажилтнууд аюулгүй ажиллагааны талаар болон бусад асуудлууд гэсэн чиглэлээр нийт 53 илтгэлтэй танилцаж, хэлэлцэн /24 WP, 41 IP, 3 flimsy/, зохих шийдвэрүүд гарсан.
Монгол Улсын иргэний нисэхийн салбарт холбоо, навигаци, ажиглалтын үйлчилгээний чиглэлээр цаашид баримтлах бодлого, стратегийн болон дунд хугацааны, ойрын зорилтуудыг тодорхойлох, аюулгүй ажиллагааг сайжруулах, агаарын навигацийн үйлчилгээг дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай дараах мэдлэг, мэдээллийг авлаа. Үүнд:
ИКАО-ийн бүх гишүүн улс орнууд тухайн бүсийн агаарын навигацийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хэсэг, дэд хэсэг /PIRG/-ийн гишүүн байж, хурал зөвлөгөөнүүдэд байнгын оролцоог хангуулан, ажлын хэсгийн дараах чиглэлийг тухайн улс орнууд нь хэрэгжүүлж ажиллахыг шаардаж байна. Үүнд:
Дээрх үйл ажиллагааны чиглэл тус бүрийг ханган ажиллахыг гишүүн улс орнуудаас шаардахын зэрэгцээ ИКАО-ийн баримталж буй бодлого, ИКАО-ийн стратегийн зорилтын хүрээнд агаарын навигацийн тоног төхөөрөмжүүд, системийн ажиллагааг сайжруулах, боловсронгуй болгох чиглээр шинэ технологи, төсөл хөтөлбөрийг нэвтрүүлэх шаардлага бидэнд тулгарч байна.
Иймд ИКАО-ийн стандарт, баримт бичгүүдийн шаардлагуудыг бүрэн хэрэгжүүлэх, эсхүл зөрүүтэй байдлыг мэдээлэх, зарлах, эсхүл залруулах арга хэмжээг бид авч хэрэгжүүлэх шаардлагатай.
Түүнчлэн ИНЕГ-аас цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг дараах байдлаар томьёолж байна. Үүнд:
1.APANPIRG CNS-SG-ын дэд хэсэг, ажлын хэсгүүдийн уулзалт, хуралд тогтмол хамрагдах, үйл ажиллагааг эрчимжүүлэх;
2.PBNICG – Үзүүлэлтэд тулгуурласан навигацийн хэрэгжилтийг зохицуулах дэд ажлын хэсэг
Эдгээр ажлын хэсэг, багийн зохион байгуулж буй хурал, семинарт тогтмол хамрагдах нь Монгол Улсын ИНЕГ-ын баримталж буй бодлого, стратегийн төлөвлөлтийг аюулгүй ажиллагааг хангасан, нислэгийн үр ашигтай, системийн найдвартай боломжит байдлыг хангасан холбоо, навигаци, ажиглалтын үйлчилгээг төлөвлөж, зохицуулахад үр нөлөөтэй байхаас гадна ICAO-ийн стандарт шаардлагуудын хэрэгжилтийг хангах, зөрүүтэй байдлыг арилгах ач холбогдолтой гэж үзэж байна.
