ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН БАЙГУУЛЛАГЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХЭРЭГЖИЛТИЙН ЦАГ УУРЫН АЖЛЫН ДЭД ХЭСГИЙН 23-Р ХУРАЛ /APANPIRG 23/-Д ОРОЛЦСОН АЖЛЫН ТАЙЛАН

2023/11/30

Тайландын Вант Улсын Бангкок хотноо зохион байгуулагдсан Ази, номхон далайн бүсийн агаарын навигацийн төлөвлөлт, хэрэгжилтийн цаг уурын ажлын дэд хэсгийн 23-р хурал /APANPIRG 23/-д ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуултын албаны Аэродром, агаарын навигацийн хяналтын хэлтсийн  байцаагч Д. Маасүрэн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс  20-ны өдрүүдэд амжилттай оролцлоо.

Энэ удаагийн хуралд Австрали, Бутан, Хятад, Хонг Конг Хятад, Макао Хятад,  Индонез, Япон, Лаос, Малайз, Бүгд Найрамдах Фижи Улс, Соломоны арлууд,  Монгол,  Шинэ Зеланд, Филиппин, Өмнөд Солонгос, Сингапур, Тайланд, АНУ, Вьетнам зэрэг 19 улс, Олон улсын байгууллага  (IFALPA)  нийт 48 төлөөлөгч оролцлоо.  Хурлыг Ази Номхон далайн бүсийн захирал Арун Мишрагийн нэрийн өмнөөс хурлын дарга Mr. Jun Ryuzaki болон Mr. Peter C. Dunda нар нээж үг хэллээ. Тус хурлыг Mr. Jun Ryuzaki  даргалж Mr. Peter C. Dunda нарийн бичгийн даргаар тус тус удирдан явуулсан.

Энэхүү хурлаар нийт 19 улс  нисэхийн цаг уурын үйлчилгээний 8 чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэхээр ажиллаж буй төсөл, үүссэн хүндрэл бэрхшээл, харилцан мэдээлэл солилцоо, хэлэлцүүлэг зэрэг  50 гаруй асуудал ( 29 WP, 23 IP)  хэлэлцсэн бөгөөд Монгол улсын төлөөлөгчид нисэхийн цаг уурын  чиглэлээр хийгдсэн ажлын талаарх 2 мэдээлэх хуудсыг (IP) хуралд танилцуулж харилцан туршлага солилцож мэдээлэл авсан цаашдын хэтийн төлөвлөлтөд чухал нөлөөтэй хурал болсон.


Хурлын үеэр  агаарын навигацийн үйлчилгээг үзүүлж буй  цаг уурын чиглэлээр хийгдэж байгаа ажлуудтай уялдаа, холбоотой үйл ажиллагаандаа нэн түрүүнд тусгавал зохих дараах асуудлууд яригдлаа. Үүнд:

