Зорилго:
Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцын 54, 55, 67 дугаар зүйлийн дагуу Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/ болон Олон улсын нисэх буудлуудын холбоо /ACI/-д сар, улирал, жилээр тогтмол хүргүүлдэг статистик мэдээ боловсруулах аргачлалыг судлах, салбарын эдийн засгийн бодлого, зохицуулалтын үр нөлөөг үнэлэх, салбарын өрсөлдөх чадварыг бий болгоход хөшүүрэг болохуйц мэдээллийг бэлдэх зорилготой.
Сургалтад хамрагдсан ажилтны албан тушаал, нэр:
Тус сургалтад Агаарын тээврийн бодлого, төлөвлөлтийн газрын Эдийн засгийн зохицуулалтын тасгийн ахлах мэргэжилтэн Б. Болор-Эрдэнэ, судалгааны мэргэжилтэн-статистикч Ц. Солонго нар хамрагдав.
Аль улсад, ямар хугацаагаар сургалтад хамрагдсан:
Тус сургалт нь Бүгд Найрамдах Сингапур улсад 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 06 дугаар сарын 14-ний өдрүүдэд зохион байгуулагдсан.
Суралцсан зүйлс:
Тус сургалтад хамрагдсанаар дараах үр дүн бий болох бөгөөд ажилдаа хэрэгжүүлэн ажиллана:
Сургалтаас олж авсан онолын болон практик мэдлэгээ ашиглан Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцоор хүлээсэн үүргийн дагуу Монгол Улсын агаарын тээврийн салбарын статистик мэдээг боловсруулан ICAO болон ACI-д тайлан мэдээг үнэн бодит, тогтмол хүргүүлнэ. Агаарын тээвэрлэгчийн үйл ажиллагааг оновчтой төлөвлөх аргачлалыг нэвтрүүлэх, агаарын тээврийн зах зээлийн нөхцөл байдлыг гадаадын судалгаа шинжилгээний аргачлалын дагуу боловсронгуй болгох, бодлогын санал боловсруулахад ихээхэн ач холбогдолтой.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс нь 2020 онд анх байгуулагдаж өдгөө 5 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Тус хэлтэсийн 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө 96,8% биелэлттэй, Зам, тээврийн хөгжлийн сайдын “Хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” 2019 оны 253 дугаар тушаалаар өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт 100%, ИНҮТ-ийн ХАБЭА-н орон тооны бус зөвлөлийн даргаар “ХАБЭА-н сарын аян – 2023” арга хэмжээний хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөөний биелэлт нь 100% болжээ. ХАБЭАХ-ээс зохион байгуулдаг нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдсан ажилтны тоо 2022 онд 848 байсан бол энэ онд 1327 болж өссөн байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад давхардсан тоогоор нийт 3389 ажилтанг хамруулжээ. Мөн 2023 онд Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод орсон нийт 26 мэдээлэл бүртгэгдсэн байна. Тус хэлтэсээс Иргэний нисэхийн үндэсний төвийн хэмжээнд хүнд нөхцөлд ажилладаг 30 ажлын байрны 161 ажилтан, хортой нөхцөлд ажилладаг 32 ажлын байрны 566 ажилтан байдаг талаар тайландаа тусгажээ. Монгол улсын Шадар сайдын 2023 оны 05 сарын 19-ний өдрийн 35 дугаар тушаалын хэрэгжилтийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулсан “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт Стратегийн команд штабын сургуулилтад ИНҮТ-ийн гамшгаас хамгаалах штабын 5 бүрэлдэхүүн, ИНЕГ-ын 1 ажилтан оролцож гэрчилгээжсэн байна. ХАБЭАХ-ийн тайлангийн төгсгөлд удирдлагуудын зүгээс 2024 оны төсвийн саналаа тодорхой гаргаж өгөх мөн гамшигаас хамгаалах төлөвлөгөөгөө шинэчилж, батлуулах шаардлагатай. Ажлын төлөвлөгөөгөө батлуулах үедээ холбогдох ажилтнуудад мэдээллээ бүрэн өгч байхад анхаарах, хуулийн дагуу авч хэрэгжүүлэх ёстой арга хэмжээнүүдийн талаар мэдээллийг бэлтгэн ирүүлэх шаардлагатай гэлээ. Түүнчлэн хэвийн бус нөхцөлд ажилтнуудын орон тоог оруулах бус хэвийн бус нөхцөлөөс гаргах арга хэмжээ авах нь тус хэлтэсийн зорилго гэдгийг санууллаа.
Иргэний нисэхийн залуучуудын холбоо, AUA Language center хамтран Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулж буй нисэхийн салбарын залуучуудад зориулсан англи хэлний анхан шат болон сэргээх сургалтын хоёрдугаар ээлжийн бүртгэл явагдаж байна. Жич: ИНЕГ, ИНҮТ-ийн ажилтнууд сургалтанд хамрагдах тохиолдолд 100% цалинтай чөлөө, үр дүнгийн 40%-ийн урамшуулал олгогдоно. Хугацаа: 2023.12.02-2023.12.28 Анги: -Beginners group (анхан суралцагчдад зориулсан анги) - Refresh training group (дунд буюу түүнээс дээш түвшний мэдлэгтэй суралцагчдад зориулсан анги) Дэлгэрэнгүй мэдээллийг 88025092, 80031614 дугааруудаас авна уу.