АЗИ-НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ОРНУУДЫН ИРЭЭДҮЙН НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ МЕНЕЖМЕНТИЙН ЧИГ ХАНДЛАГА СЭДЭВТ СЕМИНАРТ ОРОЛЦСОН ТАЙЛАН

2023/11/30

Иргэний нисэхийн агаарын навигацийн үйлчилгээний байгууллага (CANSO)-аас жил бүр зохион байгуулдаг Ази-Номхон далайн бүсийн орнуудын агаарын навигацийн үйлчилгээний байгууллагуудын чадавхийг нэмэгдүүлэх, нислэгийн хөдөлгөөний менежментийн цогц төлөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлэх, технологийн хөгжил болон ирээдүйн нислэгийн хөдөлгөөний  менежментийн хөгжлийн чиг хандлагад суралцах, аюулгүй ажиллагааны соёл, хүний гүйцэтгэлийн менежмент, эрсдэлийн менежмент хэрхэн нэвтрүүлэх сэдэвт семинарт Агаарын навигацийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ё.Эрдэнэбат, Агаарын навигацийн бодлого зохицуулалтыг газрын ахлах мэргэжилтэн Д.Лхагважав нар 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 25-ны өдрийн хооронд амжилттай оролцлоо.

Хурлыг нээж Иргэний агаарын навигацийн үйлчилгээний байгууллагын ерөнхий захирал Жеф Пүүл, Японы Улсын агаарын навигацийн үйлчилгээний байгууллагын ерөнхий захирал Ясухиро Лижима, ОУИНБ-ын Ази-Номхон далайн бүсийн дэд захирал Манжит Сай, Сингапурын иргэний нисэхийн ерөнхий газрын ерөнхий захирал, Иргэний агаарын навигацийн үйлчилгээний Ази-Номхон далайн бүсийн гүйцэтгэх захирал Кевин Шам, Япон Улсын  Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яамны Тээвэр, аялал жуулчлалын дэд сайд Кожо Фужита нар үг хэлж хурлын арга хэмжээнд амжилт хүссэн.

Ази-Номхон далайн бүсэд өсөн нэмэгдэж байгаа нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлт болон техник технологийн дэвшлийг Ази-Номхон далайн бүсэд болон хөрш зэргэлдээ орнуудтай хэрхэн зохицуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлага бий болсон байна.

Мөн Агаарын навигацийн үйлчилгээний байгууллагуудын ажилтнуудын мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, нислэгийн хөдөлгөөний менежментийн цогц төлөвлөгөөг аюулгүй, үр ашигтай, үр дүнтэй байдлаар хэрэгжүүлэх, хөгжүүлэх талаар хүний гүйцэтгэлийн менежментийн хэрэгжилтийн өнөөгийн байдал хэтийн чиг хандлагыг танилцуулсан.

Түүнчлэн тулгамдаж байгаа асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх, шинэ үеийн нислэгийн хөдөлгөөний менежментэд орчин үеийн дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, аюулгүй ажиллагааны соёл, хүний гүйцэтгэлийн менежмент болон эрсдэлийн менежментийг нислэгийн хөдөлгөөний үйлчилгээнд, мөн нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлт,  хамтын шийдвэр гаргалтыг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх, хүнгүй нисэх төхөөрөмжийн үйл ажиллагаанаас холбогдон гарч байгаа асуудлууд болон боломжуудыг хэрхэн зохицуулах, тэдгээрийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг дээшлүүлэх, сансрын ADS-B ажиглалтын системийн өнөөгийн байдал, санал болгож байгаа үйлчилгээ, мөн тэдгээртэй уялдсан агаарын зайн зохион байгуулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлүүдээр семинарт хамрагдсан.

Мөн Монгол Улсын иргэний нисэхийн салбарт цаашид баримтлах урт, дунд хугацааны бодлого, стратеги болон ойрын зорилтуудыг шинээр тодорхойлох, аюулгүй ажиллагааг сайжруулах, агаарын навигацийн үйлчилгээг дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай талаарх мэдлэг, мэдээллийг авч Ази-Номхон далайн бүсийн төвд агаарын навигацийн үйлчилгээний хэрэгжилт, төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа ажлуудын талаарх дутуу болон зөрүүтэй мэдээллүүдийг залрууллаа.    