Бүсийн хэмжээнд Монгол улсын Иргэний нисэхийн ерөнхий газраас агаарын навигацийн үйлчилгээг хөгжүүлэхээр авч хэрэгжүүлж байгаа ажлууд болон Агаарын навигацийн бодлого зохицуулалтын газрын зүгээс боловсруулан гаргасан стратеги төлөвлөгөө нь ази номхон далайн орны олон улсын иргэний нисэхийн байгууллагаас дэвшүүлэн тавьсан хөтөлбөрүүдтэй нийцэж байгаа бөгөөд тус төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, үйл ажиллагаанд нэвтрүүлэх ажлуудыг эрчимжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ДЭРГЭДЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ЗАХИАЛАГЧИЙН АЛБАНААС 2024 ОНД ЗАРЛАГДАХ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНД ХӨНДЛӨНГИЙН ГИШҮҮНЭЭР АЖИЛЛАХ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫГ УРЬЖ БАЙНА. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ЗАХИАЛАГЧИЙН АЛБА. ХОЛБОО БАРИХ УТАС: 71283018 bayanjargal.a@mcaa.gov.mn
Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа газар, нэгжүүдийн 2023 оны тайлангийн хурал болж байна. Өнөөдрийн хурлын эхэнд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын алба 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа. Тус алба нь өнөөдрийн байдлаар 5 хэлтэс 49 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. 2023 онд 4 зорилтын хүрээнд нийт 34 ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь жилийн эцсээр 90.2 хувийн биелэлттэй байгааг НААХЗА-ны дарга П.Ганболд танилцууллаа. Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны 2023 оны онцлох ажлуудаас дурдвал: 1. Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлуулахаар хамтран ажиллаж, хууль батлагдсан. 2. НААХЗА-ны бүтцийн өөрчлөлт, орон тооны санал, үндэслэл боловсруулж, ЗУХЭЗХ-т хүргүүлж, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн а/224 дүгээр тушаалаар НААХЗА-ны бүтэц шинэчлэн батлагдсан. 3. "МИАТ" ТӨХК-ийн 60326 үйлдвэрлэгчийн дугаартай В787-9 маягийн агаарын хөлгийг түрээслэн авч, нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа ашиглахтай холбогдуулан тус компанийн болон агаарын хөлөгт үзлэг шалгалтыг гүйцэтгэж, байцаагчийн дүгнэлтүүдийг гаргасан. 4. Гадаадын 6 агаарын тээвэрлэгчийг шинээр гэрчилгээжүүлсэн /Thai Vietjet, Vietjet, Аврора, Ир Аэро, Красавиа, MNG Airlines/ 5. Хүнгүй агаарын хөлгийн үйл ажиллагаа (дроноор ачаа тээвэрлэх, донорын цус тээвэрлэх г.м) 6. TSA-аас хийгдэх үнэлгээнд хамрагдах бэлтгэл ажлыг хангасан. 7. FAA IASA аудит шалгалт болон Техникийн урьдчилсан үнэлгээнд хамрагдах бэлтгэл ажлыг ханган ажилласан. Боинг компаниас Монгол Улсын ИНЕГ-т үзүүлэх техникийн хамтын ажиллагааны хүрээнд 2011 онд FAA-аас хийсэн Техникийн үнэлгээний тайлан, үл нийцлийн хэрэгжилтийн талаар 2023 оны 12 дугаар сарын 04-ны өдөр FAA-нд цахим хаягаар хүргүүлсэн. 8. IASA аудитын шалгах асуулгаар өөрсдийн хийсэн үнэлгээг Боинг компанид 2023 оны 12 дугаар сард цахим хаягаар илгээсэн. 9. Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын Universal Security Audit Programme-Continuous Monitoring Approach хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын нисэхийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд хийх аудит шалгалтын бэлтгэл ажлыг ханган, 2023 оны 10 дугаар сарын 10-20-ны өдрүүдэд шалгуулсан. 10. “TEST OF ENGLISH FOR AVIATION COMMUNICATION” шалгалтын үйл ажиллагаанд НААХЗА хяналт тавьж ажиллахыг ИНЕГ-ын дарга үүрэг болгосны дагуу хяналт тавьж, тус шалгалтыг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс манай улс дотооддоо авч эхэлсэн. Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын алба нь 2023 онд 112 байгууллагад зөвшөөрөл, гэрчилгээ; 60 агаарын хөлгийн бүртгэлийн гэрчилгээ; 47 агаарын хөлөгт маягийн гэрчилгээ; 31 агаарын хөлөгт Нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ, нийт 250 төрлийн зөвшөөрлийг олгосон байна. Үнэмлэхжүүлэлтийн хувьд Нисгэгчийн үнэмлэх зэрэглэлийг баталгаажуулсан-289; Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ажилтны үнэмлэх зэрэглэлийг баталгаажуулсан 219; Агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилтны үнэмлэх зэрэглэлийг баталгаажуулсан 153; Иргэний нисэхийн ажилтанд эрүүл мэндийн гэрчилгээ олгосон 315; Үнэмлэх эзэмшигчээс ICAO-ын англи хэлний ур чадварын шалгалт авсан 109 байна.