  • -Ази-Номхон далайн бүсэд нислэгийн замын дагуу ажиглагдах цаг агаарын аюултай үзэгдэлийн  мэдээ мэдээлэл, зөвлөмжөөр хэрхэн хангах, цаашид техник технологийн дэвшлийг Ази-Номхон далайн бүсэд болон хөрш зэргэлдээ орнуудтай хэрхэн зохицуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, түүнчлэн тулгамдаж байгаа асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх, хамтын шийдвэр гаргалтыг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх талаар;
  • -ИКАО-гоос нисэхийн цаг уурын чиглэлээр дэлхийн болон бүсийн хэмжээнд баримталж буй бодлого, төлөвлөгөө нэн тэргүүний зорилго, зорилтуудыг эргэн нягтлаж, Аннех-3 т оруулж буй стандарт, зөвлөмжийн нэмэлт өөрчлөлтийн хэрэгжилтийн талаар;
  • -Агаарын навигацийн үйлчилгээнд цаг уурын үйлчилгээтэй холбоотой гарч буй дутагдлууд, өмнөх хурлаас гарсан дутагдлуудыг хэрхэн арилгасан талаарх тайлан;
  • -Нисэхийн цаг уурын үйлчилгээг сайжруулахад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, цаашид хэрхэн  хөгжүүлэх талаарх судалгаа шинжилгээний ажил болон бусад саналуудыг  хэлэлцсэн. Үүнд:
  • -Цаг уурын бодит болон урьдчилсан мэдээний хангалт, сэрэмжлүүлэг мэдээ, уур амьсгалын мэдээллийн талаар;
  • -Цаг уурын мэдээ солилцооны талаар;
  • -Цаг уур, нислэг хөдөлгөөний үйлчилгээний байгууллага, агаарын тээврийн байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааны талаар;
  • -Цаг уурын байгууллагын үйлчилгээ, чанарын удирдлагын тогтолцооны хэрэгжилт, нисэхийн цаг уурын үйлчилгээ үзүүлж буй байгууллагын ажилтнуудын мэргэжлийн ур чадвар;
  • Бүсийн хэмжээнд нисэхийн цаг уурын үйлчилгээнд мөрдөгдөж буй баримт бичгүүд гарын авлага зөвлөмжийн талаар;

ICAO-ын зүгээс  2019 оны 11 дүгээр сараас эхлэн нислэгийг сансрын цаг уурын мэдээ мэдээлэл зөвлөмжөөр хангаж ажиллах, Нисэхийн цаг уурын үйлчилгээ, мэдээлэл солилцоонд IWXXM (ICAO Meteorological Information Exchange Model) загварыг  2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс Аннех-3-ийн стандарт шаардлагын дагуу METAR/SPECI, TAF, SIGMET, AIRMET, галт уулын үнс, тропикийн циклон зэрэг мэдээг IWXXM GML  форматаар дамжуулах талаар албан захидлыг улс орнуудад хүргүүлэхийг мэдэгдсэн. Мөн цаг уурын мэдээ солилцоонд IWXXM (ICAO Meteorological Information Exchange Model) загварыг туршиж эхэлсэн улс орнуудын туршлага  болон цаашид үүнтэй  холбоотой бэлтгэл ажлыг хэрхэн  хангуулах талаар  Workshop-ыг Тайландын Аэротай байгууллага амжилттай   зохион байгуулсан талаар танилцуулсан.

2018 онд ИКАО-гоос зохион байгуулж буй бүсийн SIGMET мэдээний тестэнд  улс орнуудын оролцож буй оролцоог болон зарим улс өмнөх онуудаасаа идэвхтэй оролцож сайжирсан үзүүлэлттэй байгаа талаарх мэдээллийг хариуцан ажиллаж буй улс орнуудаас өгсөнд хурал даргалагчийн зүгээс талархсанаа илэрхийлсэн болно.

Ази Номхон далайн бүсийн Агаарын навигацийн төлөвлөлт, хэрэгжилтийн цаг  уурын ажлын дэд хэсгийн  24-р хурал (MET SG/24) –ыг 2020 оны 7 сард  Тайландын Бангкок хотноо зохион байгуулахаар төлөөлөгчид санал нэгтэй шийдвэрлэлээ.