Ази-Номхон далайн бүсийн хэмжээнд Монгол Улсын иргэний нисэхийн ерөнхий газраас агаарын навигацийн үйлчилгээг хөгжүүлэхээр авч хэрэгжүүлж байгаа ажлууд болон Агаарын навигацийн бодлого, зохицуулалтын газрын зүгээс  боловсруулан гаргасан стратеги төлөвлөгөө нь Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ази-Номхон далайн бүсээс дэвшүүлэн тавьсан хөтөлбөрүүдтэй нийцэж байна.

Цаашид Монгол Улсын агаарын навигацийн үйлчилгээг өндөр мэргэшил, ур чадвартай хүний нөөцөөр бүрэн хангах, нислэгийн хөдөлгөөний менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, ирээдүйн нислэгийн хөдөлгөөний менежментийн хэтийн чиг хандлагыг Иргэний нисэхийн агаарын навигацийн бодлого, төлөвлөлттэй уялдуулсан нарийвчилсан төлөвлөгөө гаргах шаардлага байна.

Холбоотой мэдээ

ХАБЭА-Н ШААРДЛАГЫГ ХЭРХЭН ХАНГАХ ТАЛААР ЦОГЦ МЭДЭЭЛЭЛ ӨГӨВ
2024/04/11

"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян"-ыг олон улсын хэмжээнд жил бүрийн 04 дүгээр сард зохион байгуулдаг. ОУХБ-аас гаргасан уриалгын дагуу энэ жил "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндэд уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлэх нөлөө" сэдвийн дор явагдаж байна. Энэхүү сарын аяны хүрээнд өнөөдөр ИНҮТ-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус зөвлөлөөс санаачлан “ХАБЭА-н ажил олгогч, удирдах ажилтны сургалт”-ыг зохион байгууллаа. Сургалтыг “Хөдөлмөр хамгаалал, хүний хөгжлийн төв”-өөс нийгмийн хариуцлагын хүрээнд үнэ төлбөргүй зохион байгуулж, тус төвийн захирал С.Дуламсүрэн, сургалт хариуцсан мэргэжилтэн н.Энхчимэг нар ХАБЭА-н шаардлагыг хэрхэн хангах талаар цогц мэдээлэл, ойлголт өгсөн юм. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, дүрэм журам, стандартын шаардлага, хэм хэмжээг мөрдөж хэрэгжүүлэх хүрээнд байгууллагад ХАБЭА-н тогтолцоог хэрхэн бүрдүүлэх, тогтолцоог бүрдүүлэгч талуудын эрх, үүрэг, хамтын ажиллагаа нь ажилтныг эрүүл аюулгүй орчинд ажиллуулах нөхцөлийг хангахад ямар чухал болохыг сургалтын үеэр онцоллоо. Аюулгүй ажиллах мэдлэг, дадлага олгох, арга барилд сургах зорилготой тус сургалтаар нийтлэг тохиолддог аюул эрсдэл,  тухайн эрсдэлийн үед ямар ажил, арга хэмжээ зохион байгуулах, ажил олгогч, ХАБЭА-н зөвлөл, Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх комисс хэрхэн ажиллах, ХАБ-тай холбоотой зардлыг хэрхэн төсөвлөх, зөв зарцуулах болон шугаман удирдлага, ажилтан, ХАБЭА хариуцсан ажилтан ямар чиг үүргээр ажиллах талаар мэдлэг ойлголт өгч, ажил амьдралд гарч буй үйлдвэрлэлийн ослын тохиолдлуудыг жишээ татаж өгснөөр сургалт өгөөжтэй  байв. Сургалтад ИНЕГ-ын даргын зөвлөлийн болон ХАБЭА-н зөвлөлийн төлөөлөл, мөн газрын ХШҮДАА, ИНҮТ-ийн СЭЗТГ, ХАБЭАХ, МТХ, ГТҮШХА, НХҮА, ШХА, ОХЗЛ, НАБХА, НСТ, НМҮА, НХНАА, БУОУНБ, НСЦ, харьяа нэгжүүдийн удирдлага, хүний нөөцийн болон санхүүгийн ажилтнууд, онцгой байдлын харьяа Агаараас эрэн хайх аврах 111-р анги, МИАТ ТӨХК, “Хүннү эйр” ХХК, Онцгой байдлын албаны төлөөлөл нийт 73 хүн хамрагдлаа.

НИСЭХИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН ГЭРЧИЛГЭЭГ АНХ УДАА 5 ЖИЛЭЭР СУНГАЛАА
2024/05/17

ИНЕГ-ын НААХЗА-наас холбогдох хяналт шалгалтыг хийгээд Нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээний байгууллагын гэрчилгээг анх удаа 5 жилээр сунгалаа.Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын албаны ИНД-140-21 дугаартай гэрчилгээний хугацааг сунгах үзлэг шалгалтын дүнг танилцуулах үйл ажиллагаа Иргэний нисэхийн ерөнхий газарт боллоо.Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны дарга Ц.Бат хяналт шалгалтын дүнг танилцуулж, аюулгүйн хамгаалалтын үйлчилгээний чанар, ололт амжилт, шалгалтад хамрагдсан байдлыг сайшаан дүгнээд анх удаа 5 жилээр сунгасан Нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээний байгууллагын гэрчилгээг Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын албаны дарга Б.Сэр-Одод гардуулан өглөө.

ИНЕГ-ЫН ДЭРГЭДЭХ ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН ШИНЭЧЛЭГДЛЭЭ
2024/08/23

ИНЕГ-ын даргын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/299 тоот тушаалаар ИНЕГ-ын дэргэдэх Эцэг эхийн зөвлөлийн бүрдэлдэхүүнийг шинэчлэн баталж, тус зөвлөлийн даргаар ИНЕГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Хатанбаатарыг томилсон. Өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд Эцэг эхийн зөвлөлийн даргаар ажилласан ИНҮТ-ийн Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Р.Амарбаясгалан зөвлөлийн тайлан, үйл ажиллагааны төлөвлөгөө, түүний хэрэгжилт болон холбогдох баримт бичгүүдийг зөвлөлийн шинэ даргад хүлээлгэн өгч, өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн онцлох ажлуудаа танилцуулан, зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнд ажлын амжилт хүслээ.ИНЕГ-ын даргын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/53 тоот тушаалаар ИНЕГ-ын дэргэдэх Эцэг, эхийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн, ИНҮТ-ийн Хамтын ажиллагааны газрын дарга Р.Амарбаясгаланг тус зөвлөлийн даргаар, ХАГ-ын ахлах мэргэжилтэн Н.Замбуулинг зөвлөлийн нарийн бичгийн даргаар, харин зөвлөлийн гишүүдээр ИНЕГ-ын ДАА-ны аудитор А.Мөнх-Эрдэнэ, ЗУГ-ын Э.Золзаяа, ИНҮТ-ийн ЗХНГ-ын ахлах мэргэжилтэн Ж.Зулцэцэг, СЭЗТГ-ын ахлах нягтлан бодогч Т.Саранчимэг, БУОУНБ-ын Аэродромын хэсгийн дарга С.Булганцэрэн, НХҮА-ны захиргааны ахлах М.Тамир, АБХА-ны үзлэгийн шалгагч О.Билэгтөр, МАБТА-ны мэргэжилтэн Д.Мөнгөнбаяр нарыг томилж байсан юм.Эцэг эхийн зөвлөлийн дарга Р.Амарбаясгалан зөвлөлийн гишүүдийнхээ хамтаар 2023 онд: -          Зөвлөлийн санаачилгаар байгууллагын ажилтны 0-16 насны хүүхдийн төрсөн өдрөөр болон тухайн насны хүүхэд өвчилсөн тохиолдолд 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгохоор шийдвэрлүүлсэн нь ажилтнуудын талархлыг хүлээсэн ажил болсон. -          “Монгол-Солонгос соёлын солилцооны хөтөлбөр”-т ИНЕГ, түүний харьяа салбар нэгжийн ажилтнуудын хүүхдүүдээс ахлах ангийн 8 сурагчийг хамруулсан. -          “Нисэх миний нүдээр” сэдэвт гар зургийн уралдааныг байгууллагын