НИСЭХИЙН СУРГАЛТЫН ТӨВИЙН БАГШ НАРТ ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

2023/11/17

Монгол Улсын Иргэний нисэхийн салбарын боловсон хүчнийг бэлтгэх үйлсэд  өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулж, эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллаж байгаа Нисэхийн сургалтын төвийн багш нарт шагнал гардууллаа.

Тодруулбал, Нисэхийн сургалтын төвийн гэрээт багш, Аэродромын албаны дарга С.Булганцэрэн, Нисэхийн сургалтын төвийн багшлагч мэргэжилтэн Б.Амарсайхан нарыг Боловсрол, Шинжлэх ухааны сайдын тушаалаар “Боловсролын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр, Нисэхийн сургалтын төвийн гэрээт багш, НБҮГ-ын Газрын үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ц.Уянгыг Боловсрол, Шинжлэх ухааны яамны “Жуух бичиг”-ээр тус тус шагнасныг Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа гардуулан өгч, ажлын амжилт хүслээ.



Холбоотой мэдээ

3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
2024/09/17

Иргэний нисэхийн ерөнхий газар, Иргэний нисэхийн үндэсний төв, түүний харьяа салбар нэгжүүд болон иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагын ажилтнуудын дундах 3х3 Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд эрэгтэй 20 баг, эмэгтэй 4 баг хурд хүчээ сорин өрсөлдлөө.Тэмцээний дүнгээр:Эрэгтэй:1-р байр НУБИЭ2-р байр НАБХА3-р байр НХНААЭмэгтэй:1-р байр ИНҮТ2-р байр НУБИЭ баг шалгарлаа.

AVIATION WEEKLY LXXIX
2024/07/30

НИСЛЭГ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН АЖИЛТНУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЦУВРАЛААР ТАНИЛЦУУЛЖ БАЙНАИргэний нисэхийн үндэсний төвийн Нислэгийн урсгал төлөвлөлтийн албаны чиг үүрэг, үйл ажиллагаатай танилцана уу.

“ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ХАРИЛЦАА ХАНДЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
2024/10/17

Иргэний нисэхийн ерөнхий газрын 2024 оны “Төлбөртэй дотоод сургалтын төлөвлөгөө”-ний дагуу “Төрийн албан хаагчийн харилцаа хандлага, ёс зүй” сэдэвт сургалтыг Удирдлагын академийн багш доктор, профессор Н.Цолмонтуяа 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын хурлын зааланд амжилттай удирдан явууллаа. Тус сургалтад ИНЕГ, түүний харьяа салбар, нэгжийн нийт 192 ажилтан цахим болон танхимаар хамрагдаж, төрийн албан хаагчийн харилцаа, хандлага, ёс зүйн зарчим, нийтлэг хэм хэмжээг тогтоох, сахиулах, ёс зүйн зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдлэг авсан байна.Мөн түүнчлэн мэндлэх, хүндлэх, зочин угтах, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулах,  гэрээ хэлэлцээр хийх, иргэд үйлчлүүлэгч, түншүүдтэй хэрхэн зөв харилцах, удирдлага, ажилтнуудын хоорондын харилцааны арга хэрэгслийн талаар сонирхолтой лекц сонслоо.