Ажлын дэд хэсгийн хуралдааны үеэр БНХАУ-ын төлөөлөгчидтэй уулзаж  хоёр улсын хооронд тулгамдаж байгаа асуудлууд хамтран ажиллах гэрээ байгуулах асуудлаар санал солилцлоо. БНХАУ-ын тал нь Монгол улсын цаг уурын талаар тулгамдаж буй хүндрэлтэй буй  асуудлыг  шийдэх зорилгоор тусламж дэмжлэг үзүүлэх, сургалт зохион байгуулах, хоёр талт гэрээнд цаг уурын байгууллагын төлөөлөгчдийг урьж оролцуулж цаашид хамтран ажиллах талаар санал тависан болно. ОУИНБ-аас цаг агаарын мэдээ солилцох IWXXM форматыг 2020 оноос эхлэн хэрэглэх шаардлага тавигдаж байгаа ба өнөөгийн байдлаар Улаанбаатарын TAF, METAR мэдээнүүдийг Бээжингийн ROC-т OPMET-Flight Information System буюу нислэгийн мэдээлэл үйлчилгээний ажлын цогц программ хангамжаар хүлээн авч байгаа ба  ОУИНБ-аас стандарт шаардлагын хүрээнд IWXXM форматыг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлсэн бөгөөд Монгол улсын цаг уурын байгууллага энэ ажлыг хэрэгжүүлэх ямар төлөвлөгөөтэй ажиллаж байгаа талаар тодорхой мэдээлэл өгөхийг хүссэн. Манай талаас IWXXM-ийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах, Монголын мэргэжилтнүүдийг Бээжингийн Нислэгийн цаг уурын төвтэй танилцуулж туршлага солилцох боломж олгохыг хүссэн болно. Уулзалтын үеэр ярилцсан асуудлуудыг цаашид хэрэгжүүлэх, ажлын төлөвлөгөөнд тусгах, ИНЕГ, ЦУОШГ-тай хэлэлцэж, цаашид тохирсон асуудлуудыг ажил хэрэг болгон ажиллахаар тогтов.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл /аадар бороо, шороон шуурга гэх мэт/ ажиглагдах үед цаг агаарын мэдээлэл харилцан солилцоход хамтран ажиллах, Азийн агаарын навигацийн цаг агаарын аюултай үзэгдлийн    зөвлөх платформыг байгуулах талаар ярилцлаа.

Эцэст нь дүгнэхэд, Ази номхон далайн бүсийн улс орнуудын агаарын навигацийн үйлчилгээ үзүүлж буй  цаг уурын  чиглэлээр хийгдэж байгаа ажлууд, төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаатай танилцаж Монгол улсын хувьд дээрх төсөл хөтөлбөрүүдэд оролцох, тухайн бүс нутгийн улс орнуудтай харьцуулах, туршлага судлах боломжийг бүрдүүлсэн, цаашдын бодлого, төлөвлөгөөг сайжруулахад маш том түлхэц өгсөн ач холбогдолтой хурал боллоо.

Холбоотой мэдээ

"АВЛИГЫН ХОР ХӨНӨӨЛИЙГ НИЙГЭМД ТАНИУЛАХ, АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ" СЭДЭВТ СУРГАЛТ БОЛНО
2023/12/05

2023 оны 11 дүгээр сарын 30-ны 11:00 цагаас "Буянт-Ухаа" Олон улсын нисэх буудлын II давхрын хурлын танхимд "Авлигын хор хөнөөлийг нийгэмд таниулах, авлигатай тэмцэх" сэдвээр Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс ХАСХОМ гаргах үүрэг бүхий албан тушаалд ажилладаг ажилтнуудад зориулсан сургалт хийх гэж байгаа тул та бүхэн идэвхтэй хамрагдана уу. Хаана: Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлын II давхрын хурлын танхимд Хэзээ: 2023.11.30-ны ПҮРЭВ гарагт 11:00 цагаас Цахимаар оролцох: ZoomID: 8067951161 Pass: se335544 /жижгээр бичнэ/

ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН БАЙГУУЛЛАГА ICAO-ИЙН СУРГАЛТЫН БАГЦ: “НИСЭХИЙН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТ БОЛОН УДИРДЛАГА” СУРГАЛТАД ХАМРАГДСАН ТУХАЙ ТАЙЛАН
2024/01/10

