Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2019 оны А/497 дугаар тушаалаар Нисэх буудлуудын удирдах газрын дарга Д.Эрдэнэбаатар нь 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 7 дугаар сарын 01-ний өдрүүдэд Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/-аас Канад улсын Монтреаль хотноо зохион байгуулагдсан “Traveller Identification Programme” (TRIP) олон улсын симпозиумд оролцлоо. 15 дахь удаагийн энэхүү симпозиум нь “Цаасан баримт бичгээс Цахим баримт бичиг рүү шилжих нь” гэсэн уриатай бөгөөд газар зүйн байрлал болон технологийн ялгаатай улс орнуудыг нэгтгэн холбох мөн агаарын тээврээр үйлчлүүлэгчдийн биометрийн мэдээллийг ашиглан тухайн зорчигчийг таних орчин үеийн технологийн талаарх цогц ойлголтыг гишүүн улс орнуудад хүлээн зөвшөөрүүлэх зорилготой.
Томилолтын хүрээнд хийгдсэн ажлууд:
Олон улсын иргэний нисэхийн аюулгүй байдалд заналхийлэх, терроризмтай тэмцэхэд хилийн хяналтын байгууллагуудын хувьд хамгийн гол анхаарах зүйл нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2014 оны 2178, 2016 оны 2309, 2017 оны 2396 тогтоолуудад тус тус заасны дагуу олон улсын хамтын ажиллагаа маш чухал болохыг энэхүү симпозиум дахин нотолсон бөгөөд Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/ тус агаарын тээврээр аялагчдыг таних хөтөлбөр буюу “Traveller Identification Programme” (TRIP) нь нисэхийн аюулгүй байдал болон аялал жуулчлалд чухал ач холбогдолтойг хүлээн зөвшөөрч гишүүн бүх орнуудыг энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллахыг уриалсан. 16 дахь удаагийн “Traveller Identification Programme” (TRIP) олон улсын симпозиум 2020 оны 03 дугаар сарын 01-нээс 4 дүгээр сарын 02-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар болсон.
ОЛОН УЛСЫН ХӨӨРӨХ:ОЛОН УЛСЫН БУУХ:ОРОН НУТГИЙН ХӨӨРӨХ: ОРОН НУТГИЙН БУУХ:
Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах үүрэг бүхий албан тушаалд ажиллаж байгаа албан тушаалтан Та энэ оны 02 дугаар сарын 09-ний дотор 2023 оны ХАСХОМ-оо гаргана уу.