Basic CAME v2

2023/11/16




Холбоотой мэдээ

МАРС ГАРАГ ДЭЭР ХЭРХЭН АМЬДРАХ ТУРШИЛТЫН СУДАЛГААГ ХИЙЖЭЭ
2024/01/22

Монгол Улсаас анх удаа 6 хүнтэй баг Марс гараг дээр хэрхэн амьдрах туршилтын судалгааг хийгээд иржээ. АНУ-д 20 жилийн өмнө байгуулагдсан аналог төв дээр манай улсын баг 287 дахь баг болж зочлон, Марс руу илгээгдэх хүмүүс ямар нөхцөлд, юу хийх ёстой вэ гэдэг даалгаварыг биелүүлсэн байна.Энэ талаар “МARS V” төслийн багийнхан өнөөдөр /2024.01.19/ иргэний нисэхийн салбарынханд өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнах үеэрээ танилцууллаа.Тус туршилтын судалгаа нь Монгол Улсын анхны сансрын нисэгч Ж.Гуррагчаагаас хойш анх удаа сансарт илгээх хүмүүсийг бэлтгэх сургалтанд суугаад ирсэн тохиолдол болж байгаа юм.МARS V төсөл нь Монгол Улсын говь хээрийн бүсэд сансрын нисэгчдийг бэлтгэх бааз, олон улсын сансрын технологийн хүрээлэн бүхий аялал жуулчлалын загвар хотыг байгуулах зорилготой.Монгол Улсын Засгийн газраас Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан МARS V төслийг хэрэгжүүлэх ажилд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг байгуулсан бөгөөд  ИНЕГ-ын дарга тус ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж буй. ИНЕГ-ын харьяа ИНҮТ-ийн шинэчилсэн бүтцээр байгуулагдсан Бизнес, хөгжил төлөвлөлтийн газар нь тус төслийн багтай хамтран ажиллах нэгжээр томилогдож, энэхүү MARS V төслийн хэрэгжүүлж буй ажлын талаар салбарынхандаа мэдээлэл өгүүллээ.

МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ ПАРАГВАЙ УЛСЫН ИРГЭД 90 ХҮРТЭЛХ ХОНОГ ХАРИЛЦАН ВИЗГҮЙ ЗОРЧИНО
2024/01/17

АНУ-ын Нью-Йорк хотноо 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Парагвай Улс хоорондын хэлэлцээр” 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс хүчин төгөлдөр болно. Уг хэлэлцээрийн дагуу энэ сарын 17-ны өдрөөс эхлэн хоёр улсын дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигч иргэд 90 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих боломжтой болж байна.

ИНҮТ ИНД-173 ДҮРМЭЭР ГЭРЧИЛГЭЭЖСЭН ХЭРЭГЛЭЛИЙН НИСЛЭГИЙН ЖУРМЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА БОЛЛОО
2024/03/29

ИНЕГ-ын НААХЗА-ны Агаарын навигацийн хяналтын хэлтэс нь ИНД 173-ын хүрээнд гэрчилгээжүүлэх үзлэг шалгалтыг хийж гүйцэтгэсний дагуу Иргэний нисэхийн үндэсний төвд Хэрэглэлийн нислэгийн журмын үйлчилгээний байгууллагын гэрчилгээг олголоо.ИНД 173 дүрмээр гэрчилгээ эзэмшигч нь Монгол Улсын нутаг дэвсгэр дэх нисэх буудлуудад хэрэглэлийн нислэгийн журмыг зохиох, гэрчилгээжүүлэх, засвар өөрчлөлт оруулах ажлыг хийж гүйцэтгэдэг ба дүрмийн дагуу уламжлалт болон үзүүлэлтэд тулгуурласан навигаци ашигласан Нисэн ирэх хэрэглэлийн нислэгийн журам, Нисэн гарах хэрэглэлийн нислэгийн журам, Ойртолт үйлдэх хэрэглэлийн нислэгийн журам, Ил харааны нислэгийн журам зэрэг журмуудыг зохиодог байна.