СИНГАПУРЫН НИСЭХИЙН АКАДЕМИД ЗОХИОГДСОН НИСЭХИЙН МЭДЭЭЛЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ-НИСЭХИЙН МЭДЭЭЛЛИЙН МЕНЕЖМЕНТ ТЭТГЭЛЭГТ СУРГАЛТАД ХАМРАГДСАН АЖИЛТНЫ ТАЙЛАН

2023/11/30

Сингапур улсын нисэхийн академиас 2019 оны 3 дугаар сарын 18-наас 3 дугаар сарын 22-ны өдрүүдэд зохион байгуулсан Нисэхийн мэдээллийн үйлчилгээ-Нисэхийн мэдээллийн менежмент сэдэвт сургалтад Агаарын навигацийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Х.Одхүү амжилттай хамрагдаад ирлээ. Тус сургалтын төлбөр, байр, хоолны зардлыг Сингапур улсын засгийн газраас санхүүжүүлсэн. Тус сургалтын зорилго нь олон улсын агаарын навигацийн төлөвлөгөө(GANP), Нисэхийн системийг үе шаттайгаар хөгжүүлэх төлөвлөгөө(ASBU)-ний хүрээнд хийгдэх Нисэхийн мэдээллийн үйлчилгээнээс нисэхийн мэдээллийн менежментэд шилжих ажлын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаанууд болон зохион байгуулалтын талаар суралцах, нисэхийн мэдээллийн менежментийг эх орондоо хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэгтэй болоход оршиж байсан.

Сургалт нь дараах сэдвийн хүрээнд явагдсан.

  1. Нисэхийн мэдээллийн үйлчилгээний байгууллагын үүрэг, хариуцлага.
  2. Нисэхийн мэдээллийн менежментийн түлхүүр ойлголтууд.
  3. ICAO-ын Нисэхийн хөдөлгөөний менежмент (ATM) концепц, Нисэхийн системийг үе шаттай хөгжүүлэх төлөвлөгөө (ASBU)-нд нисэхийн мэдээллийн менежментийн үүрэг, оролцоо.
  4. Нисэхийн мэдээллийн үйлчилгээний зохицуулалт, зохицуулалтын хөндлөнгийн хяналт.
  5. Нисэхийн мэдээллийн үйлчилгээнээс нисэхийн мэдээллийн менежментэд шилжихэд шаардлагатай нөхцөлүүд.
  6. Систем даяарх мэдээллийн менежмент (SWIM)-тэй хэрхэн холбогдох тухай.

Энэхүү сургалтад хамрагдсанаар Монгол улсын агаарын навигацийн үйлчилгээний бодлогод нисэхийн мэдээллийн үйлчилгээнээс нисэхийн мэдээллийн менежментэд шилжихэд шаардлагатай үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар мэдлэг мэдээлэлтэй болсон.

Холбоотой мэдээ

ТЕНДЕР ЗАРЛАЛАА
2024/10/31

ИНЕГ-аас ""Мандалговь" нисэх буудлын шатахууны сав ил болгох /Дундговь/" тендер зарлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

НИСЛЭГИЙН УРСГАЛ ТӨЛӨВЛӨЛТИЙН АЛБАНЫ 2023 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ 99.6 ХУВЬТАЙ БИЕЛЖЭЭ
2023/12/25

Нислэгийн урсгал төлөвлөлтийн алба 2023 оны ажлаа ИНЕГ-ын дарга, удирдлагад тайлагналаа. Тус алба 2023 онд 9 зорилтын хүрээнд нийт 30 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь жилийн эцсээр 99.6 хувийн биелэлттэй байгааг танилцууллаа. Нислэгийн урсгал төлөвлөлтийн алба 2023 оны зуны улиралд Олон улсын хөөрөлт буултын 16 агаарын тээвэрлэгчийн 8807 нислэг, орон нутгийн хөөрөлт буултын 3 агаарын тээвэрлэгчийн 9220 нислэг, өнгөрөлтийн 36 агаарын тээвэрлэгчийн 160.030 нислэг, 2023-2024 оны өвлийн улиралд Олон улсын хөөрөлт буултын 14 агаарын тээвэрлэгчийн 4871 нислэг, орон нутгийн хөөрөлт буултын 2 агаарын тээвэрлэгчийн 1873 нислэг, өнгөрөлтийн 35 агаарын тээвэрлэгчийн 113.169 нислэг төлөвлөн ажилласан байна. Энэ оны онцлох ажлуудаас дурдвал: -        Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлэх “Easy flow” хөтөлбөрийг шинэчлэн батлуулсан; -        “Нислэгийн хөдөлгөөний төлөвлөх, зөвшөөрөл олгох журам”-д нэмэлт өөрчлөлт оруулсан; -        Нисэхийн мэдээллийн эмхэтгэл ENR1.9 “НУТМ болон агаарын зайн менежмент”-ийн мэдээллийг шинэчилсэн; -        Агаарын навигацийн үйлчилгээний гэрээг 5 агаарын тээвэрлэгчтэй шинэчлэн байгуулсан байна. Мөн тус алба 2023 онд Хүнгүй нисэх төхөөрөмж буюу дроны судалгаа, НУТМ-ийн үйлчилгээний сэтгэл ханамжийн судалгаа, Олон улсын нэгжийн системийн бус өндрийн фүүтийн нэгжийг НХУ-ын үйлчилгээнд ашиглахтай холбогдуулан агаарын тээвэрлэгчдээс судалгаа авах зэрэг судалгааны ажлууд болон Нислэгийн судалгааны ажлуудад үйл ажиллагааны дүн шинжилгээ хийсэн байна.