ажилтнуудын хүүхдүүдийн дунд амжилттай зохион байгуулсан. -          Мөн “Ажил амьдралын тэнцвэр - хүүхдийн нүдээр” сэдэвт гар зургийн  уралдааныг ИНЕГ, түүний харьяа салбар нэгжээс гадна МИАТ ТӨХК, “НУБИЭ” ХХК, Агаарын тээврийн компаниудын ажилтнуудын хүүхдүүдийн дунд 3 насны ангиллаар амжилттай зохион байгуулсан. -          Байгалийн түүхийн музейтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулж, байгууллагын ажилтнуудыг гэр бүлийн хамт тус музейг үнэ төлбөргүй үзэх ажлын зохион байгуулж, ажилтнууд гэр бүлээрээ амралт, чөлөөт уагаа зөв боловсон өнгөрөөх боломжийг олгосон.-          Байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 5.6.9-д заагдсан байсан “Ажил үүргээ гүйцэтгэж байхдаа насанд хүрээгүй хүүхдээ ажлын байран дээр дагуулж ирэхгүй байх” гэсэн заалтыг тус журмаас хасуулсан нь бага насны хүүхэдтэй ажилтнуудад уян хатан шийдвэр болсон.-          SIMOC буюу “Singapore international math Olympiad challenge” ОУ-ын олимпиадад оролцсон ажилтны хүүхдэд байгууллагаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг олон талт арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж иржээ.Харин 2024 онд:-          Нийслэлийн 250 дугаар цэцэрлэгийн “Буянт-Ухаа” салбар цэцэрлэгт хүүхдээ хамруулдаг ажилтнуудад зориулан цаг бүртгэлийн системийн худалдан авалтын захиалгыг холбогдох нэгжид өгч, төхөөрөмжийг тус цэцэрлэгт  байршуулсан. Ингэснээр хүүхдээ хүргэж өгөхдөө ажлын цагаа бүртгүүлэх боломжтой болж, ажилтнууд болон хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн ажилтнуудын талархлыг хүлээсэн ажил болсон.-          Нисэхийн спортын цогцолборын үйлчилгээг ажилтны гэр бүлийн гишүүдэд үнэ төлбөргүй болгох; ажилтан “Жаргалант” сэргээн засах амралтаар гэр бүлийн хамт 1 жилд 1 удаа /1 хоног/ үнэ төлбөргүй үйлчлүүлдэг болох гэсэн хоёр саналыг удирдлагуудад хүргүүлэн ажилласны үр дүнд ИНҮТ-ийн даргын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/33 дугаар тушаалаар ИНЕГ, ИНҮТ, түүний харьяа салбар, нэгжийн ажилтнуудын гэр бүлийн гишүүд (эхнэр, нөхөр болон ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд)-д Нисэхийн спорт цогцолбороос үзүүлж буй усан спорт, сургалтын үйлчилгээнд 50-70 хүртэлх хувийн хөнгөлөлт эдлэх, ажилтны ЕБС-ийн хүүхдүүдийг сагсан бөмбөг, гар бөмбөгийн дугуйланд үнэ төлбөргүй хамруулахаар шийдвэрлүүлсэн.-          2024 оны 5 дугаар сард ИНҮТ-ийн ажилтны ҮЭ-ийн хороонд “Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харьяа  байгууллагуудад 2024-2026 онд  хэрэгжүүлэх  хамтын гэрээ”-нд  “Эх хүүхэд хамгааллын бодлого” гэсэн тусгай хэсгийг оруулсан явдал нь тухайн хамтын гэрээний нэгэн шигтгээ болсон. ИНЕГ-ын дэргэдэх Эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагаа, ажилтнууд болон тэдгээрийн гэр бүл, хүүхдүүдэд чиглэсэн бодлого шийдвэрийг үнэлж, Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс өнгөрсөн онд тус зөвлөлийг Хан-Уул дүүргийн “Тэргүүний эцэг эхийн зөвлөл”-өөр шалгаруулсан нь ИНЕГ-ын 2023 оны онцлох ажлаар нэрлэгдсэн юм.