2023 оны 05 дугаар сарын 29 Улаанбаатар хотИНЕГ-ын даргын баталсан гадаад арга хэмжээний сургалтын төлөвлөгөө мөн газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/149 дугаар тушаалын дагуу Сингапур Улсын Иргэний Нисэхийн харьяа Нисэхийн академид зохион байгуулагдах ICAO сургалтын багц хөтөлбөрийн “Нисэхийн сургалтын байгууллагын гэрчилгээжүүлэлт болон удирдлага” сургалт бөгөөд ИНЕГ-ын “Inspector Qualifications Training Procedure Manual”-ын шаардлагуудад нийцсэн хувь хүний үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн чиглэлээр нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч нар энэхүү сургалтад хамрагдаж, төгссөн. /Гэрчилгээг цахимаар 14 хоногт илгээнэ/Сургалтад хамрагдсан ажилтан:Д.Мөнгөнхүү Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны Үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн хэлтсийн Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын ахлах байцаагчБ.Тулга Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны Үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн хэлтсийн Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагчН.Ганчимэг Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны Үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн хэлтсийн Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагчЭнэхүү сургалт 2023 оны 05 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд 4 /дөрөв/ хоногийн хугацаанд үргэлжилсэн.Сургалтын хугацаанд дараах сэдвүүдийг судлаж дуусгасан. /Модел-1, Модел-2, Модел-3 дагуу модел тус бүрээр Мастер тесч өгч шалгуулан амжилттай оноо авсан/Нисэхийн сургалтын байгууллагыг байгуулахад тавигдах шаардлагыг тодорхойлох (Identify requirements for the establishment of an Aviation Training Organization)Нисэхийн сургалтын байгууллагыг ICAO-ийн заалттай нийцэж байгаа эсэхийг үнэлэх (Evaluate the level of compliance of a training centre with ICAO provisions)Дутагдлыг шийдвэрлэхдээ засч залруулах арга хэмжээг хүлээн зөвшөөрөхийг тодорхойлох (Determine acceptance of corrective actions in addressing findings)Нисэхийн сургалтын байгууллагын дутагдлын шалтгаануудыг үнэлэх (Assess the root cause (s) of a finding)Нисэхийн сургалтын байгууллагад аудит шалгалт хийх харилцааны ур чадварыг хөгжүүлэх (Develop communication skills for auditing on Aviation Training Organization)Гарсан үр дүн:ICAO-гийн Doc-9841 (Үзлэг шалгалт, гэрчилгээжүүлэлт, үргэлжилсэн хяналтыг хэрэгжүүлэх горимууд)-ын 1 дүгээр бүлгийн 5.3 дугаар хэсэг (Боловсон хүчин) болон 6.2 дугаар хэсэг (Байцаагчийн мэргэжил, сургалт)-т заасан аюулгүй ажиллагааны хяналтын нэгжийн боловсон хүчин нь ажил үүргээ зохих төвшинд биелүүлэхийн тулд шаардлагатай мэргэжил эзэмшсэн, нисэхийн үйл ажиллагааны болон техникийн ажлын туршлагатай, шалгах эсвэл гэрчилгээжүүлэх үйл ажиллагаатайгаа нийцсэн сургалтад хамрагдсан байх шаардлага хангагдсан. Мөн гүйцэтгэх үзлэг, шалгалтын үеэр хариуцан шалгах стандартыг хангаж байна.ИНЕГ-ын Inspector Qualifications Training Procedure Manual -д заасан хувь хүний үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн байцаагчийн шаардлагыг хангаж байна.Сургалтад хамрагдах олон улсын Иргэний нисэхийн газруудын байцаагч нараас туршлага судлан хэрэгжүүлнэ.Танилцсан : ҮНЭМЛЭХ, ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТИЙН ХЭЛТСИЙН ДАРГА БӨГӨӨД АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ Н.ЗАЯАБоловсруулсан:ҮНЭМЛЭХ, ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТИЙН ХЭЛТСИЙН НИСЭХИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ АХЛАХ БАЙЦААГЧ Б.МӨНГӨНХҮҮҮНЭМЛЭХ, ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТИЙН ХЭЛТСИЙН НИСЭХИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ Н.ГАНЧИМЭГҮНЭМЛЭХ, ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТИЙН ХЭЛТСИЙН НИСЭХИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ Б.ТУЛГА